Хятадын зүүн өмнө зүгийн Фү жянь мужийн Фү жөү хотод өөрийгөө Фү жөү хүн гэж нэрэлдэг нэг Канад хүн амьдардаг. Түүнийг Брайн А Ходге гэдэг.
Энэ жил 72 насан сүүдэр зооглож яваа Брайн А Ходге бол Канадын Роски Моунтайн (Фү жөү) –ы эм бэлдмэлийн ХХК-н ерөнхий захирал юм. Олон жилийн турш Брайн А Ходге Хятад Канад хоёр орны аж ахуйн нэгжүүд хооронд хэлхээ холбоо тогтооход маш их тус дэм болсон тул Хятадын засгийн газраас түүнийг төрийн найрамдал шагналаар шагнажээ. Брайн А Ходге бас ажлын зав чөлөөгөөрөө Хятадын гэгээрэл боловсролын ажил үйлст зүтгэж, Фү жөү хотын олон сургуульд англи хэлний дамжаа эрхэлж, Хятадын хүүхдүүдийн англи хэлний түвшнээ дээшлүүлэхэд туслаж байна. Брайн А Ходгед олон шавь найзтай, шавь найзууд нь түүнийг ахаа гэж хүндэлдэг.
Брайн А Ходге бол яриа хөөрөөтэй, хөнгөмсөг зантай сайхан хүн юм. Компанийхаа тухай бол бүр их ярих дуртай хүн. Манай компани голдуу эм бэлдмэлийн ажил төрөл эрхэлдэг. Үүнд голдуу Канадаас умард Америкийн орходойг Хятадад оруулж, боловсруулаад Хятадын зах зээлд гаргах ажил төрөл эрхэлдэг гэжээ.
Брайн А Ходгегийн Канадын Роски Моунтайн (Фү жөү) –ы эм бэлдмэлийн ХХК бол Канадын Роски Моунтайны умард Америкийн орходойн ХХК-н хөрөнгөөр байгуулсан салбар компани юм. Энэ компани бол олон улсад нэртэй том аж ахуйн нэгж, үүнд Канадын умард Америкийн орходойн хөдөө аж ахуйн том том фирмүүдийг хамруулж байгуулсан юм. Өнгөрсөн зууны 80-аад онд буюу Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлж байсан эхний үед, тухайн үед Канадын ВС мужийн эдийн засгийг нээн хөгжүүлэх яамны олон улсын худалдааны газрын дарга байсан Брайн А Ходге Хятадад ирсэн байлаа. Ийм болохоор тэрээр Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсэн байдлын талаар гүн сэтгэгдэлтэй байлаа.
Намайг 1984 онд Хятадад анх ирэхэд, Хятад орон хөгжлөөр тааруухан, нэлээд хоцрогдсон байдалтай байсан юм. Тэгэхэд 1987 онд би дахиад Хятадад оронд ирэхэд үнэхээр нүдээ итгэмээргүй их хувьралт гарсан байлаа. 90-ээд оны эх болж ирэхэд байдал бүри их сайжирсан байв гэж тэрээр ярьжээ.
Брайн А Ходге 90-ээд онд тэтгэвэртээ гарсны дараа Канадын Роски Моунтайны умард Америкийн орходойн ХХК-н Азийн хэсгийн захирлаар уригдан ажиллаж, Хятадад ирсэн байв.
|