Нутаг дэвсгэр: 207600 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны сүүлчийн байдлаар 9 сая 750 мянга 500, нийт 100 гаруй үндэстэн ястантай, түүний дотор Белорус үндэстэн 81,2 хувийг эзэлж, Орос үндэстэн 11,4 хувь, Польш үндэстэн 3,9 хувь, Украйн үндэстэн 2,4 хувь, Еврей үндэстэн 0,3 хувь, бусад үндэстэн 0,8 хувийг тус тус эзэлж байна. Албаны хэл нь Белорус хэл болон Орос хэл. Гол шашин нь Үнэн алдартаны шашин, баруун хойд нутгийн хэсэг районд Катулик шашин хийгээд Үнэн алдартаны шашин, Катулик шашны холимог шашин шүтдэг.
Нийслэл: Минск, 2005 оны сүүлчийн байдлаа нэг сая 780 мянга 700 хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 7,8 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко, 1994 оны 7-р сарын 10-ны өдөр тушаалд орж, 2001 оны 9-р сар болон 2006 оны 3-р сард улиран сонгогдов
Чухал баяр дурасгалын өдөр: Үнэн алдартаны шашны Хиристосын мэндэлсэн өдөр – 1-р сарын 7-ны өдөр. Эх орны дайны ялалтын өдөр – 5-р сарын 9-ний өдөр. Тусгаар тогтнолын өдөр(бүгд найрамдах улсын өдөр) -- 7-р сарын 3-ны өдөр. Октябрийн хувьсгалын баяр – 11-р сарын 7-ны өдөр.
Ерөнхий байдал: Дорнод Европын тал газрын баруун хэсэгт байдаг далайн гарцгүй орон. Зүүн тийш Оростой, хойд, баруун хойд биерээ Латви, Литватай хил нийлэж, баруунш Польштай, өмнөш Украйнтай хөршилж байна. Эх газрын урин дулаан цаг агаартай, 1-р сардаа дунджаар хасах 1,3 хэмтэй, 7-р сардаа дунджаар 19,2 хэмтэй. Белорусчууд бол зүүн Слав үндэстний нэг салаа юм. Белорус гэдэг үг 1135 оны түүхийн номд анх бичигдсэн байдаг. Нийтийн тооллын 862 онд Белорусын нутаг дээр Бөлөск бэхлэлт хот байгуулагдаж, 9 – 12-р зуунд энэ бэхлэлт хотоор төв балгосон Бөлөск вант улс бий болов. 13-р зууны эхний хагаст Белорус үг хэл, үсэг бичиг бий болов. 13-р зууны дунд үеэс 18-р зууны сүүлч хүртэл Белорус нь Литвийн вант улс болон Литви-Польшийн вант улс зэрэгт харьялагдаж байжээ. 18-р зуунаас хойш Оросын хаант гүрний харьянд оров. 1918 онд Бүгд Найрамдах Белорус Улс байгуулагдаж, 1922 онд ЗХУ-д нэгдэв. 1990 оны 7-р сарын 27-ны өдөр Белорусын Дээд зөвлөл улс орны бүрэн эрхийн тухай тунхаг батлав. 1991 оны 9-р сарын 19-ний өдөр улсын нэрээ Бүгд Найрамдах Белорус Улс гэж өөрчлөв. \М.Цэцэн бэлэтгэв\
|