Олон улсын оюуны чадавхтай, барилгын эрчим хүч хэмнэх хурал саяхан Бээжинд боллоо. Хятадын орон сууц хот хөдөөгийн байгуулалтын яамны сайд Чөү Баошин хурал дээр танилцуулж хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс, олон улсын хамтын нийгэмлэгтэй ногоон барилгын салбар дахь хамтын ажиллагаа солилцоо улам өргөн болж, эдгээр солилцоо хамтын ажиллагаа нь хятадын ногоон барилгыг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.
Ногоон барилга гэдэг нь хүмүүст эрүүл саруул, тохитой орон сууц, ажлын орчин хангаж, барилгын дизейн, барилга байгуулалт, хэрэглээ зэрэг явцад эрчим хүч, эх баялаг хэмнэж, байгаль орчинд хамгийн бага хэмжээгээр нөлөө үзүүлдэг барилгыг хэлнэ. Сүүлийн жилүүдэд Хятад улс барилгын эрчим хүч хэмнэх стандартыг хүчээр хэрэгжүүлж, ногоон барилгын техник, бүтээгдэхүүний судалгад засгийн газраас бодолгын дэмжилэг үзүүлэх зэрэг олон арга хэмжээ авч ногоон барилгыг өргөнөөр дэлгэрүүлсэн байна. гэвч Хятад улс нэлээд оройноос ногоон барилга хөгжүүлж эхэлэн холбогдох техник нь харицангуй хоцрогдрнгуй учир хятадын ногоон барилгын хөгжлийг ихээр боогдуулж байжээ. Дэлхийн тэргүүний техник туршилгыг суралцан зээлдэн ашиглахын төлөө Хятад улс уг салбар дахь олон улсын хамтын ажиллагаа солилцоогоо эрчимжүүлж 2005 оноос эхлэн жил бүр нэг удаа олон улсын ногоон барилгын хурлыг зохион явуулах болсон байна.
Хятадын орон сууц хот хөдөөгийн байгуулалтын яамны сайд Чөү Баошин танилцуулж хэлэхдээ, олон улсын ногоон барилгын хурал нь ногоо барилгын боловсронгуй, тэргүүний зохистой техник, арга, бодлого зэргийг дэлгэн үзүүлдэг юм. Ногоон барилгын салбарт Хятад улс Европын орнуудаас олон жил хоцорч байдаг. Иймээс суралцан солилцоо хийх тавцан шаардагдаж байдаг. Бид хөгжингүй орны туршилага сургамжаас сурч, тэдний амжилттай зүйлийг зээлдэн сурч болох юм гэжээ.
Олон этгээдийнхэн ногоон барилгын ажилыг улам чухалд үзэхийг дагалдан хятадын холбогдох салбар аж ахуйн нэгж олон улсын ногоон барилгын хуралд анхаарал хандуулах болжээ. Энэ удаагийн хурал дээр Их Британи, Франц, Герман, АНУ, Сингапур, Энэтхэг зэрэг орны Засгийн газрын салбарууд төлөөлөгчид томилон үзэсгэлэнд оролцсон байна.
АНУ-ын Honeywell автомачилсан удирдалгын корпурац бол энэ үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжийн нэг юм. Уг компаний хятадын районы барилгын автомачилсан системийн хэлтэсийн харуцалгатай хүн Шүй Кэ жей танилцуулж хэлэхдээ, Honeywell компани Хятадын ногоон барилга хөгжүүлж байгаад анхаарал хандуулж, Хятадын ногоон барилгын хөгжлийн нөөц маш их байна гэж үзэж байна. хятадын засгийн газрын ногоон барилга хөгжүүлэх эрч хүчин их байж, бодлогын талаар дэмжилэг үзүүлж байгаа дэтүйгүй холбогдох арга боловсруулж байна. энэ аргыг хэрэгжүүлж эхэлвэл хятадын ногоон барилгын зах зээл маш их болох болно гэжээ.
Хятадын орон сууц хот хөдөөгийн байгуулалтын яамны сайд Чөү Баошин хятадын ногоон барилгын зах зээлд итгэл төгөлдөр байлаа. Хятад улс бол дэлхий дээр хүн ам хамгийн олонтой орон байж, ногоон барилга хөгжүүлэх нь тогтвортой хөгжлийн чухал арга барил болох юм гэж илэрхийлжээ. Ногоон барилгын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны тухай ярих үе тэрээр олон лусын ногоон барилгын хурал хуралдуулахаас гадна Хятад улс бас бусад арга хэлбэрээр холбогдох орон, олон улсын байгууллагтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нэлээд сайн үр ашиг олсон байна гэж илэрхийлжээ.
Олон улсын тэргүүний техник, ухагдахуун, туршилга нь хятадын ногоон барилгын хөгжлийг ахиулсан байна. 2006 оны 6-р сарт Хятад улс ногоон барилгад үнэлгээ хийх сдандарт хэрэгжүүлж эхлэн, энэ оны 4-р сарын 1-нээс эрчим хүч эх баялаг хэмнэх хууль хэрэгжүүлэн барилгын эрчим хүч хэмнэхэд тодорхой тогтоол дэвшүүлсэн байна. Хятадын Засгийн газрын харалт бол 2006 оноос 2010 оны хооронд ногоон барилга түгээмэлжүүлэн барилгын эрчим хүч хэмнэхээр дамжин 100 сая тоон баримжаа нүүрсийг хэмнэх гэсэн болно гэж Хятадын орон сууц хот хөдөөгийн байгуулалтын яамны сайд Чөү Баошин илэрхийлжээ.
|