Фү Линь бол дууны үг аялгуу зохиогч хүн. 1946 оны 1-р сарын 17-ны өдөр Хэй Лунзянь мужийн Фү зин хотод мэндэлж, 1968 онд Чөлөөлөх Армийн урлагын дээд сургуулийн хөгжмийн факультетийг төгссөн юм. Тэрбээр Тэнгэсийн Цэргийн Улс Төрийн Газрын Дуу Бүжгийн Ансамбелийн хөгжимчин, орлогч дарга, уран сайханы удирдаач зэрэг тушаалд байсан бөгөөд Хятадын Хөгжимчдийн Нийгэмлэгийн Зөвлөлийн орлогч дарга, Хятадын Хөнгөн Хөгжмийн Сурч Судлах Нийгэмлэгийн орлогч дарга зэрэг тушаалыг хавсарган хариуцаж байна.
Урлагын ажилд дөчин жил хүчин зүтгэсэн Фү Линь ард түмнийхээ хайр бахархлыг татсан олон сайхан дуу зохиосон юм. Тэдгээрийн дотроос тодруулбал: " алтан наран хамгаас гэрэлтэй, ачит Мао Цзэ дун хамгаас дотно", " ээж минь намайг үнслээ", " бяцхан бүрээчин", " нутгийн мөрөөдөл", " Луу жилийн золголт", " Бү Бү Гао", " тэнгэсийн арлын дуулал", " хөх цэнхэр огторгуй, хөхөмдөг цэлгэр тэнгэс", " нутаг усны дурсамж" зэрэг мянга гаруй дуу зохиосон юм. Гэлээ тэрбээр өөрийн зохиосон аль нэгэн дуундаа ч онц сэтгэл хангамжтай байгаагүй. Өргөн ард олны сэтгэл хангамжтай, дуулах дуртай дуу бол даруй миний хамгаас сэтгэл хангамжтай дуу юм гэж даруухан ярьж байдаг. Өөрөө сэтгэл хангамжтай нэлээд сайн дуу боллоо гэж бодсон маш олон дуунууд нь харин ард олны дунд өргөн дэлгэрч чадсангүй дохиолдол ч байдаг.Үүнд тэрбээр юу ч болоогүй шиг инээмсэглэн: яахавдаа, ийм байдалд би нэгэнт датчихалаа, эдгээр жилүүдэд хэдэн мянган бадаг дуу зохиолоо. Ийм байдал үргэлж дохиодог юм. Бид урлагын замыг сонгосон болохоор ийм үр дүнд дадах ёстой гэж ярьж байдаг.
Фү Линь телевизийн олон киноны үг аялагууг зохиосон юм. Тухайлбал, " далайн давалгааны түлхэлт таталт", "үр хүүхдийн хайр", "Күнлүн мин", " Жү Дэ", " шар нохой жилийн салхи шуурган", " эцэг хүү хоёрын хуучин машин", " гурван хагас сайн эр", " Лю Ху лань" зэрэг зуун киноны хөгжмийг зохиосон юм. Төв Телевизийн эрхэлсэн залуу дуучдын дууны тэмцээний шалгаруулах комиссын гишүүн, Төв Хорооны Суртал Ухуулах Хэлтсийн " Жил болгон нэг сайн дуу, нэг сайн кино, телевизийн олон ангит нэг сайн кино, нэг сайн ши янгуу, нэг сайн зохиол бүтээх төслийн" шалгаруулах комиссын гишүүн, MTV хөгжмийн тэмцээний шалгаруулах комиссын гишүүн, Соёлын Яамны өмнөөс гадаадад гарч, олон улсын хөгжмийн тэмцээний шалгаруулах комиссын гишүүнээр ажиллаж, бас " дууны хорхойтнуудын ертөнц" сэтгүүлийг үүсгэн эрхэлж, ерөнхий редактураар ажиллаж байсан юм.
Зохио бүтээх ажил нь одоо Фү Линий ажлийн нэг хэсэг төдий л болж байна. Тэрбээр хөгжмийн онолыг шаргуу судлах болон хөгжмийн талаар залуу чадвартныг олон бэлтгэн хүмүүжүүлэх талд нэн их хүч хөдөлмөр зарцуулж байгаа юм.
1986, 1987 онд Харбинь хот болон Ши Ань хотод Фү линий уран бүтээлийн концерт зохиогдсон. 2001 онд Төв Телевизийн " Моод хөгжим буюу Инь Хуа Ши шан" хөтөлбөрийнх нь Фү Линий зохиосон дууны тусгай нэвтрүүлэг явуулсан юм.
|