• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-18 16:15:49    
Олимпийн наадмын үеэр Бээжингийн агаарын чанар баталгаатай байх болно [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Олимпийн наадмын хугацаан дахь Бээжингийн агаарын чанарын асуудал нь олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн юм. Олимпийн наадмын үеэр агаарын чанарыг батлахын тулд, Бээжин хот олон арга хэмжээ авчээ. Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах хяналтын төвийн сүүлийн үе хийсэн бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, энэ оны 1-р улиралд Бээжингийн агаарын чанарын шаардлага хангасан хоногийн тоо нь 67 өдөрт хүрч, сүүлийн 9 жилийн дэх хамгийн сайн үзүүлэлт болсон юм байна. Бээжингийн агаарын чанарыг сайжруулах гэсэн амлалтаа Хятад улс биелүүлж, олимпийн наадамд оролцогч тамирчдад таатай сайхан нөхцөл боломж хангах болно гэж Бээжин хотын холбогдох албаны хүн тэмдэглэжээ.

      БНСУ-ын иргэн Сон Чун Хуа бол Хятадын Ардын Их Сургуульд сурч байгаа оюутан юм. Бээжинд 6 жил суралцахдаа, Бээжингийн агаарын чанар байнга сайжирч байгааг би бие сэтгэлээрээ мэдэрлээ гэж тэрээр хэлж байлаа. Тэрээр хэлэхдээ:

     "Миний анх ирсэн үеийнхтэй зэрэгцүүлбэл, Бээжингийн агаар улам сайн болж байгаа. Хавар гэхэд шороо тоос тэгдэх байдал маш бага болсон. Хүмүүсийн байгаль орчноо хамгаалах ухамсар ч их дээшилсэн" гэжээ.

      2001 онд Бээжин хот олимпийн наадмыг зохион явуулах эрхийг авахдаа, олимпийн наадмын хугацаанд агаарын чанарыг улсын жишиг болон ДЭМБ-ын удирдамжийн заалтад хүргэх болно гэж амалсан юм. 7 жилийн турш, Бээжингийн агаарын чанар ингэж ил тод сайжирсан нь Бээжин хот энэ талаар чухал чухал арга хэмжээнүүд авсны үр дүн юм.

      Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах газрын орлогч дарга Дү Шаожүнгийн танилцуулснаас үзвэл, 1998 оноос хойш, Бээжин хот нь 200 гаруй төрлийн арга хэмжээ авч, нүүрс түлэх, авто машин, аж үйлдвэр, хог тоос зэрэг бохирдуулалтын асуудлыг голчлон зохицуулж, ил тод үр дүнд хүрсэн байна. Хяналтын тоо баримтаас үзвэл, өнөө Бээжингийн нүүрстөрөгчийн дан исэл, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл зэрэг гурван төрлийн бохир бодис гаргах хэмжээ нь шаардлагын жишигт хүрч, хог тоос ч маш ихээр багасч, Бээжингийн цэлмэг тунгалаг өдөр 1998 онд 100 байсан бол, өнгөрсөн онд нэмэгдээд 246 болсон юм байна.

      Одоогоос 100 гаруйхан хоногийн дараа, Бээжингийн олимпийн наадам болно. Холбогдох талууд нэн хатуу арга хэмжээ авч, олимпийн наадмын хугацаанд агаарын чанарыг батлах болно гэж Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах газрын орлогч дарга Дү Шаүжүн хэллээ. Тэрээр хэлэхдээ, Бээжин хот өнөө эргэн тойрны 5 муж, хот, районтай хамтран, агаарын бохирдлыг арилгаж байна. Эдгээр арга хэмжээгээр дамжуулан, олимпийн наадмын хугацаанд Бээжингийн агаарын чанарыг улсын жишиг болон ДЭМБ-ын удирдамжийн заалтын шаардлагад хүргэх нь эргэлзээгүй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     "Олимпийн наадмаас өмнөх болон олимпийн наадмын хугацаанд, Бээжин хот болон эргэн тойрны муж, хот, район нэн хатуу арга хэмжээ хэрэгжүүлэн, агаарын чанарыг батлах болно. Эдгээр арга хэмжээний цогцолбор үр дүнгийн талаар мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанаас үзвэл, энгийн цаг агаарын нөхцөлд олимпийн наадмын хугацааны агаарын чанар нь улсын жишиг болон ДЭМБ-ын удирдамжийн заалтын шаардлага хангаж чадах нь эргэлзээгүй байна. Олимпийн наадмын дараа, Бэжин хотын агаарын чанарыг сайжруулах үйл явц цаашид үргэлжилж, Бээжингийн оршин суугчдад ажиллаж амьдрах нэн таатай орчноор хангах болно гэжээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\