• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-22 18:03:30    
Саркози Олимпийн бамбарын буухиалагч Жин Жиньд санаа тавьсан захиа өгчээ

Синьхуа Агентлаг


Францын Сенатын дарга Кристиан Понселет Жин Жиньтай хамт 

     Францын ерөнхийлөгч Николия Саркози Хятадын олимпийн бамбарын буухиалагч Жин Жиньд санаа тавьсан захидалдаа, тахир дутуу энэхүү тамирчин Парист хүчирхийллийн дайралтад өртсөнийг дахин хатуу зэмлэн буруушаажээ.

     Саркозийн санаа тавьж байгаа захиаг Шанхай хотод айлчилаж байгаа Францын Сенатын дарга Кристиан Понселет 21-ний өдөр Жин Жиньд уламжилсан байна.


Францын Сенатын дарга Кристиан Понселет Жин Жиньтай хамт 

     Саркози Жин Жинд санаа тавьж, хятадын ард түмний сэтгэл Олимпийн бамбарыг буухиалуулах явцад болсон хүчирхийллийн үйл хэргээс болоод эмзэглэж байгааг би ойлгож байна. ялангуяа Жин Жинь дайралтад өртөсөнийг ямарч хүн хүлээж авахгүй юм. Би энэ хэргийг хатуу зэмлэж байна. Цөөн тооны хүтүүсийн үйлдсэн хэрэг нь Францчуудын Хятадчуудад хандах сэтглийг төлөөлж чадахгүй юм гэжээ.

     Саркози бас Жин Жиний Францад айлчилахыг урисан байна.

     Миний буухиалуулж байгаа нь зөвхөн Олимпийн ариун гал биш бас Хятадчуудын Францын ард түмэнд хандсан найрамдал байгаа юм гэж Жин Жинь илэрхийлжээ. \Гэрэлт орчулуж, Буян хянав\