Хятад АСЕАН-ы радио телевизийн дээд хэмжээний чуулга уулзалт 23-ны өдөр Бээжинд өндөрлөв. Чуулга уулзалтын нийтэлсэн "Бээжингийн мэдэгдэл" нь Хятад болон АСЕАН радио телевизийн салбарын харилцаа холбоо хамтын ажиллагаа цаашид бэхжихийг харуулсан байна.
"Бээжингийн мэдэгдэл"-д тэмдэглэхдээ, найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа цаашид гүнзгийрүүлэхийн төлөө, хоёр тал өөр өөрийн хэвлэл мэдээллийн суваг болон хөтөлбөртөө нөгөө орныхоо эдийн засаг, улс төр нийгмийн хөгжлийн тухай мэдээ мэдээлэл, тусгай нэвтрүүлгийг ахиухан нэвтрүүлэх бөгөөд, тусгай урилгатай сэтгүүлчдийн сүлжээ, нэгдсэн сурвалжлагын механизм тогтоох зэрэгээр хамтын ажиллагааны шинэ загварыг хайх болно. Үүнээс гадна, Хятад улс АСЕАН-ы радио телевизийн болон техникийн хүмүүсийг бэлтгэхэд тусламж дэмжлэг олгож, АСЕАН-ы тал ч Хятадын илгээсэн хэвлэл мэдээллийн ажилтны орон нутгийн үг хэлийг сурч, ажил төрлийн солилцоо хийхэд нь дөхөм үзүүлэх болно гэжээ. \Урангоо орчуулж Номин хянав\
|