"Наран тойрог" нэвтрүүлэг өмнөх 3 дугаараараа агаар мандал, гол мөрөн, моддын тухай ярьсан. Түүндээ БНХАУ агаарын бохирдлыг багасгах талаар ямар арга хэмжээ авч, ямар үр дүнд хүрч байгааг. Гол мөрөнг амьдрал ахуйдаа яаж ашиглаж, хайрлан хамгаалж буйг, мод тарьж ойжуулах ажлынх нь талаар өгүүлсэнг та санаж байгаа байх аа.Өнөөдөр бид бас л байгалийн тухай ярина.
Зоргоороо үлээх салхи.
Өвгөд хөгшид эргэх дөрвөн цагт өглөө, оройдоо тэнгэрийнхээ тухай л хөөрөлдөнө. "Энэ тэнгэрийн царай нэг л биш ээ. Янз нь шуурах нь ээ дээ. Хонь малаа ойрхон нөмөр нөөлөг газар билчээгээрэй" гэж захина. Тэнгэрийнхээ царайг харж, түүний аяар өчнөөн зууныг туулсан малчин түмэн ер андахгүй. Нэг шүлгэндээ "Мэргэдийн цаг одод хошуурсан хөх тэнгэрийн..." гэж бичсэн юм даг. Хавар хавсраганы цаг. Нэг шуурахаараа тэнгэр газар нийлүүлээд, нүүр нүдгүй балбана. Өвөлдөө хацар эсгэчихмээр шавхуурдана. Хүмүүс салхийг элдэв хангайгаар л хэлдэг. "Дэгдмэл хонгор", "Туулайн гүйдэл шиг", "Суусрын гүйдэл", "Урьхан хонгор", "Тэнүүлчин" "Саваагүй" гэж бичсэн. Бас салхийг чам руу яарсан миний сэтгэл хэмээн дүрсэлсэн. Бас эрээн даавуу биш улаан туг намрихыг салхи хэмээсэн. Бас цэцэг найгахыг салхи гэсэн. Бас үүл нүүхийг салхи гэсэн. Гэхдээ ямар ч байлаа,миний нутгийн салхи хойно, "МИНИЙХ Л" юмдаг.
Эр салхи-Эр зориг минь билээ л.
Нуруугүй хүн юм би Нутгийнхаа эр салхийг Ойворгон, ховч энэ тэр гэж Олж цөхөж, бичих мөрөө Өөдгүй эр юм би Өнжүүлийнхээ төгс хөгийг Агсан, үглээ юу юу гэнэв Адалж цөхөж, хэлэх үгээ Ухаангүй хүн юм би Уул, талынхаа сэвсээг Уулгамч, түрэмгий бас бусаар Ухаж, төнхөж, сүр хүчээ Хөгжим тодроод намсана.
Салхигүй өдөр Сэтгэл хоосон. Дээр үүл нүүхгүй Дэлхий зогсчихсон шиг Салхигүй өдөр Сүр хүчгүй. Зүрхэнд гал ноцохгүй Зүг чигээ алдчихсан шиг Салхигүй өдөр...
