Хятадын Түвдийн төв Лхас хотод 3-р сарын 14-ний өдөр хүчирхийллийн хэрэг гарсны дараа, өрнөдийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл үүнийг гажуудуулан хуурамч мэдээлэл хийсэн явдал нь дотоод гадаадын их олон хүний хатуу эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч сүүлийн үед Бразилийн Хятад судлаач эрдэмтэн Карлос Таваресыг сурвалжилсан байна. Түвдийн асуудал нь Хятадын дотоод хэрэг юм. Өрнөдийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн мэдээлэл нь хууран мэхлэх шинжтэй байгаа юм гэж тэр үзжээ.
Олимпийн наадмын бамбарыг дамжуулах явцад "Түвдийг тусгаар тогтнуулахыг зоригч" этгээдийн эвдлэгийн ажиллагаанд учирсантай холбогдуулан, Карлос Таварес хэлэхдээ: Иймэрхү хэрэг өнгөрсөнд бас гарч байсан бөгөөд эсэргүүцэл илэрхийлэгчид маш цөөн байсан, түүнийг дурдах ч шаардлагагүй юм гэлээ.
"Парист зөвхөн 20 хүн эвдлэгийн ажиллагаа хийсэн, тэдгээр хүмүүс бол шашны хийрхэгчид гэдгийг энэ нь харуулж байгаа юм. Үүнээс гадна, Бээжин хотод түүхэн дэх хамгийн амжилттай Оилмпийн наадам зохион явуулахыг зарим хүмүүс харах дургүй байгаа нь үүний бас нэгэн шалтгаан болно. Хятад улс улс төр, эдийн засгийн талаар мандан хөгжихийн хирээр, зарим хүмүүс Хятад улсын хөгжих, хүчирхэгжихийг хүсэхгүй байгаа болохоор, тэдний эсэргүүцэл илэрхийлж байгаа нь дэлхий дэх Хятад улсын чухал нөлөөг бууруулах гэсэн зорилготой нь гарцаагүй юм" гэж Карлос Таварес тэмдэглэлээ.
Олимпийн наадмын бамбарыг дамжуулах явцад "Түвдийг тусгаар тогтнуулахыг зоригч" этгээдийн эвдлэгт учирсан ажиллагааны талаар өрнөдийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийнхний хийсэн мэдээлэлд хэрэг явдлыг хэтрүүлсэн зүйл байна гэж Карлос Таварес үзжээ.
Үүнээс өмнө Далай хүчирхийллийн ажиллагааг сайшаахгүй гэж хэлж байсан. Энэ нь түүний хийж байгаатай нь маш зөрчилтэй байна гэж Таварес үзэж байна. тэрээр хэлэхдээ:
Түүний хэлж, хийх нь зөрчилтэй байна. Далай шашны түрүү юм бол, энхийн хөдөлгөөнийг дэмжиж, хүчирхийллийг эсэргүүцдэг юм бол хүчирхийллийн ажиллагаа үйлдэхийг өөхшүүлэх ёсгүй. Цөөн тооны лам хуврагуудыг өөхшүүлж Лхаст хүчирхийллийн үйл хэрэг үйлдүүлэх ёсгүй. Харин гарч ирэн асуудлыг зохицуулах юм уу, эв зүйтэйгээр шаардлага дэвшүүлэх ёстой гэжээ.
Түвд бол Хятадын нэгэн хэсэг, Түвдийн асуудлыг эцсийн бүлэгт заавал Хятад улс өөрөө шийдэх хэрэгтэй, бусад орон хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж Таварес олонтоо онцолсон юм.
Хятадын судалгаандаа тулгуурлан, Таваресийн үзэж байгаагаар, Түвдийн төрөл бүрийн ажил үйлс бүх талаар алхам дэвшиж байна. Олон шалтгаануудаас болж үүнийг өрнөдийн ард иргэд ойлгохгүй байна. Харин Түвдийн асуудлаар олон буруу ойлголттой болсон байна. Өрнөд, ялангуяа Аргентины ард иргэдийн Хятадын талаархи буруу ойлголтыг багасгахын тулд тэрээр Хятадыг сурталчлах, Түвдийг сурталчлах талаар үлэмж ажил хийжээ. Хятадыг илүү сурталчлахад би бэлэн байгаа. Би Хятадын тухай 5 ном бичсэн. Улс төр юм уу, шашин шүтлэгээс болоод цөөн бус хүн Хятадад үзэлттэй байж, Хятадыг жинхэнэ ойлгохгүй байгаа. 2007 онд 61 мянган бразиличууд Хятадад жуулчилсан. Энэ нь 2006 оныхоос 40 хувиар нэмэгджээ. Тэд Хятадын талаархи үзэлтээ алхам алхмаар өөрчилж байна. Нэн олон хүн сайхан хүсэл мөрөөдөл өвөрлөж Хятадыг ойлгоно гэдэгт би итгэж байна гэж тэрээр ярьж байна. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|