• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-22 10:21:27    
Амьдрал онц ядуу сурагчдад туслах ажил бүх талаар хэрэгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

     ХКН-ын 17-р их хурлын үзэл санааг бодитойд хэрэгжүүлэн, амьдрал ядуу сурагчдад туслах бодлогын системийг цаашид төгөлдөржүүлэхийн тулд, Хятадын Төрийн Зөвлөлийн зөвшөөрөлтэйгээр, 2007 оны эцсээр Хятадын төвлөрсөн санхүүгээс олон нийтэд зориулалттай хонжворт суглааны сангийн 300 сая юаниар төв, баруун зүгийн бүс нутгийн хошуу шянь болон суурин, хөдөө нутгийн энгийн өндөр зэргийн дунд сургуульд суралцаж байгаа амьдрал онц ядуу сурагчдад тусалсан байна.

     Тусламжийн 300 сая юаний энэ хөрөнгө мөнгөний хүрээнд төв, баруун зүгийн бүс нутгийн 22 муж, өөртөө засах район, шууд харьяа хот болон Шиньжааны үйлдвэрлэл байгуулалтын Корпус хамрагдаж, 300 мянган сурагч болон 6016 энгийн өндөр зэргийн дунд сургууль ашиг хүртэжээ. Энэ жилийн хавар сургууль эхлэх үеэр, эдгээр мөнгийг амьдрал онц ядуу сурагчдад эрхбиш өгсөн байх хэрэгтэй гэж шаардсан юм. Цаг тавчуу, үүрэг хүнд, бэхшээл их, шаардлага өндөр, ажил олон байна.

     Иймээс Боловсролын Яам, Сангийн Яамын найдлагаар уг ажлыг бодитой харицан хийж байгаа Хятадын Боловсролын Хөгжлийн Сан 2 сар хүрэхгүй хугацаанд шаргуу ажиллаж, холбогдох муж, район, шууд харьяа хот болон Шиньжааны үйлдвэрлэл байгуулалтыг корпусын боловсролын засаг захиргааны байгууллагуудын дорвитой хамжин ажилласнаар, урьдчилсан бэлтгэл ажлуудаа дуусган, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэх ёстой сурагчдын нэрсийн жагсаалтыг анх алхам тогтоосон юм.

     Үүний дараа нь уг ажлын оновчтой, шурхай, сайн явагдахыг баталгаажуулахын тулд, Хятадын Боловсролын Хөгжлийн Сангийнхан их хэмжээний хүн хүч зохион байгуулж, баримт материалууд, дансуудыг хянан шалгах зэрэг холбогдох ажлуудыг эрчтэй хийлээ. Жишээлбэл: хөдөө нутгийн бодит байдал болон банкны сүлжээний хязгаарлагдмал байдлын улмаас хөдөө нутгийн зарим дунд сургуульд банкны тусгай данс байхгүй байсан тул, Хятадын Боловсролын Хөгжлийн Санд өгсөн дансны дугаарт доголдолтой буюу цаашлаад буруу мэдээлэл ч гарч байснаар, олгохоор дансанд шилжүүүлсэн зарим мөнгө нь эгэж буцсан тохиолдол ч гарч байжээ.

     Иймэрхүү байдалд Хятадын Боловсролын Хөгжлийн Сангийнхан арга бүхнийг сүвэгчлэн халшралгүй нэг нэгээр дүйлгэн үзэж, дахин давтан хяналт шагалт хийсэн юм. Хятадын өмнө зүгийн нутгуудад цас мөсний ночтой гамшиг гарсны дараа, хаврын улиралд сургууль эхлэхийг батлахын төлөө, гамшигт дайрагдсан нутаг районы тусламж хүртэх ёстой сурагч болгонд цаг даруйд нь мөнгөний хандив олгосон байна.

     Хятадын Боловсролын Хөгжлийн Сангийнхан бас ажлын ахицаа цаашид түргэтгэн, зарим нутгуудын зам харилцаа, мэдээлэл холбоо тасалдсан бэрхшээлийг ялан давж, ажлаа шуурхай мөртөө нямбай хийсэн байна. Ажлын хэрэгжилтийг сайн мөртөө түргэн хийхийн зэрэгцээ бас олон төрлийн ажлыг хийхдээ Хятадын Боловсролын Хөгжлийн Сангийн дүрэм болон холбогдох журам горимыг хатуу мөрдөж хэрэгжүүлжээ.

     Холбогдох баримт бичиг, нэрсийн жагсаалтыг олон нийтэд ил байлгаж мэдэгдэхийг чанга баримтлан, нийгэм нийтийн хяналт дор ажилласан юм. Хятадын Боловсролын Хөгжлийн Сангийнхан бас ажлаа доголдолгүй сайн хийхийн тулд, холбогдох газар нутаг, сургуулиудтай нягт харилцаа холбоо тогтоон ажиллаж, холбогдох мэдээлэлийг харилцан солилцож, алдаа доголдлыг цаг даруйд нь засаж залруулсан юм.