Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. "Соёл" нэвтрүүлгийхээ энэ удаагийн булангаар та бүхэндээ Хятадын орчин үеийн дууны хаан хэмээгдсэн Ван Лө бинийг танилцуулхаар бэлтэгсэн юм.
Ван Лө бинь( 1913-1996) бол баруун нутгийн ардын дууг уламжлан дэлгэрүүлсэн алдарт зүтгэлтэн, Хятадын орчин үеийн дууны хаан гэсэн цолтой. Ван Лө бинь 1913 оны 1-р сард Бээжинд төржээ.1919 онд бага сургуульд орж ном сурч байхад нь яг " Шинэ Соёлын Хөдөлгөөн"- тай дохиосон байна. Иймээс Ван Лө бинь маш олон сургуулийн дууг сурсны зэрэгцээ Европын болон Японы дуугч сурч эхэлсэн байна. 1924 онд Ван Лө бинь Түнсяний шашны нийгэмлэгийн эрхэлсэн нэгэн дунд сургуульд орж суралцаад, шашны дууны ангид, Европын найраг дуу дуулж сурсан бөгөөд найраг дууны тухай бага сага ойлголттой болсон юм байна. 1931 онд Ван Лө бинь Бэйпингийн багшын сургуулийн урлагын ангид шалгуулан орж, Орос нутагтай багш Horwuth-ээс дуу болон төгөлдөр хуур хөгжимдэх урь мэргэжил сурч, хөгжмийн талаар системтэй хүмүүжил хүртэж эхэлсэн юм.
1937 онд Ван Лө бинь алдарт яруу найрагч Дин Лингийн удирдсан баруун хойдын дайны фронтод үйлчлэх хороонд оролцсон бөгөөд уг үйлчилгээний хорооны хамт дайны фронтод явсан юм. Энэхүү үеийн дайчин амьдралынхаа явцад Ван Лө бинь " хувцас угаах дуу", " нутгийн ардууд дайнд мордсон", " Фэн лин оломын дуу" гэх зэрэг дуу зохиосон байна. 1938 онд баруун хойдын дайны фронтод үйлчлэх хорооныхан дээд шатны заавраар, зохиолч Шиао жюнь, яруу найрагч Сайк,уран сайханч Ван Лө бинь болон Жү нань шин нарын зэрэг хүмүүсийг Синьцзяньдтомилон очуулж ажиллуулсан юм. Баруун нутагт Ван Лө бинь маш олон ардын дуу сонсож, уянгат сайхан аялагуу эгшигт нь өөрөө согтуурсан юм. Нэгэн Уйгар жолооч түүнд " Дабан хот" гэсэн Түрпань ардын дууг дуулж өгчээ.Бор боровжуун мөртөө эгшиг сайхан, цовоо цолгин аятай энэ дуунд Ван Лө биний сэтгэл татагдан, тэр даруйд нь дууны нотыг нь цээжлэн авч, Уйгар хэл мэддэг хүнээр дууны үгийг нь орчуулуулаад, энэ дууг дахин өөрчлөж, нэрийг нь " морин тэрэгний хөтөчийн д"уу" гэж халсан байна. Өөрчлө найруулснаас хойш энэ дууны хөг аялгуу нь улам уянгалаг сайхан, шог юмэрлэг болсон байлаа. Энэ нь Ван Лө биний зохион бүтээх замналын анхны эргэлт болсон төдийгүй түүний эмгэтгэн цуглуулсан үндэстний цөөнхийн анхны дуу болох юм.
Түүнээс хойш Ван Лө бинь хаа газар хүрсэн ч аз дохиолыг алдалгүйгээр ардын дууг цуглуулж ирсэн юм. Олон жилийн турш сулрашгүй хүчин чармайлт гаргасны дүнд, Ван Лө бинь уянгалаг яруу, эрдэм шинжилгээний үнэ цэнтэй ах дүү үндэстний маш олон дуу цуглуулж, эмгэтгэн тэмдэглэж авсан юм. Жишээ татаж ярьбал: " нүүрийн бүтээлгээ аваач" гэсэн Уйгар дуу, " Кашгаарын бүжгийн хөгжим", " залуу насны валис", " Аламахан", " хавирган сар цохойлоо", " И ра ра" гэсэн хөгжим болон " чамайгаа нар мандтал хүлээнэ", " хонин сүргийн дэргэд чамайгаа мөрөөдөн сууна", " тэнүүлчний дуулал", " Ма и ра", " шар бөрөйн аргалын утаа", " Дүтар болон Мария", " бүүр шөнө" зэрэг Казах ардын дуу байна. Уянгалаг сайхан аятай эдгээр дуу нь одоод хүрч иртэл гоо сайханы маш их үнэ цэнтэй хэвээр байна.
Ардын дууг цуглуулан эмхэтгэсэн үндэс дээр Ван Лө бинь бас маш олон ардын дууг өөрчлөн найруулсан юм. Одоод хүрч иртэл хүн ардын дуулах дуртай байгаа " алсын тэртээ нутагт" гэсэн энэ сонгодог дуу бол даруй Ван Лө биний Казах ардын " цэвэр цагаан магнай" гэсэн дууг өөрчлөн найруулж зохиосон дуу юм. " Алсын тэртээ нутагт" гэсэн энэ дуу юний өмнө Гансу, Хөхнуур хавийн нутгаар уламжлагдан дуулагдаж, төдий л удсангүй бүх Хятадын олон газарт уламжлагдсан юм. Хэдэн арван жилийн турш өргөн түмнийхээ халуун сайшаалыг хүлээсээр байна./Хүчит редакторлов/
|