Бээжингийн олимпийн наадмын хугацааны цаг агаарын чанарыг батлахын төлөө Бээжин болон эргэн тойрны газрууд хамтран арга хэмжээнүүд авч байна. Ялангуяа Бээжингийн умард зүгийн ӨМӨЗР-ны тоос манан Бээжингийн цаг агаарт маш их нөлөөлдөг болохоор уг өөртөө засах район нь улс орны шаардлагын дагуу эрчим хүч их зарцуулдаг болон бохирдол ихтэй хэсэг аж ахуйн нэгжүүдийг шигшиж хааснаас гадна бас элсийг засан тогтворжуулах ажлын эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлж, Бээжингийн олимпийн наадмын цаг агаарын чанарыг баталгаажуулахад сайн сайхан нөхцөл боломжоор хангаж байна.
ӨМӨЗР бол Хятадын хамгийн их тачирдаж цөлжиж байгаа газрын нэг юм. Эдгээр тачирдалт цөлжилт нь Хятадын умард нутгийн элсэн шуургын гол эх үүсвэр болж байгаа бөгөөд мөн Өвөр Монгол болон Бээжин зэрэг түүнийг эргэн тойрны нутгуудын цаг агаарт маш ихээр нөлөөлдөг юм.
ӨМӨЗР-ны ойн аж ахуйн танхимын орлогч дарга Ли Шүпин танилцуулж хэлэхдээ, Сүүлийн 5 жилд уг өөртөө засах район 10 тэрбум гаруй юань зарцуулж, тачирдаж цөлжсөн 16 сая га-г засан сайжруулсан байна. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар бүх өөртөө засах районы ойн талбай 200 сая гаруй га-д хүрч, энэ нь өөртөө засах районы нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг эзэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ: ӨМӨЗР нь сүүлийн жилүүдэд тачирдаж цөлжсөн газрыг засан сайжруулах ажилдаа маш их амжилт олсон юм. Нэгд цөлжилтийг засах ажил маш их амжилт олсон. Шалган нотолсон дүнгээс үзэхэд, ӨМӨЗР-ны тачирдсан газрын талбай 1999 оныхоос 1 сая 600 мянган га-гаар мөн цөлжсөн талбай ч 480 мянган га-гаар багассан байна. Хоёрт, тачирдаж цөлжсөн нутгийн тариачин малчдын үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчлөх ажлыг дорвитой дээшлүүлж, тарианы газарт мод тарих, малыг хашаалж бэлчээр сэргээх, байгаль экологийг хамгаалж, иргэдийг нүүлгэх болон Бээжин, Тянь жинь зэрэг газрын шороон шуургыг эх үүсвэрээс нь засах төсөл хэрэгжүүлэх зэргээр дамжуулж, цөлжсөн районы мал аж ахуйг аажмаар бэлчээрт гаргахгүй хашаалан тэжээлгэж, үр ашгийг дээшлүүлсэн юм гэжээ.
Хулан шарга даагийн элсэн нутаг дахь малчин Жя Ишян бол тухайн нутагт цөлжилтийг зассан хүн. Засгийн газрын дэмжилэг урамшууллаар, тэр 10 жилд 300 гаруй га мод тарьсан байна. Тэрээр хэлэхдээ, үргэлжлүүлэн мод тарьж, Бээжинг цэнхэр огторгуйтай болоход өөрийн хувь нэмрээ оруулна гэжээ.
Хулан шарга даагийн элсэн газрын экологи 20 жилийн өмнөх байдалдаа орсон гэж би үзэж байна. Үнэхээр гоё болжээ. Ойн бүсийг харахлаар л миний дотор маш баяртай болох юм. Хожим би мод тарьж чадахаа больбол, миний дөрвөн хүү цаашид тарина. Би бас нутгийн хүмүүсээ дайчилж үеийн үед мод тариулах болно гэж тэрээр цааш нь хэлсэн байна.
Элсэн манхыг өөрчлөн засах явцад, Өвөр Монгол бас байгаль орчны байдал тааруухан нутгийн тариачин малчдыг тал нутгаас нүүлгэн шилжүүлж, тал нутгийн экологийг сэргээхээр байна. Үүний зэрэгцээ нутгаасаа нүүсэн тариачин малчдыг дэмжих эрч хүчээ нэмж, тэднийг хоёрдугаар, гуравдугаар аж үйлдвэрт шилжихийг зоригжуулах юм байна.
Шилийнгол аймгийн малчин Цогбаатар бол даруй ийм үр өгөөж хүртсэн хүний нэг юм.
Бэлчээр талаас нүүж гарах нь тал нутгийн дарамтыг хөнгөлөх мөртөө бас ч тал нутагт сэргэх чөлөө олгох юм. Энэ хоёр жил бэлчээр өвс сэргэсэн нь илхэн харагдаж байна. Энэ хоёр жил хэдийгээр гантай байсан ч малаа цатгахыг батлаж байгаа бөгөөд бас тал нутаг маань ногоорч байна гэжээ. \Пэрлаймаа, Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|