• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-18 16:54:17    
Олимпийн наадам хүрч ирэх 100 хонгийг тэмдэглэх гол дуугаар "Бээжин таныг угтаж байна" дуу тодорлоо

Хятадын Олон Улсын Радио

       4-р сарын 17-ны үдийн өмнө Олимпийн наадам хүрч ирэх 100 өдрийг тэмдэглэх гол дууг тодруулах ёслол Бээжжингийн музейд боллоо. "Бээжин таныг угтаж байна" гэсэн дуу гол дуугаар сонгогдсон байна. Шанганы уран бүтээлч Линь Ши үгийг бичиж, эх газрын Шао хэ нар аяыг зохиосон энэ дууг Шанган, Аомен, Тайвань болон эх газарын олон сюпер одод ёслолын үеэр зэрэг дуулцгаасан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 4-р сарын 30-ны өдөр болохд Олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдэх юм байна. Нэрт 100 дуучин тухайн өдөр зохиогдох тэмдэглэх томоохон концерт дээр энэ дууг дуулах юм байна. Бээжингийн Олимпийн Зохион Байгуулах Хорооны Соёлын арга хэмжээны ажил хариуцсан газрын дарга Жао Дун мин мөн өдрийн нээлтийн ёслолын үеэр танилцуулснаар, "Бээжин таныг угтаж байна" гэсэн энэ дуунд бас тусгай килип хийсэн байна, Шувууны үүр, Усан Шо, Үндэсний их тятар, шинээр баригдсан нисэх онгоцны буудал зэрэг чухал үзэмж барилгууд килипийн зураг авхуултад орсон гэжээ. 4-р сарын 30-ны өдөр, Жаки Чень, Анди Лао, Жөү Хуа жянь, Ван Ли хун, Цай И линь, Ша Бао лян, Шү Ру юнь, Монгол үндэстний нэрт дуучин Тэнгэр, Сүнь нань, Фэй шян, Мань Вэнь жүнь, Хань хүн, Лян Юн чи, Линь Жүнь же, Рэнь Шянь чи, Сүнь Янь зи, Лю Хуань зэрэг дуу урлагийн салбарынхны нит болж яваа 100 одод хамтран "Бээжин таныг угтаж байна" дууг дуулах юм байна.

      "Бээжин таныг угтаж байна" гэсэн энэ дуу нь "нэгэн дэлхий ижилхэн мөрөөдөл" гэдэг Олимпийн гол уриатай адилхан Бээжин хотын эгэл хүмүүсийн харцаар, ардын язгуур урлагийн зүйлээс дуунд авч хэрэглэн, халуун дотно өнгө аясыг бүрэлдүүлжээ. Удалгүй хүрч ирэх гэж байгаа Олимпийн наадамд хүмүүсийн хандуулж байгаа баяралсан сэтгэгдэл, нэн чухал нь Бээжин хотноо хүрлэцсэн ирэх гэж байгаа дэлхийн олон орны хүн олныг халуунаар угтаж байгаа санаатай болно. Энэ арга хэмжээг Бээжигийн Олимийн Зохион Байгуулах Хорооны Соёлын арга хэмжээний ажил хариуцсан газар болон China Mobile компани хамтран зохион байгуулж байна.