• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-22 07:57:04    
2008 Бээжингийн олимпийн наадмын албаны талын кино зураг авах ажил урагштай явагдаж бий

Хятадын Олон Улсын Радио

 

     Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Өнгөрсөн оны 8 дугаар сард, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын албаны талын кино нь үндэсний биеийн тамир спортын талбай-"Шуувууны үүр"-ийн өмнө анхны зургаа авсны дараа, Бээжингийн олимпийн албаны талын киног хариуцаж байгаа үндсэний мэдээ хэвлэлийн рекорд кино бичлэгийн үйлдвэрийн кино зураг авах анхны хэсгийхэн энэ оны 3-р сарын 12-ны өдөр олимпийн наадмын албаны талын кино зураг авах анхны хэсгийнхэн дахин Бээжингээс мордож, дараа нь бас нийт арван хэсэг хүмүүс залгаа залгаатаар дэлхийн олон газарт хүрэлцэн очиж, олимпийн ариун галыг асаахтай алхам нэгтэйгээр кино зураг авч эхэлсэн байна.

      1912 оны Шведийн Вант Улсын Стокгольмд болсон олимпийн наадмын үеэр, олимпийн албаны талын анхны кино мэндэлсэн байна. Үүнээс хойш, удаа бүрийн олимпийн наадам нь бүр албаны талын киног чухал ажил төрлөө болгодог байна, тэгвэл олимпийн наадмын албаны талын кино нь ямар үүрэг гүйцэтгэдэг бэ? Гэвэл даруй тухайн олимпийн наадмыг бүх талаас нь үнэн бодитойгоор бичлэг шингээлт хийж, хамгийн сэтгэл догдлом спортын тэмцээн болон тэмцээний дараах сэтгэл хөдлөм үлгэр явдлыг хүмүүсэд тольдуулдаг байна. Өнөө, 1912 оны олимпийн кино бичлэгүүд нь Шведийн Вант Улсын Лаусанне хотын Олимпийн музейд өнө батаар хадгалагдаж, хожмын хүмүүсийг урамшуулан зоригжуулдаг байна. Олимпийн наадмын албаны талын кино бичлэгийн онцлогийн талаар Бээжингийн олимпийн наадмын албаны талын кино бичлэгийн продьюссер Ү Чи танилцуулж хэлэхдээ:

      "Олимпийн наадмын албаны талын кино бичлэг гэж Олимпийн зохион байгуулах комиссийн тогтоосон хараа байгууллага болон кино найруулагч олимпийн тэмцээн болон холбогдох үйл ажиллагааг бүх талаар тэмдгэлсэн кино болно. Удаа болгоны олимпийн наадмын үеэр, зөвхөн нэг л ширхэг кино зураг авдаггүй, харин хэд хэдэн ширхэг кино зураг авч, Олимпийн зохион байгуулах комисс нь хамгийн сүүлд нэг л сонгон олимпийн музейд хадгалдаг. Киноны бүтцээс үзвэл, эрхбиш дараах хэдэн хэсгийг хамарсан байх хэрэгтэй, даруй олимпийн наадмын нээлтийн ёслол, онцгойлон олимпийн гал бамбар дамжуулах, энх тайваны дагтаа нисгэх зэрэг болно. Эдгээр зүйл нь завал байх хэрэгтэй, бусад зүйлийг олимпийн наадмыг хариуцан зохиож байгаа улс орны онцлогт зохицуулан авхуулж болдог" гэжээ.

       2007 оны 8—р сард Бээжингийн олимпийн наадмын албаны талын кино зургийг авч эхэлсэн байна. Энэ бол олимпийн түүхэн дэх 22—р албаны талын кион бичлэг байж, мөн ч Хятадын кино найруулагчийн хариуцсан олимпийн анхны кино бичлэг байгаа юм, уг кино нь 2008 оны Бээжингийн олимпийн наадмын бүх тал блон тэмцээний талбайн гадна дотныг тэмдэглэн шингээх болно.

       Бээжингийн олимпийн наадмын албаны талын киноноос өмнөх 21 ширхэг албаны талын кино нь бүр л урлагийн харцаас олимпийн наадмын сэтгэл догдлом талыг тэмдэглэн, даян дэлхийд олимпийн зориг санааг төгөөдөг байна.

       Өнгөрсний удаа болгоны олимпийн наадмын албаны талын кино нь олимпийн наадмын уралдаан тэмцээнийг илүү анхаардаг байна, харин Бээжингийн олимпийн наадмын албаны талын кино бичлэг нь уралдаан тэмцээнээс өмнө эхэлсэн байна. Их хэмжээний кино зургийн материалтай болсноос, Бээжингийн олимпийн наадмын албаны талын кино зохион бүтээх хэсгийнхэн итгэл зориг төгөс байж, тухайн үед дэлхийн хүн ардад өвөрмөц онцлогтой олимпийн кино өргөн барихаар хүч тавин ажиллаж байна./Хүчит редакторлон бичив/