Хятадын баруун бүсийн район ялангуяа баруун хойт нутгийн байгалийн нөхцөл муу байж, ойн нөмрөг бага юм. Өнгөрсөн хэдэн арван жилд хэт ихээр атар хагалварлаж, хэт ихээр мал малжснаас тухайн орон нутгийн эклогийн орчинг ихээр муудуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл их бэрхтэй болсон байна. Энэхүү байдлыг өөрчлөхийн төлөө сүүлийн жилүүдэд Хятад улс Канадын туршилгаас сурч баруун бүс нутагт Хятад Канадын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн төсөл хэрэгжүүлэн баруун бүс нутгийн хөдөө аж ахуйн хөгжилд тус дөхөм үзүүлж, тухайн орон нутгийн хөдөө аж ахуйд хүсэл эрмэлзэл авчирч өгсөн байна.
Хятад Канадын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн төслийг Хятадын засгийн газар болон Канадын засгийн газар хамтаар хэрэгжүүлж, тариачидын бэлтгэл сургалтад хамруулж, хамгаалалтын чанартай тариалангийн техник эзэмшүүлэн газар шоройг тогтвортой ашиглуулахын төлөө юм. 2005 онд 5 жилийн хугацаатай уг төслийг Хятадын Ганьсу, Шинжян, Өвөр Монгол, Сычуань зэрэг газар өргөнөөр хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хамгаалалтын чанртай тариалах гэдэг нь тариалангийн газар бага тарих буюу таримал тарихгүй байж, тарималын шщиш үндэсээр хөрсөн давхаргыг халхалахыг хэлэж байна. хамгаалалтын чанартай тариалах нь хөрсний идэгдэлийг үр ашигтай хамгаалж, тариалангийн 20 хувь орчимын өөрийн өртөгийг бууруулж болдог. хамгаалалтын чанартай тариалах нь хөрсний бүтцийг сайжруулж, хөрсөн дэх урганик бодисын агуулагдацыг дээшлүүлсэн байна. үүнээс гадна хамгаалалтын чанартай тариалах нь ши үндэс шатаах болон хөлөмжийн хийн гаргалтыг багасгах зэрэг үйлдэлтэй юм байна.
Канад түүхэн дээр Хятадын баруун бүс нутгийн районтой нэгэн адил асуудалд тулгарч байжээ. Дэлхийн 1-р дайны хугацаанд Канадад их хэмжээгээр атар хагалварлан тариа тариснаар хөрсөн давхарга эвдэгдэн эклогийн гай гамшиг болсон байна. үүний төлөө Канадын Засгийн газар 20–р зууны 30-аад оноос хамгаалалтын чанартай хөдөө аж ахуйн болон тариалах техник судлан баялаг амжилт олсон байна.
Ноён Brant Kirychuk бол Хятад Канадын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн төслийн менежэр юм. Тэрээр уг төслийн хэтийн төлвийг гурван талаар дүгнэсэн байна.
Энэ төсөл нь эн тэргүүнд тариалангийн газар болон тал нутгийн цөлжиж байгаа байдлыг сайжруулж, хөрсийг эрүүл хөгжлийн тийш ашиглаж, дараа нь төсөл хэрэгжүүлж байгаа районы хөдөө аж ахуйг тогтвортой хөгжлүүлнэ. Хамгийн сүүлд нь тариачдын амьдралын төвшинг дээшлүүлэх болно гэжээ.
Хятад Канадын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн төслийн хэрэгжүүлэгч захирал Brant Kirychuk өөдрөг сэтгэлтэй байлаа. Хятадын засгийн газар хөрсний цөлжилтийг маш чухалчлан үзэж, уг төслийг хэрэгжүүлэхэд олон талаар дэмжилэг үзүүлж байна. энэ төсөл лавтай амжилтад хүрэх болно гэж тэрээр илэрхийлжээ.
Хятадын засгийн газар хөрсний цөлжилтийг маш анхаарч үзэх боллоо. Ялангуя сүүлийн жилүүдэд хятадын засгийн газар уг төслийг хэрэгжүүлэх талаар улам чухал үйлдэл үзүүлж, бид зөвхөн техникийн туслалцаа үзүүлж байна гэж тэрээр бас илэрхийлжээ.
Хятад Канадын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн төслийг Хятадын баруун бүсийн нутагт хэрэгжүүлээд нэгэнт хоёр жил гаруй болж байна. уг төслийг хэрэгжүүлснээр тариалангийн газрын хөрсний идэгдэлийг үр ашигтай хазаарлаж чадсан бөгөөд хөрсний бүтэц илт сайжирч, үр тарианы гаргалт тасралтгүй дээшилсэн байна. үүний үндсэн дээр Хятад улс хамгаалалтын чанартай тариалангийн техникийг нэн өргөн хүрээнд хэрэгжүүлж, 2010 гэхэд 4 сая га талбайд хүргэх төлөвлөгөөтөй ажиллаж байна.
|