Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 17-нд Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалж байгаа ажлын холбогдох байдлыг танилцуулжээ. Үүнд, Бээжингийн Олимпийн наадмын оюуны өмчийн эрхийн хамгаалалт нь хэвлэлийн бага хурлын гол сэдэв болсон байна. Хятад улсын оюуны өмчийн эрхийн ажил хариуцсан газрын хэвлэлийн төлөөлөгч уг бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс Бээжингийн Олимпийн наадмын оюуны өмчийн эрхийн хамгаалалтдаа бүх талын хамгаалалт хийж байна. Хятадын засгийн газар Олимпийн наадмын хугацаанд оюуны өмчийн эрхийн хамгаалалтын сайн сайхан байдлыг бий болгох шийдвэр зориг төгс байгаа бөгөөд мөн ийм хүчин чадалтай юм гэжээ.
Хэвлэлийн бага хурал дээр, улсын оюуны өмчийн эрхийн ажил хариуцсан газрын хэвлэлийн төлөөлөгч Инь Шиньтянь юуны өмнө дотоод гадаадын сэтгүүлчдэд Хятадын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын ажлын шинэ ахицыг танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудал дээр хариуцлагатай хандсан, ололт амжилтыг олон нийтээрээ харж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Улсын оюуны өмчийн эрхийн ажил хариуцсан газар патентын эрхийн 690 мянган өргөдөл хүлээн авсан байна. Энэ нь 2006 оныхоос 21 хувиар нэмэгджээ. Улсын хэвлэлийн эрхийн ажил хариуцсан газар холбогдох салбаруудтай хамтран хэвлэлийн эрхийн засаг захиргааны хууль хэрэгжилтийг гүнзгийрүүлж, программ хангамжийн эрхэнд халдаж хулгайгаар олшруулагчдад цохилт өгөх эрч хүчээ нэмэгдүүлж, интернэт сүлжээний эрхэнд халдаж хулгайгаар олшруулсан үйл ажиллагаанд цохилт өгөх тусгай арга хэмжээ зохион явуулсан байна. Хууль зүйн талаар, өнгөрсөн онд, бүх Хятадын олон шатны ардын шүүхүүд оюуны өмчийн эрхийн олон төрлийн хэргийг таслан шүүх эрч хүчээ нэмэгдүүлсэн байна. Энэ оны 4-р сарын 9-нд, төрийн зөвлөлийн байнгын хурлаар "Улсын оюуны өмчийн эрхийн стратегийн мөрийн хөтөлбөр"-ийг хянан хэлэлцсэн бөгөөд зарчмын хувьд баталсан юм. Улсын оюуны өмчийн эрхийн стратегийг боловсруулж байснаасаа хэрэгжүүлэх шатанд орсон нь Хятадын оюуны өмчийн эрхийн ажил түүхэн хөгжлийн шинэ шатанд гарсныг харуулсан юм" гэжээ.
Инь Шиньтянь хэлэхдээ, Хятадын засгийн газар оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг чухалчилсаар ирсэн юм. Ялангуяа Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлсний дараа, Хятад улс олон улсын дүрэм журамд нийцсэн төрөл зүйл нь нилээд бүрэн оюуны эрхийн хууль дүрмийн тогтолцоог байгуулж ирсэн юм гэжээ.
Бээжингийн Олимпийн наадмын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын асуудлын тухай ярих үед, Инь Шиньтянь танилцуулж хэлэхдээ, 2008 оны Бээжингийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө Хятадын засгийн газар оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талын дүрэм тогтолцооны байгуулалтыг маш чухалчилж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Хятадын патентын эрхийн хууль, зохиогчийн эрхийн хууль болон шошгийн хууль зэрэг оюуны өмчийн эрхийн хууль нь Олимпийн наадмын оюуны өмчийн эрхийн хамгаалалтад дорвитой эш үндэслэл хангасан байна. Хятад улс 2002 онд бас Олимпийн тэмдгийг хамгаалах тусгай заалт боловсруулан тогтоосон юм. Эдгээр хууль дүрэм, заалтууд нь Олимпийн оюуны өмчийн эрхийг хамгаалах хуулийн нэлээд бүрэн бүтэн системийг бүрдүүлсэн юм Үүний зэрэгцээ, зохион байгуулагч хот болсны хувьд Бээжин хотынхон бас Бээжин хотын Олимпийн оюуны өмчийн эрхийг хамгаалах тогтоол болон Бээжингийн 2008 оны Олимпийн наадмын өлзийт амьтны оюуны өмчийн эрхийн албан зар баталсан юм" гэжээ. Инь Шиньтянь хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадмын оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх явдал бол Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах энэ жилийн ажлын гол асуудлын нэг юм. Хятад улс нь Бээжингийн Олимпийн наадмын оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг бүх талаар хийх болно гэжээ. Тэрээр :
"Олимпийн наадмын оюуны өмчийн эрхийн хамгаалалт нь 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын өлзийт амьтнаар зогсохгүй юм. Үүнд Олимпийн наадмын сүлд, дуулал, далбаа зэрэг олон төрлийн оюуны өмчийн эрхийг хамгаалах хэрэгтэй юм. Үүнээс гадна, өнөөгийн хэрэгжүүлж байгаа патентын эрхийн хууль, зохиогчийн эрхийн хууль, шошгийн хуулийн тогтоолын дагуу, Олимпийн наадмын хугацаанд хэрэглэх спортийн төрөл бүрийн хэрэгсэл зэргийн оюуны өмчийн эрхийн хамгаалалт багтаж байгаа юм" гэжээ./Э. Цогзолмаа, Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./
|