• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-23 11:24:45    
Далай лам Түвдийн хөгжлийг эсэргүүцэх ёсгүй юм гэж Францийн экс сенатч илэрхийлжээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Дэлхийн дөрөв дэх том зочид буудлын корпурац болох АССОР-ийг үүсгэн багуулагч, Францийн экс сенатч Раул Дубруле тун саяхан Шан хайд хэлэхдээ, миний Түвдэд байхдаа ойлгосноор, Хятадын засгийн газрын Түвдийн Өөртөө Засах Раионд хийж байгаа бүтээн байгуулалт болон удирдалга бол зөв оновчтой юм, Далай лам Түвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийг эсэргүүцэх нь зүй ёсонд нийцэхгүй юм гэжээ.

     Раул Дубруле Шан хай орж, АССОР-ийн Шан хай дахь анхны салбар зочид буудлын байгуулалтад шинжилгээ хийхдээ ингэж хэлсэн байна. 74 насан сүүдэр зоглож байгаа энэхүү Франц хүн залуу зандан насандаа найзуудтайгаа хамтарч аж ахуй эрхлээд дэлхийн зочид буудлын удирдалгын аварга нь болох АССОР корпурацийг байгуулсан бөгөөд хотын дарга, сенат гэх зэргийн ажилд гар бие оролцож явжээ.

     Хятадын сэтгүүлчидэд ярилцлага өгөх үед Раул Дубруле танилцуулж хэлэхдээ: 6 жилийн өмнө би 8 сарын хугацаа хэрэгсэж, унадаг дугуйгаар 15 мянган км аялж, Францаас Кампуч орсон юм, тэгэхэд 3 сарын хугацааг нь унадаг дугуйгаар Хятадын ТӨЗР-д тойросон юм, би Түвдэд очихоос өмнө Түвдэд очоогүй өрнөдийн их олон хүнтэй адилаар Түвдийг маш ядуу хоцронгуй газар гэж бодож байсан юм, тухайн үед миний хэвлэлээс ойлгож байснаар, "хөөрхийлэлтэй Түвдүүдийг Хятадын төв засгийн газар их л дарамталж байснаар төсөөлж байлаа", гэвч Түвд районд гурван сар аялаад Түвдийн тухай бүрмөсөн өөр ойлголттой болсон юм гэжээ.

     Раул Дубруле хэлэхдээ, тухайн нутгаар явж, Түвдийн үзэсгэлэнт сайхан өнгө үзэмжийг нүдээрээ хараж, Түвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийг бие сэтгэлээрээ мэдэрсэн юм. Францтай харицуулбал, Түвдийн ард иргэдийн материйн амьдрал хэдийгээр нэлээд ядуу гэдэг боловч, Хятадын төв засгийн газар нааштай арга хэмжээ авч Түвдийн эдийн засгийг хөгжүүлж, Түвдчүүдийн амьдралын төвшнийг дээшлүүлхээр хүчлэн чармайж байна. Түвдийн ард түмэн нийгмийн дэвшлийн үр өгөөжийг эдлэж байгаа нь надад ил тодорхой мэдэгдсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: 

     "Тэр удаагийн аялалын дараа, би нэг ном бичиж, тэр номондоо Хятадын засгийн газраас Түвдийн төлөө хийсэн зүйлүүдийг тэмдгэлж, магтан сайшаасан " гэжээ.

     Раул Дубруле өнгөрөгч зууны ерээд оны эхнээс Түвд ном бичгүүдийг үзэж судалж эхэлсэн байна. Түүний үзэхээр, өрнөдийнхөн 14-р дүрийн Далай ламыг ариун богдоор үзэдгээ можуудаар баримтлаж, түүнийг сайн сайхны бүрэлваагаар үзэж, хохирол амсагчаар үзэж ирсэн байна. гэвч Далай ламын ноёрхол дор байсан хуучин Түвдийн үнэн байдал бол нялх хүүхдийн эндэл хүн гайхам өндөр байсан ба Түвдэд орчин үеийн гэмээр сургууль ганц ч байсангүй гэжээ. Далай ламын хэлдэг эдийн засгийг хөгжүүлэн, Түвдийг уламжлалт соёлыг устгахад хүргэнэ гэдэг үг ярианд чиглүүлэн Раул Дубруле онцолж хэлэхдээ, соёл нь хэрэв нийгэмтэйгээ зэрэг хөгжихгүй юм бол музейд л үлдэхээс өөр ямар ч үр дүнд хүрч чадахгүй, хүн ардад аз жаргал эдлүүлж чадахгүй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

      "Далай ламын өнөөгийн зорьж байгаа зүйл бол нэг зүйлийн ухаралт болох юм, яагаад гэвэл, Хятадын засгийн газраас Түвдэд авто зам тавьж, нисэх онгоцны буудал байгуулж, сургууль эмнэлэг байгуулж байна. Энэ бүхэн бол бүр эдийн засгийн хөгжлийн илэрэл мөн" гэжээ.

      Тэр хэлэхдээ, хэн хүн гэсэнгүй соёлыг хамгаалах болон шашнаар халхавч хийж эдийн засгийн хөгжил болон сургууль эмнэлэгээс татгалзаж болохгүй юм гэжээ.

      Раул Дубруле бас онцгойлон Хөх-Нуур Түвдийн төмөр замын тухай яриж, уг замыг байгуулсан нь Түвдийн ард түмний гадаад харилцаанд төхөм үзүүлж, Түвдийн эдийн засгийн хөгжилд чухал үндэс суурь тавиж өгсөн байна гэжээ. тэрээр хэлэхдээ, хэвлэлээс Далай лам Хөх-Нуур Түвдийн төмөр зам байгуулхыг эсэргүүцэж байхыг харсан, энэ нь үнэндээ Түвдийн ард түмний аз жаргалыг хайхрагүй байгаа явдал, мөн ч Түвдийн эдийн засгийн хөгжлийг эсэргүүцэж байгаа явдал болно гэжээ.

      Раул Дубруле хэлэхдээ, би хэдийгээр Далай ламтай уулзаж байгаагүй боловч, улс орон ард түмнийхээ шашин шүтлэгийг хамгаалах ёстой, шашин ч гэсэн өөрийн улс орноо эсэргүүцэж болохгүй юм гэж түүнд би хэлэх байна гэжээ./Э. Цогзолмаа, Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./