Сайн байцгана уу? Эрхэм анд нөхөдөө. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар би танд "Лэй чинь" (擂琴)гэдэг нэг маш сонирхолтой чавхдаст хөгжмийн зэмсгийг танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн талаар танд нэн бодитой ойлголт өгөхийн тунд танд урьдаар Лэй чиниэр хөгжимдсөн ая сонсгохын зэрэгцээ энэ хөгжмийн зэмсгийн үлгэр түүхээс танилцуулъя.
Эрхэм сонсогчидоо. Таны одоогор сонсож байгаа нь Лэй чиниэр хөгжимдсөн "Лю Чяо эр" гэсэн ая болно. Энэ хөгжим нь Хятадын умард нутгийн ард түмний ташаалыг ихэд хүлээсэн нэг төрлийн орон нутгийн ший---Пин жүйн ая хөгжим болох юм. Лэй чинь нь өнгөрөгч зууны 20-иод оны сүүлчээр бий болжээ. Түүнийг үүдэн бүтээсэн хүн нь Хятадын ардын уран сайханч Ван Дянь юй даруй мөн. Тэрээр харахан бага наснаасаа Хятадын Жүй хү гэдэг хуучир хөгжмийг багш даган чармайн сурч улмаар маш авьяслаг хөгжимддөг болжээ. 20-иод оны сүүлчээр Ван Дянь юй Жүй хү хуучирт өөрчлөлт оруулж, аварга могойн арьсаар хэнгрэгийг нь бүрдэг болгож, мөн хөгжмийн биеийг бүхүйлд нь том болгосон байна. Ингээд энэхүү хөгжим нь улам тод дуу цууриатай, ая хөг нь ч улам олон болсон бөгөөд улам бүр сонсголонтой цоо шинэ хөгжмийн зэмсэг болон төржээ. Тэгээд 1953 онд энэ хөгжмийн зэмсгийг "Лэй чинь" гэж албан ёсоор нэрлэсэн билээ.
Лэй чинь нь толгой, эш, хэнгргэ, тэнглэг болон нумаар бүрэлдэж, дууны дээр доор, нам өндөр, баргил шингэнийг нь харгалзан бас том Лэй чинь, жижиг Лэй чинь гэж хоёр төрөлд хуваажээ. Бусад хуучиртай нэгэн адилаар, Лэй чинийг сууж хөгжимдөх ба, зүүн өвдөг дээрээ хөгжмөө тавьж, мөн зүүн гарын хуругаар хөвчийг чавхдастан, баруун гараар нумаа атган хоёр чавхадасны дундуур татана.
Лэй чиний илтгэх чадавх маш уран байдаг, хүний дуу, ший янгууны ая эгшиг, Шэн, Сүө на, Эр хү зэрэг хятадын олон төрлийн хөгжмийн зэмсгийн дууг дуураан хөгжимдөж чаддагаараа онцлогтой. Энэ өвөрмөц гойд онцлогийг нь та бүхэнд сонирхуулахын тулд танд тусгайлан "Өнөр өссөн мал сүрэг" гэсэн хөгжим сонсгож байна. Эрхэм анд нөхөдөө. "Хятадын хөгжмийн зэмсэг" нэвтрүүлийг анхааран сонссон танд баярлалаа. Ирэх долоо хоногт дахин уулзталаа түр баяртай.\Номин орчуулан бэлтгэв\
|