Оросын ерөнхийлөгч В.Путин 17-ны өдөр Ливид хийсэн хоёр хоногийн айлчлалаа өндөрлүүлсэн байна. Энэ бол Оросын төрийн тэргүүн анх удаагаа Ливид айлчилж байгаа бөгөөд Путин 5-р сард ерөнхийлөгчийн тушаалаасаа буухаас өмнөх нэг удаагийн чухал айлчлал юм. Путины энэ удаагийн айлчлал нь ОХУ, Дундад дорнодын улс төрийн тавцан болон эдийн засаг худалдааны салбарт дахин орох ахицаа түргэтгэж байгаагийн бэлэг тэмдэг болсон байна.
Юуны өмнө, Путины энэ удаагийн айлчлалын зорилго бол хүчирхэг байдлаар Оросын дундад дорнодын бүс нутаг дахь их гүрний үүргийг дахин шинээр бадруулах гэсэн болно. Путин хэдийгээр тушаалаасаа буух гэж байгаа боловч Ливид айлчлахын өмнө өдөр нь тэрээр Оросын хамгийн том улс төрийн нам Нэгдмэл Орос Намын дарга болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр бас Оросын ерөнхий сайдын тушаалд орох болно. Энэ нь Путин үргэлжлүүлэн төрийн удирдагчийн хувиар Оросын дотоод гадаадын бодлогыг боловсруулан тогтоохыг харуулж байна.
Хоёрдугаарт. Путин Ливид айлчлах нь Орос болон Ливийн дундад дорнодын бүс нутгийн стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно. 16-ны өдөр, Ливийн удирдагч Ал-Казафи Путинтай хэлэлцээ хийх үед, хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон хамтаар сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солицсон байна. Путин Ливид хийсэн айлчлалаа өндөрлүүлэхээс өмнө хэлэхдээ: Орос, Ливи хоёр орон улс төр болон эдийн засгийн чиглэлээр боловсронгуй ахиц хийхийг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн бөгөөд хоёр орон хоёр талын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд дээшлүүлэхэд итгэл төгөс байна гэжээ.
Гуравдугаарт. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны талаар Орос болон Ливи 10 төслийн гэрээнд гарын үсэг зурж, өнөр баялаг ололт амжилттай болсон байна. Байгалийн хийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаас гадна хоёр тал бас Орос, Ливид туслан 500 километрын төмөр зам дэвсэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүний нийт мөнгөний хэмжээ нь 2 тэрбум 200 сая еврод хүрсэн юм байна. Оросын ерөнхий сайдын орлогч бөгөөд сангын сайд Алексай Кудрин гэрээнд гарын үсэг зурсны дараа хэлэхдээ: Орос хоёр талын гарын үсэг зурсан эдийн засаг болон банк санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Ливийн хуучин ЗХУ-ын 4 тэрбум 600 сая ам.доларын өрийг хүчингүй болгож, дээрх хэлэлцээр болон гэрээнд гарын үсэг зурсны хариу болгох болно гэжээ.
Дөрөвдүгээрт. Орос сүүлийн үе дундад дорнодын олон оронтай цөмийн эрчим хүчнийг энх тайвангийн зорилгод ашиглах хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлсэн байна. Путин Ливид айлчлах хугацаанд, Орос Ливи хоёр орон олон салбарын хамтын ажиллагааны тунхагт тэмдэглэхдээ: сүүлийн үе атомын эрчим хүчнийг энхийн зорилгод ашиглах хамтын ажиллагааны бүдүүвч хэлэлцээрт гарын үсэг зурах тэрчлэн уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан тогтоохыг хоёр тал хүлээн зөвшөөрсөн байна гэжээ.
Путин 17-ны өдөр Ливид хийсэн айлчлалаа өндөрлүүллээ. Орост айлчилж байгаа ПҮЭБ-ын дарга Аббас хэлэхдээ, Дундад дорнодын олон улсын шинэ ээлжийн бага хурал энэ оны 6-р сард Москвад болох бөгөөд 18-ны өдөр би энэх асуудлаар ерөнхийлөгч Путинтай хэлэлцээ хийх болно гэжээ. Орос өөрийн дипломат чармайлтаараа Дундад дорнодын улс төрийн тавцангийн төвд аажмаар орж байна гэж нийгмийн олон нийт үзэж байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|