• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-23 18:51:15    
Ли үндэстний Гао Юньлянгийн нэг гэр бүлийнхэн

Хятадын Олон Улсын Радио

      Ли үндэстэн нь Хятадын өмнөд нутгийн эртний үндэстний нэг, үеийн үеэрээ Хайнань аралд нутагшин сууж, нийт хүн ам нь 1 сая 300 мянга гаруй байгаа юм.

      Хайнань мужийн төв Хайкоу хотоос машнаар 4 цаг гаруй явбал Бао Тин шяньд хүрчихдэг. Энэ шянь нь ли үндэстэн мио үндэстний төвлрөн суугаа нутаг болно. Бүх шяний 160 мянган хүн амын дотор личууд 100 мянга шахмыг эзэлж байна.

      Энэ жил 76 настай Гао Юньлян нь хол ойрдоо нэртэй барилгачин юм. Залуу үедээ тэрээр ли үндэстний уламжлалт өвсөн гэрийг барихаар ажил мэргэжлээ болгож байжээ. Иймэрхүү гэрийг бас онгоцон хэлбэртэй гэр гэдэг. Гаднаас харахад яг л хүмүрч тавьсан усан онгоц мэт. Барилгын мэргэжилтдийн хэлэхээр, энэ байшин нь ли үндэстний хэдэн мянган жилийн турших барилгын охь сод нь болно. Хялбархан олддог материалууд боловч нарийн зүйлүүд олон байгаа. Байшингийн дотрох нь урт бөгөөд уужим, саравч нь дор, салхи борооноос хамгаалж чаддаг. Ли үндэстний байшинг ердийн байдалд өмнө хойно хоёр хэсэгт хуваадаг, хаалга нь хоёр талдаа, гэрийн төв хэсгээр 3 том баганатай , хоёр талдаа 6 богино баганатай.

      Өнөөдрийн байдлаар личууд нь иймэрхүү өвсөн гэрт суухаа больсон юм. Гао овогтын гэхэд хүүхэд ач нартайгаа 300 хавтгай дөрвөлжин талбайтай хоёр давхар байшинд суух болжээ. Гао Юньлян хэлэхдээ, залуу байхдаа ерөөс хол явдаггүй. Тэр үед өвсөн гэр барих мэргэжилтэн байсан учраас дандаа эргэн тойрны айлуудаар явж, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Өнөөгийн шинэ байшин нь бүр төмөр бетоны бүтэцтэй, ёстой мэдэхгүй болсон. Хүүхдүүд мөнгө олоод энэ том байшинг барьсан юм, суухад үнэхээр таатай гэжээ. Энэ том байшинг Гао Юньлянгийн хүү Гао Жинфэн 200 мянган юань зарцуулж байгуулсан юм. 2000 онд тэрээр гуа жимис, хүнсний ногоо тарих шинэ мэргэжил сурч, хожим нь өөрийнхөө жимсний хүрээлэнг байгуулсан байна.

1 2