Ямар ч л байлаа салхи, өөрийнхээ ир чадлыг гайхуулж, өвсний үндэсийг хүртэл хуу хамж, хойшоо урагшаа, баруунтшаа, зүүнтшээ, дээшээ доошоо, ертөнцийн түмэн зүгт ёстой нэг зоргоороо тэнүүчилдэг, эрх танхай эд. Юунд ч үл автах, хэзээ ч үл зогсох, бяр чадал, эрч хүч. Энэ мөнхийн эрч хүчийг хүн төрөлхтөн оюун ухааныхаа хирээр амьдрал ахуйдаа ашигласаар ирсэн. Нар, ус, салхины сэргээгдэх эрчим хүчийг Скандиновийн орнуудаас өгсүүлээд олон улс орон ихээхэн ашиглаж буй. Ер нь ертөнцийн бүх улс гүрэн БНХАУ ч ялгаагүй сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, түүнийгээ улам хөгжүүлэх зорилт тавьж байна. БНХАУ-ын Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний Хорооны орлогч дарга Жан Гүөбао Хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзат дээр 3-р сарын 23-нд хэлсэн үгэндээ: "Хятад улс олон талын цэвэр байх эрчим хүчний хөгжлийн замаар явж, цөмийн цахилгааныг эрчимтэй хөгжүүлнэ... Дараа нь салхины хүчээр цахилгаан гаргах зэрэг нөхөн сэргээж болох эрчим хүчийн ихээхэн хөгжүүлж, 5-н жилд багтаан Хятад улсыг салхины хүчээр эрчим хүч гаргадаг дэлхийн хамгийн том орон болгоно" гэсэн. ӨМӨЗО-ны Хишигтэн хошуу 2007 онд зоргоороо салхийг ашиглах 420 мянган киловаттын хүчин чадалтай станц суурилуулж, тэр тэнүүлчин салхи нь 1 жилд 924 сая киловаттын эрчим хүчийг өгчээ. Хишигтэн хошуу бүх Хятадын хошуудаас бардам түрэмгий салхины эрчим хүчийг ашиглах талаараа тэргүүлдэг айл. Тэднийх Монголын өндөрлөг, Их хянган даваа болоод Яньшин нуурын уулзварт салхины их урсгалын аман дээр оршдог ажээ. Ялангуяа Далай нуур, Утохой, Шантөүди хийгээд Сайхандалай зэрэг газарт бүр сая киловаттын эрчим хүчний станц байгуулах боломжтой гэнэ. Тэд тэгж тооцоолжээ. Тооцоолжээ гэснээс 1998 онд гэнэ. Хишигтэн хошууныхан салхины эрчим хүчийг ашиглах төсөл боловсруулсан гэж байгаа. Инженер нь хэвийн нэг салхины хурдаар болоход 600 киловаттын генераторын 1 сэнс минут тутамд 27 эргэнэ. Нэг эргэхэд 0,30 юаний, нэг цагт 486 юаний орлого олно. Хэрэв 1 генератор нь 20 цаг хэвийн байдлаар ажиллахад ойролцоогоор 10 мянган юаний ашиг олно гэж тооцоолжээ. Тэр цагаас хойш 2 генераторийг ажиллуулах 2 сэнснээс 24 сая киловаттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 18,4 сая юаний ашиг олжээ. Зоргоороо салхиний урсгал үлээдэгээрээ үлээж, сэнс хүнгэнэн эргэж байх нь салхи шиг цахилгаан, мөнгө хоёр урсаж байгаа нь тэр ажээ. Хишигтэн хошууны Хөгжил өөрчлөлтийн газрын дэд дарга Хэ Жюний үгээр бол "Гадны хүчийг зөв ашиглаж,хөх тэнгэрийн цагаан нүүрсийг асаалгасан" гэнэ. Салхи байна уу? Үргэлж байна. Салхины хүчийг ашиглаж чадаж байна уу? Чадаж байна. Ашиг олж байна уу? Ашиг олж байна.Тэгвэл тэнд амьрал хөгжин цэцэглэж байгаа юм байна. Өнөө цагт цахилгаан л байвал бүх юм бүтнэ газар. Болохгүй бүтэхгүй юм гэж үгүй. Анх 10 жилийн өмнө дөө. 600 киловаттын хүчин чадалтай 2 генераторыг угсарч 2 сэнс босгож байсан бол одоо Хишигтэн хошуунд нийт 465 шихрэг сэнс зоргоороо салхийг эрчим хүч болгон ашиглаж байна. Та бод доо. Цахилгаантай газар юу эсийг бүтээж болох билээ. Тэгээд тэр нь хэзээ ч үл тасрах, юуг ч үл ашиглах, юу ч үл бохирдуулах, салхины хүчээр шүү дээ. Ямрав дээ. Нөгөө ад үзээд байдаг салхи ийм ашигтай. Эх дэлхийд минь илүү, илүүдсэн юм гэж ерөөс үгүй гэж дээр хэлээгүй юу.
"Наран тойрог" нэвтрүүлэг 14 дэх дугааараараа "Зоргоороо үлээх салхи" нийтлэл сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба
|