Манай сэтгүүлийн сурвалжлагч саяхан томилогдоод удаагүй Монгол улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа ерөнхий консул, эрхэмсэг ноён Цэрэндэмбэрлийн Баасанжав гуйгаас дараахь ярилцлагыг авсныг уншигч түмэндээ толилуулж байна.
Намайг Баянжаргал гэдэг, "Солонго" сэтгүүлийн сурвалжлагч. Саяхан ӨМӨЗО-ны дарга Ян Жин Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа ерөнхий консулын үүрэгт албан тушаалд томилогдож байгаатай холбогдуулан та болон ерөнхий консулын бусад хүмүүсийг хүлээн авч уулзсан билээ. Юуны өмнө та энэхүү албан тушаалд томилогдсонд баяр хүргэе.
Ц. Баасанжав: баярлалаа.
Сурвалжлагч: та өмнө нь Хөххотод ирж байсан уу ? Хятадын тухай, ӨМӨЗО-ны тухай, Хөххотын тухай ямаршуухан сэтгэгдэлтэй вэ?
Ц. Баасанжав: 1991 онд Хөххотод анх ирж байсан. Тэр үед би Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажиллаж байлаа. Ирсэн зорилго нь Улаанбаатар Хөххотын хооронд харилцаа тогтоох хамтран ажиллах асуудлаар ирж байсан. Тэр айлчлал нь Улаанбаатар Хөххот хоорондын харилцааны анхны эхлэл гэж хэлж болно. Тэр үед Хөххотын дарга Жя Цай байсан. Тэр цагаас хойш 15 жил өнгөрчээ. ӨМӨЗО-ны Хөххотын хөгжлийг тэр үеийнхтэй харьцуулахад танигдашгүй хөгжиж, бүтээн байгуулалт, хот тохижилтын асар их ажил хийгдэж, танигдашгүй болтол хөгжсөн нь нүдэнд ил тод харагдаж байна. ӨМӨЗО-ны 60 жилээр одоо ч урьдын адил их ажил өрнөж байгаа нь харагдаж байна.
Сувалжлагч: та урт хугацааны турш Улаанбаатар хотын захиргаанд алба хашиж, хотын дарга, хурлын дарга, дараа нь УИХ-ын гишүүн, УИХ-ын МАХН-ын тэргүүн зөвлөх хүртэл өндөр албан тушаал хариуцаж байсан. Үүнээс бид таныг Хөххотод суугаа ерөнхий консулын албан тушаалд томилж байгаа явдал бол Монгол Улс, Монгол Хятадын харилцааг анхаарч, эрчимжүүлж байгаагийн илрэл гэж ойлгож байна. Та Хятад Монголын харилцааны өнөөгийн байдал болон хэтийн төлөвийг хэр ойлгодог вэ?
Ц. Баасанжав: хөрш оронтой харилцан итгэлцсэн, сайн хөршийн, түншлэлийн харилцааг хөгжүүлэх асуудал бол Монгол Улсын төрийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэж үздэг. Монгол Улс БНХАУ-тай найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал бол хоёр орны төдийгүй, олон улсын хэмжээнд ач холбогдолтой асуудал юм аа. Ер нь БНХАУ, манай улс хоорондын хамтын ажиллагаа олон жилийн түүхэн уламжлалтай явж ирсэн. Сүүлийн жилүүдэд төр засгийн өндөр харилцан айлчлах, айлчлалын давтамж уламжлалыг хадгалах, худалдаа эдийн засаг, уул уурхай олборлох салбар, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёл шинжлэх ухаан, аялал жуулчлалын чиглэлээр хоёр орны харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирлээ. БНХАУ, манай улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ӨМӨЗО чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Учир нь газар нутгийн хувьд залгаа оршдог. Хэл соёл, зан заншлын хувьд ойролцоо, бие биеэ таних, хамтран давуу тал, асар их боломжтой, тийм учраас ӨМӨЗО-той харилцах хэтийн сайхан төлөв харагдаж байна. ӨМӨЗО-ны ардын засгийн газрын тэтгэлгээр Өвөр монголд ирж суралцаж байгаа оюутан сурагчдын тоо жил бүр өсөн нэмэгдэж байна. Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн эмнэлэг байгууллагууд хамтран ажиллах, эмчлүүлэх зорилготой Өвөр монголд ирж байгаа манай иргэдийн тоо мөн адилхан өсөж байна. БНХАУ-ын иргэд жуулчлах орны тоонд Монгол Улс орж байгаа бөгөөд жил бүр Монголд аялал жуулчлалын шугамаар зорчигчдын тоо өсөн нэмэгдэж байна. Энэ бүхэн бол БНХАУ, Монгол Улс хоорондын өнөөгийн байдал, хэтийн төлөвийг харуулж байна.
Сурвалжлагч: энэ боломжийг ашиглаж танд манай сэтгүүлээс сүүлийн үед гарсан дугааруудаас бэлэг барьж байна. Ноён өрөнхий консул та ер нь "Солонго" сэтгүүлийг уншиж байсан уу? Таныг манай "Солонго" сэтгүүлийн уншигчдад хандан хэдэн үг хайрлахгүй юу. Манай сэтгүүлийн талаархи хүсэл, шаардлагыг тань сонсохыг хүсэж байна.
Ц. Баасанжав: "солонго" сэтгүүлийг Хөххотод ирмэгц танилцаж, агуулгын багтаамж ихтэй, сонирхолтой нийтлэл хэвлэдэг сэтгүүл юм байна. Захиалж уншигчдын тоо өсөн нэмэгдэхийг хүсэж байна. Таны энэ сайхан сэтгүүлээс манай уншигчид их олон мэдээлэл авдаг. Тухайлбал, хятад хэл сурахад туслах, хүмүүсийн амьдрал ахуйд хэрэгтэй өдөр тутмын зөвлөлгөөнүүдийг өгдөг, БНХАУ, ӨМӨЗО-ны талаар олон сайхан мэдээллийг авах боломжтой юм билээ. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ч гэсэн өвөрмөц, сонирхолтой сайхан нийтлэлийг зөндөө нийтэлдэг юм байна. Таны сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Сурвалжлагч: цаг зав гаргаж ярилцлага өгсөнд тань баярлалаа. Танд мөн ажлын өндөр амжилт, гэр бүлд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг тань хүсье. баяртай.
|