Улаанбаатарын сонсогч Эрдэнэцэцэг, Хятадын аялал жуулчлалын талаар их сонирходог бөгөөд бидний нэвтрүүлгээр их хэрэгтэй мэдээллэл авч байгаадаа баяртай байна гэж бидэнд илгээсэн захиандаа бичсэн байна. Найзнартайгаа хамтдаа аялж зугаалах дуртай тэрээр захиандаа мөн хаврын зугаалга хийхэд тустай зөвлөлгөө өгнө үү гэж хүссэн юм. Одоо энэ сонсогчдоо зориулж дараах мэдээлийг хүргэе.
Хавар цаг бол аялал жуулчлал хийхэд хамгийн тохиромжтой улирал байдаг хэдий ч цаг уурын нөлөөнөөс болж өвчин эмгэгт амархан халдбарлах үе гардаг. Тийм учраас хаврын зугаалга хийхдээ биеийнхээ эрүүл мэндийг яасан ч омтгойлж болохгүй гэж юун түрүүнд сануулмаар байна. Ингээд Хятадын Өвчин эмгэгээс сэргийлэн засах төвийн шинжлэх ухаантан Порфессор Зэн Гуан, хаврын зугаалга хийх хүмүүст хандуулан 10 талын сануулга өгсөнийг энд дурдья.
Нэг, даарч бээрхээс сэргийлэхийн зэрэгцээ хоол ундаа сайхан зохицуулж биеийнхээ дархлааг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Хоёр, биеийн тамрын дасгалаа сайн хийхийн зэрэгцээ цэвэр уур амьсгалтай газар очих. тухайлбал, ууланд гарах, далайн хөвөөнд юм уу ой моттой газар очих нь сайн, ингэх нь нэг талаар амьсгалын замын халдварт өвчинд нэрвэгдэхээс сэргийлж байгаа хэрэг юм. Харин хүн шигүү газар удаан цагаар байхгүй юм уу аль болох очихгүй байвал хамгийн сайн.
Гурав, ариун цэврийг эрхэмлэж, гараа байнга угааж байх. Олон найтааж ханиагаад байх тохиолдолд нэн ч гараа сайн угааж байх хэрэгтэй бөгөөд гарынхаа алчуурыг цэрвэрхэн байлгах нь их чухал байдаг. Мөн халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд зочид буудалд буухдаа хувийнхаа хэрэгслийг авч явбал сайн юм.
Дөрөв, үзэмжийн газраар явахдаа жүүртэн шувуудтай ойртохгүй байх. Учир нь ихэнх өвчин эмгэг нь амьтан, жүүртэнээс амархан халдбарладаг юм.
Тав, шөнө унтахдаа цонхоо түр онгойлгож, уур амьгал нэвтрүүлж, өрөөнийхөө шинэ соргог амьгалтай байлгах.
Зургаа, хоол идэхдээ аль болох олон хүнтэй хамт хооллохгүй бөгөөд тамхи татах, архи уухаа багасгабал сайн.
Долоо, гадуур аялах үедээ өөрөө юм уу хамт зорчигч чинь халуурах, суулгах, амьгал давхцах зэрэг байдал илэрвэл, даруй түргэн эмнэлгэд хандах хэрэгтэй. Мөн хажуугийнхаа хүнд өвчнөө халдаахаас болгомжлох хэрэгтэй юм. Энэ нь өөрийн чинь эрүүл мэндэд ашигтай төдийгүй нийгэмийн сайн сайхан ёс суртхууны илрэл байгаа юм.
Найм, хаврын цагт аялж жуулчлахад ханиад хүрэх, суулгах зэрэг шингээлтийн замын болон амьсгалын замын өвчин хамгийн олон тохиолддог. Ийм байдлыг цаг тухайд нь аргацаахын тулд зарим эм бэлдмэлийг биендээ авч явбал дөхөм байдаг. Гэвч заавал чанарын баталгаатай эм бэлдмэл байх хэрэгтэй бөгөөд өрөвслийг дарах эмийг дураар хэрэглэж яасан ч болохгүй юм.
Ес, гадуур аялахдаа амны хаалт авч явах хэрэгтэй. Гэвч хаа газар болгон амны хаалт зүүгээд байх шаадлагагүй. Харин өөрт чинь юм уу хажуу хавийн чинь хүнд өвчний байдал илрэх үед зүүвэл болчхоно.
Арав, зугаалахаар явахдаа аялал жуулчлалын тухай гар авалгын бичиг авч явбал их дөхөм үзүүлдэг, жишээлбэл ариун цэврийг яаж анхаарах, хоол ундаа хэрхэн зохицуулах гэхчлэн.
За ингээд хаврын зугаалга хийхэд юуг анхаарах талаас энд хүртэл ярьлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.
|