• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-17 15:16:10    
Английн Ерөнхий сайд Бровн юуны учир АНУ-д айлчлав ? [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Английн Ерөнхий сайд Гордон Бровн 16-ны өдөр Вашингтон орж, АНУ-д гурав хоногийн айлчлал хийж байна. Бровны энэ удаагийн айчлалын гол зорилго бол Америкийг шаардаж байгаад өрнөдийн банк, санхүүгийн донслолттой байдлыг зохицуулахад туслах арга хэмжээ авахуулах явдал болно гэж олон нийт үзэж байна. Үүнээс гадна, Бровн мөн Ирак зэрэг олон улын асуудлаар Америкийн удирдагчидтай хэлэлцээ хийх болно. Бровн 16-ны өдөр Уолл-Стрит гудамжийн гол гол банкны ерөнхийлөгчидтэй уулзав. Орон сууцны зээлийн хямралаас хохирсон байдлаа түргэн мэдээлж, хоорондын зээлийн ажил төрлөө сэргээж, үүний улмаар зээлийн өртгийг бууруулахыг тэрээр Америкийн банк санхүүгийн байгууллагад шаардав. 17-ны өдөр тэрээр Ерөнхийлөгч Ж.Буштай хэлэлцээ хийх болно. Мэдээлснээс үзвэл, тэд хоёрын хэлэлцээний гол агуулга нь мөн л эдийн засгийн асуудал. Үүнд дэлхийн эдийн засаг болон өссөөр байгаа нефтийн үнэ бас үр тарианы хомсдол зэрэг асуудлууд багтжээ.

      Америкийн орон сууцны зээлийн хямрал болон орон сууцны зах зээлийн байдал муудснаас болж Английн банк, санхүүгийн барьцааны зээлийн компаниуд хэрэглэгчдэд зээл өгөх ажил төрлөө багасгасан байна. Английн төв банк ч өнгөрсөн оны сүүлчээс хойш үндсэн ашгийн нормыг 75 хувиар бууруулсан байна. Үүний зэрэгцээ Барслаис, Басра банк зэрэг Английн банк, санхүүгийн байгууллага зээлийн ажил төрлөө багасгасан бөгөөд зээлийн өртгийг дээшлүүлсэн байна. Зээлийн хэмжээ багасаж, орон сууцны зах зээл уруудах байдалд орсон зэрэг нь Английн эдийн засгийн эрүүлээр хөгжихөд саад учруулж байна. Энэ онд Английн эдийн засгийн өсөлтийн хэмжээ зөвхөн 1.6 хувь болж, 1992 оноос хойших хамгийн дор түвшинд хүрсэн байна гэж Олон улсын валютын сангийн байгууллага төсөөлжээ. Английн эдийн засаг өөдлөхгүй болсноор Бровны засгийн газрыг дэмжих хэмжээ ч буурсан байна. Английн сүүлийн үеийн иргэдийн санал асуулгын дүнгээс үзвэл, Бровныг дэмжигчдийн хувь Англи улс иргэдийн санал асуулга явуулснаас хойших хамгийн дор хэмжээнд хүрч, буурсан хэмжээ, хурдацаар Английн өнгөрсөн үеийн аль ч ерөнхий сайдаас давсан юм байна. Бровны удирдсан Лейборист намын өнөөгийн дэмжигчид дөнгөж 28-хан хувь болж, гол сөрөг нам болон Консерватив намын дэмжигчдийн хувь харин 44 болж байгаа юм байна.

      Иймээс Бровн Америкийн орон сууцны зээлийн доройтол Английн Лейборист намын удирдсан Засгийн газарт учруулсан сөрөг нөлөөг багасгахыг чармайж байна. Америкт айлчлахын урьд өдөр тэрээр Английн банкны хариуцлагатан нартай 8 сар үргэлжилсэн итгэмжийн зээлийн хэмжээ багассан байдлаас хэрхэн гарахыг зөвлөн хэлэлцсэн юм. Уолл- Стритэд, Бровн банкны хариуцлагатнуудтай уулзахаас гадна, НҮБ тэрчлэн Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагаар дамжуулан дэлхийн хэмжээнд зээлийн өртгийг нэмэгдүүлэх асуудлыг зохицуулахыг Америкт шаардах болно. Тасралтгүй өсч байгаа зээлийн өртгийн талаар тусгал гаргахын хамт банкны хөрөнгөд тавих хяналт удирдлагыг нэн ил тод болгохыг Дэлхийн валютын санд тэрээр хүсч байна.

      Үүнээс гадна, Бровн Америкт айлчлах үеэр, Ирак зэрэг олон улсын асуудлыг Бушийн Засгийн газартай авч хэлэлцэх болно. Иракийн дайн дэгдээд 5 жил өнгөрсөн боловч Иракийн байдал эмх замбараагүй хэвээр байна. Өнөө Иракаас цэргээ гаргах эсэх асуудлаар Англи хэцүү байдалд байна. Өнгөрсөн оны намар Англи, Иракийн Басрагаас цэргээ гаргаад Бушийн Засгийн газрын зарим хүний эсэргүүцэлтэй тулгарсан юм. Энэ сарын эхээр Бровны Засгийн газар цэргээ гаргах төлөвлөгөөгөө тогтсон хугацаагүйгээр хойшлуулсан байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\