Хятадын өмнөд нутгийн Шэнь Чжэнь хот нь Хятадын анхдагч эдийн засгийн онцгой район юм. Шэнь Чжэний хөгжлийг өөрчлөлт шинэчлэлт хийснээс хойшийн Хятадын эдийн засгийн тал бүрийн хөгжлийн хураангуйлал гэж хэлж болохоор байна. Шэнь Чжэнь хотод Хятадын үзэмжит газруудыг хараангуйлсан нэгэн үзэмжит газар байгаа. Үүнийг "үзэмжит сайхан Хятад улс" хэмээгдсэн үндэстний хотхон гэдэг.
"Үзэмжит сайхан Хятад улс" хэмээгдсэн үндэстний хотхон нарлаг сайхан Шэнь Чжэнь булангийн дэргэд байдаг. Микро үзэмжит хүрээлэн бол өнөөгийн дэлхийд хамгийн их талбайтай, баялаг агуулгаттай бодит үзэмжийг багасган хураангуйлсан үзэмжит район юм. Бүхийл үзэмжит район нь 300 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай. Эндэхийн зуугаад микро үзэмжит газрыг ихэвчлэн Хятадын нутаг дэвсгэрийн тархалтын дагуу 1:15-ын харьцаагаар үйлдэж, Хятадын хамгийн онцлогтой байгалийн үзэмж, хүмүүнлэгийн түүхийн охь сорыг төлөөлүүлжээ.
"Үзэмжит сайхан Хятад улс" хэмээгдсэн үндэстний хотхонд дэлхийн 8 гайхамшгаас түмэн газрын урт цагаан хэрэм, Чин ши хуан хааны сэрүүн ордны цэрэг морьдын жагсаал байгаа. Хятадын хамгийн эртний Ши гүн чяо гүүр, одон орны оргил, модон суврага буй. Хамгийн том хааны ордон- Гүгүн, Азид нэгдүгээр томд ордог Хуан гүө шү хүрхрээ. Төв ихэмсэг Хуан Ди хааны бунхан, Чингис хааны бунхан, Мин улсын 13 хааны бухан, Сүнь Ет сений бухан, күнзийн сүм байгаа. Сүрлэг үзэмжит Тайшань уул, бартаа ихтэй Хөх-мөрний гурван хавчил, тунгалаг уст Ли жян мөрөн, Хан чжөүгийн Ши хү нуур, Сү чжөүгийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг өмнөд нутгийн тансаг сайхан үзэмжит район буй. Олон хэлбэр түрс, онцлогтой суварга, хийд, чулуун агуй байгаа бөгөөд үндэстний амьдрал ахуйг харуулсан иргэдийн орон сууцтай. Хааны тахилга, күгзийн сүмийн тахилга болон гэрлэх оршуулгын зан үйлийг ч үндэстний хотхноос сонирхож болно.
"Үзэмжит сайхан Хятад улс" хэмээгдсэн үндэстний хотхны үзэмжит цэгүүдийн хооронд 50 мянга гаруй бичил хүн амьтанг шаазангаар урлан үйлдэж, Хятадын үндэстнүүдийн өөр өөрийн өнгө аястай амьдрал ахуйн зан үйлийг амьдлагаар дүрсэлжээ. Үзэмжит районд "цэцэгт дэлхий" "ногоон дэлхий" "үзэсгэлэнт дэлхий"-гээр зорилтоо болгож, Хятадын уламжилт бичил үзэмжийн технологийг орнчин үеийн цэцэрлэгт хүрээлэнгийн урлагтай төгөс уялдуулсан нь Хятадын цэцэрлэгт хүрээлэн урлагийн үлгэр жишээ гэж хэлж болно.
Микро үзэмжээс гадна "үзэмжит сайхан Хятад улс" хэмээгдсэн үндэстний хотхонд Хятадын уламжлалт соёлыг хөгжөөн бадруулахын тулд Хятадын зан үйлийн соёлын хотхы үзэмжит районыг тусгайлан гаргасан байна.
Уг үзэмжит район нь Хятадын уламжлалт соёлыг бадраах гэсэн маш тодорхой соёлын тодорхойлолтой байгаа. Тэд Хятадын уламжлалт соёл, үндэстнүүдийн зан үйлийн соёлыг боловсруулж, чимэглэж, зохион байгуулахын зэрэгцээ түүнийг орчин үеийн хүмүүсийн амьдрал ахуйтай холбоотой шаардлагуудтай нягт уялдуулжээ. Ингэснээр соёлын онцлогтой бөгөөд талуудын шаардлагыг хангасан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг буй болгожээ.
"Үзэмжит сайхан Хятад улс" хэмээгдсэн үндэстний хотхон нь Хятадын үндэстнүүдийн ардын урлаг, зан үйл, иргэдийн орон сууцын барилгыг нэгэн хүрээлэнд багтаасан том оврын аялал жуулчлалын үзэмжит район юм. Эндхийн 22 үндэстний 25 хотхныг 1:1-гийн харьцаагаар байгуулжээ. Үндэстний зан үйлийн үзүүлэх тоглолт, ардын гар урлалын технолгийн үзэсгэлэн, ардын баяр наадмын арга хэмжээг тогтмол хугацаатайгаар зохион байгуулдаг. Тухайлбал: сүмийн хурал, ус цацах баяр, галын наадам, өвөр монголын зан үйлийн долоо хоногийн арга хэмжээ зохиохоор дамжуулан Хятадын үндэстнүүдийн зан үйл, соёлыг олон арга хэлбэр, олон талаас харуулжээ.
|