• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-21 15:51:00    
70 наснаасаа амин дэм В12 нөхвөрлөвөл сайн байдгийн учир

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн үе Америкийн мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, хүмүүс өндөр наслахын хирээр, ширхэглэг зүйл, кальци, амин дэм D болон амин дэм В12 нөхвөрлөвөл сайн байдгийг таньж мэдсэн байна.

      Америкийн мэргэжилтнүүд энэ удаагийн нийтлүүлсэн судалгаа шинжилгээний материалдаа, 70 нас хүрсэн хөгшин буурлууд өөрийн биедээ ширхэглэг зүйл, кальци, амин дэм D болон амин дэм В12 нөхвөрлөвөл сайн байдгийг онцолсон байна. Хүмүүс өтлөх тусмаа яс нь хэврэг болж, яс сийрэгжих өвчинд амархан нэрвэгддэг байна. Иймээс хөгшин буурлууд кальци нөхвөрлөж, ширхэглэг зүйлтэй хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү идэж, ходоод гэдэснийхээ ажиллагаанд тус дөхөм үзүүлэх нь эрүүл мэндэд тустай юм. Амин дэм D идэх нь кальци, фосфор-ыг хүлээн авахад дэм болдог. Гэвч юуны учир амин дэм В12 нөхвөрлөх шаардлагатай бэ ? гэвэл:

      Бээжингийн Түн рэнь эмнэлгийн шим тэжээлийн хэлтсийн орлогч эрхлэгч Жан Чяны хэлж буйгаар, холбогдох бүртгэлээс үзвэл, өтгөсийн 10%-30% нь амин дэм В12-ийг хүлээн авахаар тааруухан байна. Энэ нь эдгээр буурлуудын байнга цагаан хоол иддэг байсантай холбоотой байж болзошгүй юм. Ер нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд амин дэм В12 үндсэндээ байдаггүй аж. Бас настайчуудын ходоодны хүчил нь тун бага байдаг тул амин дэм В12-ийг хүлээн авахыг шаарддаг байна.

      Жан Чяны үзэж буйгаар, амин дэм В12 дутагдвал сэтгэх чадавх буурч, мэдрэлийн ядаргаа нэмэгдэн, нойр хулжих, цээжлэх чадвар муудах зэрэг байдал илэрдэг байна. Ер нь хүмүүс өтлөхөөрөө унтах нойр нь хасагддаг жамтай. Үүнээс гадна, хүний биед амин дэм В12 дутагдвал оюуны чадавхийг бууруулдаг юм байна. Амин дэм В12 нь бас мэдрэлийн эс болон цусны улаан эсийн эрүүл байдлыг хэвээр байлгахад шаардлагатай зүйл юм. Амин дэм В12 дутагдвал биеийн ядаргаа нэмэгдэн, толгой эргэдэг. Даамжраад ирэхээрээ мэдрэл алдагдах, цус дутагдах, дүйнгэ болох зэрэг байдал ч бий болдог юм байна.

      Жан Чяны хэлж буйгаар, цагаан хоол идэх дуртай өтгөсүүд бол амин дэм В12 элбэгтэй хүнсний бүтээгдэхүүн болон шим тэжээл нөхвөрлөгч эмээр амин дэм В12-ыг биедээ шингээж болох юм. Манай улсад бол өдөрт 2-4 мг амин дэм В12 нөхвөрлөхийг санал болгож байгаа юм. Үүнээс гадна, 100 г үхрийн маханд 1.8 мг, 100-н грамм хонины маханд 2.15 мг, харин 100-н грамм гахайн элгэнд 26 мг амин дэм В12 агуулагдаж байдаг юм байна. Иймээс идээ будаагаа зөв зохицуулж хэрэглэвэл амин дэм В12 дутагдахаас зайласхийж болох юм. Амин дэм В12 нэлээд элбэг агуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд бас амьтны дотор эрхтэн, загасны төрөл, тахианы өндөг, өмхий дүүпүү, болгосон буурцаг, шар жан, жангийн тос зэрэг багтаж байгаа юм.\Л.Буянтогтох орчуулав\