• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-15 15:13:49    
Хятад улс Бээжин шийг дунд, бага сургуулийн заан сургалтын агуулгад хамруулсан нь уулаасаа байсан шаардлага юм

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Соёлын Яам 3-р сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, уг яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Шюймин үндсэн боловсролын заан сургалтын өөрчлөлт зэрэг асуудалтай холбогдуулан мэдээлэл өгсөн байна. Ван Шюймин хэлэхдээ, үндсэн боловсролын заан сургалтын өөрчлөлт дэх хөгжим, урлагийн хичээл сургалтын жишгийн талаар төрөөс Бээжин шийг заан сургалтын агуулгад хамруулах шаардлага тавьж байсан юм. Бээжин шийг дунд, бага сургуулийн заан сургалтын агуулгад оруулах нь өнөө хийгдэж бий заан сургалтын ажлуудын нэг нь юм гэлээ.

     Бээжин шийг дунд, бага сургуулийн заан сургалтын агуулгад оруулах асуудлаар нийгмийн олон нийт маш урт цаг хугацаа хэрэгсэж өргөн хүрээнд ярицалсан бөгөөд Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн их олон гишүүд ч үүнтэй холбогдуулан санал санаачилга дэвшүүлсэн юм. уг асуудалд анхаарлаа хандуулж байгаа нийгмийн олон этгээдийнхэнд баярлан талархаж байгаагаа бид энд тэмдэглэхийн сацуу, нэн олон санал санаачилга ирүүлэхийг хүсч байна. Чухамдаа Бээжин шийг дунд, бага сургуулийн заан сургалтын агуулгад оруулах явдал нь бидний сая л хийж байгаа зүйл огт биш, уулаасаа хийгдэж ирсэн заан сургалтын агуулгуудын нэг нь байгаа юм. Хятад улсын үндсэн боловсролын өөрчлөлт дэх хөгжим, урлагийн хичээл сургалтын жишгийн хувьд Бээжин шийн сургалт нь заан сургуултын шаардлагад хамрагдаж байсан зүйл юм гэж Ван Шюймин тэмдэглэжээ.

     Тэр хэлэхдээ, Төрөөс хянаж тогтоосон хөгжим, урлагийн сурах бичигт бага сургууль, анх зэргийн дунд сургууль, өндөр зэргийн дунд сургуулийн холбогдох ангиудад Бээжин шийтэй холбоотой зохих агуулгуудыг хамруулсан байдаг. Энэ удаа өөрчлөлт оруулсан заан сургалтын жишигт адил бус ангид тохируулан хичээл сургалтын агуулга нэмэн, сурах бичгийн агуулгыг төгөлдөржүүлэн баяжуулж, нэн нарийн уялдаа холбоотой болгохын зэрэгцээ бас заан сургалтын ажлыг зохион байгуулахад дөхөм үзүүлсэн юм гэж Ван Шюймин илэрхийлжээ.

     Боловсролын Яам энэ удаа арван хотыг л сонгож, хот болгоноос арван бага сургууль, арван дунд сургуулийг сонгон туршилтын журмаар нэг жил ажиллуулсан юм. Нэг жилийн хугацаанд туршлагаа байнга хурамдуулан, өөрчлөх шаардлагатай зүйлийг цаг даруйд нь өөрчилж хөгжүүлж ирсэн байна гэж тэр бас тэмдэглэжээ.

     Ван Шюймин хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн нийтэлсэн тоймоос иш татаж тэмдэглэхдээ, шинэ бодлого туршин хэрэгжүүлэхэд юм бүхнийг бүрэн сайн хийж чадахгүй нь мэдээж, иймээс туршилтын журмаар хийж, энэ явцад олон нийтийн саналыг сонсч, цаашид төгөлдөржүүлж болно. Уламжлалт урлагийн сургалтыг хүүхэд үеэс сургаж, олон жил чармайн ажилласны дүнд өнөөдөр гэхэд бодитой чухал ахиц хийлээ. Энэ нь Бээжин ши цаашлаад утга урлагийн салбарт ховор тохиолдох хөгжлийн сайхан боломж байгаа юм. бээжин шийг заан сургалтын агуулгад оруулснаар, ашиг хүртэх нь зөвхөн Бээжин ший л биш, уламжлалт бусад шилдэг соёлын уламжлал болон хөгжилд ч үлгэр жишээ болох гүн гүнзгий чухал их ач холбогдолтой юм гэлээ.