Олон улсын эрчим хүчний 11-р чуулга уулзалт 22-ны өдөр Италийн нийслэл Ромд өндөрлөв. Уг чуулга уулзалт дээр эрчим хүчний тогтвортой хөгжлийг билелүүлэх нь хуралд оролцогсодын хэлэлцэх халуун цэгийн асуудлын нэг байлаа. Энэ чуулга уулзалтад оролцсон Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Эрчим хүчний үндсний газрын орлогч дарга Сүнь Чинь хурлын хугацаанд манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятадын эрчим хүчний одоогийн байдал, эрчим хүчний тухай Хятадын засгийн газрын бодлогыг тодорхойлсон юм.
Сүүлийн жилүүдэд, Хятад зэрэг хөгжиж байгаа орнуудын эдийн засаг түргэн хөгжиж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд хувь нэмэр оруулсан байна. Гэтэл Олон улсын зарим байгууллага болон зарим орон хөгжиж байгаа эдгээр улс орны эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж байгаад сэтгэл түгшиж, цаашилбал зарим хүн өнөөгийн нефтийн үнэ өссэн хүчин зүйлийн нэг гэж хэлж байна. Үүнд холбогдуулан орлогч дарга Сүнь Чинь, үйлдвэржилтийн хөгжлийн явц дахь улс орны хувьд түүний эрчим хүчний хэрэгцээний нэмэгдэл нь эдийн засаг, нийгмийн хөгжилтэй нэгдэлтэй юм. Энэ нь мөн ч үйлдвэржсэн орны хөгжлийн гэрчилсэн бодит байдал мөн. Үүний зэрэгцээ, Хятад улс хэдийгээр гадаад орноос зарим нөөц баялагийг оруулж байгаа боловч Хятадын эдийн засгийн түргэн хөгжил нь гол нь дотоодын эрчим хүчний хангамждаа түшиглэх болно гэж үзэв.
Өнөө Хятад улс эдийн засаг нийгмийн байгуулалтын шинэ үе шатанд орсон байна. Эрчим хүчний хангамж, тогтвортой хөгжил зэрэг асуудал нь өдөр ирэх тутам тулгам болж ирсэн байна. Хятадын эдийн засгийн хөгжлийг батлахын зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдлыг хэрхэн баталгаажуулах нь Хятадын Засгийн газрын дараачийн үе шатанд зохицуулах асуудал мөн. Оны эхэнд Хятад улс Эрчим хүчний үндэсний тусгай газар байгуулж, улс орны эрчим хүчний хөгжлийн стратегийг хариуцан боловсруулан тогтоох болсон байна.
Орлогч дарга Сүнь Чинь танилцуулж хэлэхдээ, энэ нь бидний шийдвэр зориг төдийгүй нэн чухал нь түүнийг хэрхэн сайтар хэрэгжүүлэх явдал мөн. Засгийн газрын хувьд сүүлийн үед дараах хэдэн талаас эхлэн хийж гүйцэтгэж байна. Юунй өмнө, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж байна. Учир нь эдийн засгийг хөгжүүлэхэд эрчим хүч зарцуулах шаардлагатай юм. Хэрэв эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд хүрвэл, тэр нь адил зарцуулагад эрчим хүчний зарцуулагыг багасгаж, эрчим хүчийг хэмнэж чадах мөртөө бас бохирдол бага гаргах болно.
Хоёрдугаарт, эрчим хүчний бүтэцэд тохируулалт хийхээ нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, хөгжилд мөн л нүүрсээр гол болгоно. Нүүрсний хувьд ч өөрчлөн ашиглах асуудал оршиж байна. Нүүсийг бусад цэвэр эрчим хүчний эх үүсвэр болгоно. Дахин хэлбэл дотоодын хайгуулын ажлаа эрчимжүүлж, техникийн дэвшлийг түргэтгэх болно гэжээ.
Хүлэмжийн хий гаргах бол эрчим хүчний салбар дахь зайлуулахын аргагүй асуудал мөн. Хятад улс эрчим хүч хөгжүүлэх стратеги боловсруулан тогтоохын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, бохирдлыг багасгах зэрэг асуудлыг үүнд хамруула х болно.
Тэрээр хэлэхдээ, Эрчим хүчний үндэсний газрын хувьд бид чухал хариуцлага хүлээж байгаа юм. Иймээс бид хөгжил болон хүрээлэн байгаа орчин хоорондын хамгийн сайн талыг хайн олж, хамгийн баг үнэ өртгөөр их хөгжилд хүрэх болно. Ирээдүйн тогтвортой хөгжилд их нөлөө учруулахгүй байх нь манай хамгийн доод хязгаар мөн гэжээ.
Олон улсын эдийн засагтай уялдан нийлэхийн хирээр эрчим хүчний асуудлыг зохицуулахад мөн ч олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай юм. Хятадын засгийн газар бие даасан эрчим хүчний байгуулалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ бусад улс орон, Олон улсын байгууллагатай төрөл бүрийн хэлбэрээр хэлхээ холбоогоо чухалчилж, хоорондын ойлголцол хамтын ажиллагаагаа түргэтгэх болно.
Сүнь Чинь хэлэхдээ, Хятадын засгийн газар эрчим хүч хэмнэхийг цаашид түрүүлэх байринд тавьж, дотоодын олон талт хөгжилд тулгуурилан байгаль орчныг хамгаалан олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, тогтвортой, цэвэр, хямд эрчим хүчний хангамжийн тогтоолцоо тогтоон эрчим хүчний тогтвортой хөгжлийг батлах болно гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|