• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-22 15:40:31    
Түвдийн асуудлаар шударга, үнэн мэдээлэл өгөхийг Оросын сурвалжлагч уриалжээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Түвдийн Өөртөө Засах Район орж сурвалжлага хийсэн Оросын сурвалжлагч 21-ний өдөр урилгаар Хятадын Олон Улсын Радиод ирж, орос хэлний редакцын "Түвд район Оросын сурвалжлагчийн хараанд" гэсэн нэвтрүүлгийн ярилцлагад оролцжээ. Нэвтрүүлгийн явцад Оросын 2 сурвалжлагч CRI-онлайны орос хэлний вэб сайт болон хятад хэлний вэб сайтаар сүлжээ ашиглагчдын сонирхсон асуултанд хариулж, тэдэнд Түвдэд үзэж харсан зүйлүүдээ ярьсан бөгөөд Түвдийн асуудлаар шударга, үнэн мэдээлэл хийхийг олон орны ажил нэгтнүүддээ хандан уриалжээ.

     Түвдийн Лхас хотод 3-р сарын 14-ний өдөр хүчирхийллийн хэрэг гарсны дараа, гадаадын суражлагчдийн Түвд орж сурвалжлага хийхийг урьж байгаагаа Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао ёс төртэй мэдэгдсэн юм. Үүний дараа, гадаадын арван хэдэн сурвалжлагч Түвд орж сурвалжлага хийсэн байна. Оросын ТАСС-аас Бээжинд суугаа салбарын сурважлагч Соловиёв бол тэдгээрийн доторхи нэг нь юм. Тэр хэлэхдээ: "Сурвалжлагчийн хувьд энэ нь сайхан боломж болсон юм. Бид Лхас хотод гарсан хүчирхийллийн хэргийн үр дагаварыг газар дээр нь харсан" гэжээ.

    Түвдийн Лхас хотод Соловиёв гадаадын бусад хэсэг сурвалжлагчидтай хамтаар тэрхүү байдлыг харсан юм.

     Соловиёв хэлэхдээ: "Бид нэг сургуульд очиж танилцлаа. Тэр сургуулийн нэг байшин нь хүчирхийллийн ажиллагааны явцад балмад этгээдүүдэд эвдэгдсэн байна. Энэ нь хүмүүсийг хилэгнүүлэх хэрэг юм. Тэдгээр балмад этгээдийн төлөвлөж зохиосон хүчирхийллийн ажиллагаа нь хүүхдэд хүртэл нөлөөсөн юм, зарим хүүхэд бас хүчирхийллийн ажиллагааны явцад шархадсан байна. Энэ бол уучилж болшгүй зүйл гэж бид үзэж байна. Хүүхдүүд бол манай аливаа бүхэн гэж бид үргэлж хэлдэг, иймээс тэр сургуультай танилцсаны дараа, бид цөм маш сэтгэл хүнд болсон юм" гэлээ.

     Өнөөдрийн Түвдийн ард иргэдийн амьдрал ахуй ямар байгаа? өрнөдийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэлсэн шиг ардын амьдрал хүндрэлтэй, шашин эрх чөлөөгүй юү? Оросын мэдээлэх агентлаг ТАСС-аас Бээжинд суугаа салбар хорооны дарга Жерилов ноднин зун Түвдэд нэг долоо хоног сурвалжилж явсан. Тэрээр сэтгүүлчдэд тухайн үед авсан гэрэл зургуутаа үзүүлэв.

     Түвдчүүд маш баяр хөөртэй аж төрж байна гэдэг сэтгэгдэл надад төрсөн. Түвдэд олон зураг авсан. Зурагт гарсан хүмүүс баяр хөөртэй харагдана. Бид Лхас хотын төв дэх нэг хийдтэй танилцсан, авсан зураг дээр залуу лам хуврагууд бүр инээж хөөрөлдсөн царайтай гарчээ. Миний үзэж харснаар Түвдийн шашны үйл ажиллагаа эрх чөлөөтэй, ямарч саад харшид учраагүй байна гэж тэрээр хэлэв.

     Өрнөдийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд Түвдэд гарсан 3.14-ний хэргийг мэдээлэхдээ, үнэн байдлыг зориуд мушгин гуйвуулж, Хятадын засгийн газрыг хорон санаатайгаар дайрч, "Түвдийг тусгаар тогтниулах" этгээдийн зохион төлөвлөсөн хүчирхийллийн хэргийг "Энхийн гуйчлал" гэмээн зураглан хэлсэн байна. Үүнд Хятадын ард иргэд маш дургийцэж байна. Жерилов хэлэхдээ: энэ асуудлаар өрнөдийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёрдмол шалгуур хэрэглэж байна гэжээ.

     Би өрнөдийн ажил нэгтнээ гомдоохыг бодохгүй. Тэдний олонхи нь чин үнэнч, шудрага байгаа юм. Гэвч Түвдийн 3.14-ний хэргийг мэдээлэхэд өрнөдйин зарим хэвлэл мэдээллийн хэрэглүүд хоёрдмол шалгуур хэрэглэснийг харж болно гэжээ.\О.Дарамбазар орчуулж, Буян хянав\