Бээжин-Шанхайн хурдны төмөр замын байгуулалт бүх талаар эхэллээ гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 18-ны өдөр Бээжинд мэдэгдэв.
Бээжин-Шанхайн хурдны төмөр замын зураг төслийн цаг тутмын хурд нь 350 километр, эхний үеийн хурд нь 300 километр, таван жилд байгуулж дуусгах төлөвлөгөөтэй юм байна.
Бээжин-Шанхайн хурдны төмөр замыг Хятад улс бие даан зураг төсөл хийж, дотоодын техникийн үндсэн инженерийг ашиглан , бүх техник тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэр аж ахуйн нэгж үйлдвэрлэх юм гэж Хятадын Төмөр замын яамны холбогдох хариуцлагатан илэрхийлжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|