Энэ оны эхээр Улаанбаатар хотын Юй Цай сургуулийн тавь гаруй сурагчид, ХОУР-аас зохион явуулж байгаа "Бээжин- 2008 олимп дээр уулзацгаая" мэдэлгийн уралдаанд зориулж хариултаа ирүүлсэн . Тэд нар хариултаа хянамгай зөв бичсэн төдийгүй захидлын цаасан дээрээ олимпийн тухай янз бүрийн зураг зурсан нь их онцлогтой харагдаж байсан бөгөөд бүтээлч сэтгэхүй нь тод мэдрэгдэж байнсан. Саяхан Юй Цай сургуулийн Должинсүрэн багштай утсаар яриад сургуулийнх нь нэлээд хэсэг хүүхэд мөн уг мэдэлгийн уралдаанд оролцож хариултаа илгээсэн гэсэн чимээг дууллаа. Олимпийн сэдэвтэй мэдэлгийн уралдаан нь сурагчдын анхаарлыг их татаж байгааг энэ нь нэг талаар харуулж байгаа боловч Юй Цай сургуулийн багш нарын үзүүлж бий халуун дэмжлгийн үр өгөөж ч илэрч байгаа юм. Олимпийн сэдэвтэй энэ мэдэлгийн уралдааныг сургуулийнхаа хэмжээнд ямар хэлбэрээр зохион явуулсан тухайгаа Должинсүрэн багш бидэнд ингэж ярьлаа: "Бид урьдаар танай сайтаас уг мэдэлгийн уралдаанд холбогдох дөрвөн цуврал мэдээлийг гаргаж аваад хажууд нь "Бээжин- 2008 олимп дээр уулзацгаая" мэдэлгийн уралдаан гэж томоор бичиж тавьсан, тэгсэнд сурагчид их сонирхож байсаны дээр ээж аавууд ч энэ уралдаанд явж оролцох тухай асууж байсан юм. Үүнээс гадна, бид нар бас сар болгон хятад хэл дээр хичээлэлдэг хүмүүжлийн хичээл дээр энэхүү мэдэлгийн уралдаантай холбогдох дөрвөн цуврал мэдээллийг хятадаар нь заасан, тэгсэнд хүүхдүүд бүр их дуртай соносч байсан мөртлөө мэдэлгийн уралдааны хариултаа олонх нь ханзаар бичиж явуулсан байсан."
Ер нь хэн хүн ч гэсэнгүй өөрийн сонирхож байгаа юмныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, илүү тодорхой ойлголттой байхыг хүсдэг. Юй Цай сургуулийн сурагчдад ч ялгаагүй. Радио телевиз, интернэт сонин хэвлэл зэрэг олон зам сувгаар Олимпийн тухай ерөнхий мэдлэг авсан байсан ч цааш нь бас гүнзгийрүүлж сонирхож, ухаж асууж байсан гэж Должинсүрэн багш ярьлаа: "Шувууны үүр, усан шоо гэх мэтийн гол болох цэнгэлдэх хүрээлэнгийн бүтэцийг хүүхдүүд их гайхаж сонирхож байна, мөн үүгээр үл баран Бээжингийн зуны олимпд ажлуулах бүхийл ордон талбайн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг их хүсч байсан, тухайлбал тэдгээр ордон талбай нь ямар нэртэй, ямар хэлбэртэй, ямар бэлгэдэл утгатыг харуулж байгаа гэхчлэн. Үүнээс гадна мөн олимпийн бэлгэдэл таван фү ва хүүхэлтэйн нэрийг ханзаар нь бүр сайн ярьж чаддаг. Ер нь энэ талаар их сонирхож байна."
Юй Цай сургуулийн сурагдчдаас гадна Улаанбаатарын 50-р сургуулийн болон 23-р сургуулийн сурагчдаас бас уралдааны олон хариулт ирсэн. 50-р сургуулийн дөч гаруй сурагчдыг зохион байгуулж мэдэлгийн уралдаанд оролцуулсан "Мөнх тэнгэрийн хүчин дор" сонсогчдын клубын тэргүүн Ц. Рагчаа гуай бидэнд ирүүлсэн захиандаа мэдэлгийн уралдаанд оролцсон сурагчид болон клүбын бүх гишүүдийнхээ өмнөөс Бээжингийн олимпд сайн сайхан хүсэл мөрөөдлөө дэвшүүлсэн билээ-- "Бээжин хотод явуулах дэлхийн олон улсын олимпод Хятад улс маш их эрч хүчтэй бэлтгэж байна, Хятадын тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт манай холбоо итгэл дүүрэн байна. БНХАУ-ын тамирчид олон арвин медал авч шилдгийн шилдэг амжилт тогтоох хувьтай улс гэж бид бат итгэж байна. Та бүхэнд амжилт хүсч, Монгол, Хятадын тамирчдын золбоо хийморь олимпийн дэвжээн дээр бадран мандах болтугай."
|