Түрүү удаагийн мэдээлэлээрээ Бээжингийн Олимпийн бамбар Хятадын нийслэл Бээжингээс гарч Казакстаны хамгийн том хот Алма-Ата, Түркийн нэрт хот Истанбул, Оросын холбооны улсын Санкт-Петербург, Францын нийслэл Парис, Английн нийслэл Лондон зэрэг хотуудаар дамжигдсан байдлыг танилцуулсан билээ. Түүнээс хойш энх тайваны элч, найрамдал нөхөрлөлийн зууч болсон олимпийн бамбар анавад их атлантын далайг гаталж, Америк Тивийн Сан-Франциско, Буенос-Айрес зэрэг хотоор амжилттай дамжиж, түүнээсээ Африк тивийн Танзанийн нийслэл Пар-Эс-Лам хотоор орж, дахиад Пересын булангийн Оман, өмнөд Азийн Пакистан улсын нийслэл Исламабад, Энэтхэгийн нийслэл Шинэ Дели зэрэг хотуудаар саадгүй сайхан дамжигдлаа. Энэ хугацаанд олимпийн бамбар хүрэх бүрийд тэр хотыхан тухайн орны төр засгийн тэргүүн, урлаг спортын одод оролцсон ёслолын арга хэмжээ зохиож, олон бамбарчин илгээж, тухайн хотуудынхаа нэрт үзэмжүүдээр Бээжингийн олимпийн бамбарыг дамжууллаа. Хэдийгээр цөөн тооны хүмүүс Бээжингийн олимпийн наадмыг харшлахаар оролдож байгаа боловч дэлхийн ард түмэн Бээжингийн олимпийн наадмыг өөрийн үйл ажиллагаагаараа дэмжиж байгааг дээр дурдсан олимпийн бамбар дэлхийн олон хотод дамжигсан байдал харуулж байгаа юм.
Саяхан Хятадын Хай Нань мужийн Бо Од болсон Азийн чуулга уулзалтын үеэр Хятадын олон улсын радиогийн сурвалжлагч тэнд хуралд оролцож байсан Пакистаны ерөнхийлөгч Парвез Мушараваас тусгайлан ярилцлага авсан юм. Түүний хэлсэн үг дэлхийн ард түмний олимпийн тухай нийтлэг сэтгэлгээг төлөөлж байгаа учраас та бүхэнд танилцуулж байгаа юм.
Тэр хэлсэн үгэндээ, Бээжингийн олимпийн наадам нь олимпийн түүхэнд дээрх хамгийн сайн олимп болох болно. Хэн бүхний мэдээжээр, олимпийн наадам бол дэлхийн ард түмний биеийн тамир спортын том цуглаан юм. Хятадын засгийн газар Бээжингийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын тулд асар их хүчин чармайлт гаргалаа. Дэлхийн олон орны тамирчид ч олимпийн наадам оролцохоор хөлсөө асган бэлтгэл дасгал хийж байна. Бүх тэлхийгээрээ эдгээр тамирчидын Олимпийн наадам дээр гялалзсан амжилт, гайхамшигтай тоглолт гаргахыг хүсэн хүлээж байна. Гэвч сүүлийн үе зарим орон Бээжингийн олимпийг эсэргүүцэж байна. Пакистан Бээжингийн олимпийг эвдэх ямарваа оролдлогыг эрэс эсэргүүцнэ гэж илэрхийлсэн юм.
Цөөн тооны орнуудыг гаргавал дэлхийн олонх орнуудын ард түмэн төр засгийн удирдлагууд Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарафтай адил байрь суурьтай байна. Тэдний үзэл бодлыг хурайнгуйлбал, биеийн тамир спортын ажиллагааг улс төржүүлэх нь утагагүй явдал, Хятад улсад болох олимпийн наадмыг эвдэхээр оролдож байгаа нь дэлхийн ард түмэнтэй эсэргүүцэлдэж байгаа явдал юм. Олимпийг наадам нь зөвхөн Хятад улсын хэрэг бус, дэлхийн ард түмний үйл хэрэг юм гэх мэт байна.
2008 оны олимпийн 29-р наадам болоход 112 өдөр үлдээд байгаа. Бээжингийн олимпийн бэлтгэл ажил ч жигдэрсээр байгаа. өөрөөсөө хамгийн ойрхон болох олимпийн наадамд та бүхэн анхаарлаа үргэлжлэн хандуулж, тасалбар олсон байвал олимп үзээд буцахад бас ч сайхан юмсан.
|