• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-24 17:04:46    
Шударга байх нь ойлголтоос үүсэлтэй юм [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Европын Холбооны худалдааны гишүүн Петер Манделсон саяхан Лондонд үг хэлж, Бээжингийн Олимпийн наадмыг харшлах ажиллагаа нь Европчууд болон хятадчуудын ашиг сонирхолыг хохироох учраас би түүнийг дэмжихгүй. Түвдийн асуудал дээр, өрнөдийнхөн Хятад улстай хамтран ажиллахаас биш сөргөлдөх ёсгүй юм гэлээ.

     Европын Холбооны гадаад худалдааны бодлого хариуцсан албаны хүний хувиар, Манделсон эдийн засаг, худалдаа болон юаний ханшны асуудлаар Хятад улсад дарамт үзүүлж байснаар, хэвлэл мэдээллийнхэн түүнийг "Хятад улстай хийх хэлэлцээнд хатуу байр суурь баримтлагч" гэж нэрлэж байсан юм. "Хатуу байр суурь" баримтлагч Малденсоны хэлсэн үг болон хэсэг хугацаанд олонхи улс орнуудын улс төрийн чухал хүмүүс, эрдэмтэн судлаачид, ард иргэд Бээжингийн Олимпийн наадмыг дэмжиж, "Түвдийг тусгаар тогтнуулах"-ыг эсэргүүцэж байгаа байр суурь нь ийм нэгэн бодит хэргийг тодруулсан юм: тухайлбал, "Түвдийг тусгаар тогтнуулахыг зоригч" этгээд Бээжингийн Олимпийн наадмыг ашиглан хэрэг эдэж, өрнөдийн ондо санаатай зарим хүмүүс шалтаг зохион Хятад улсын гутааж байгаа үед, дэлхийн зонхилох тооны хүмүүс Хятад улсад шударгаар хандсаар байгааг харуулж байгаа юм.

      Шударга байх нь ойлгохоос үсэлтэй юм. "Хятад улстай хийх хэлэлцээхий хатуу байр суурь баримтлагч" Манделсон Хятад улсад энэ мэтээр шударга хандаж байгаа нь тэр Хятад хүмүүстэй байнга харилцаж, Хятад улсыг нэлээд их ойлгосноос болсон байгаа юм.

      Хятадын олон улсын асуудал судлаач эрдэмтэн Шин Хуа хэлэхдээ: "Ерөнхийд нь хэлбэл, Манделсон Хятад улстай харилцаатай байж хамтран ажиллахыг зорьж байгаа нь Хятадын өнөөгийн хөгжлийн хандлага болон олон улсын үйл хэрэгт Хятад улс улмаар чухал үүрэг гүйцэтгэхийн эргэж буцашгүй хандлагыг бүрэн ойлгосноос болсон байгаа юм" гэлээ.

      Шин Хуа хэлэхдээ, Хятад улс хөгжиж, олон улсын үйл хэрэгт улмаар чухал үүрэг гүйцэтгэх болж, Европ болон Хятадын эдийн засаг, худалдааны ашиг сонирхол маш нягт уялдаатай хөгжиж, Хятадын хэрэгжүүлж байгаа өөрчлөлт, нээлтийн бодлого, хөгжлийн чиглэл нь Европын ашиг сонирхолд нийцсэнд байна гэж Манделсон зэрэг ухаалаг хүмүүс үзэж байна. зөвхөн Манделсон төдийгүй, дэлхийн олон орны их олон хүн ч Хятад улсыг ойлгож, Хятадын Түвдийг ойлгож бйдаг болохоор, Хятад улс мөн Хятадын Түвдийн асуудлаар шударга үнэлгээ хийж байгаа юм гэжээ.

      Энэтхэгийн "Энэтхэгийн сүсэгтэн" сонины ерөнхий редактор Эхшжу Н Рам хэлэхдээ: "Түвд, Сычуань Ганьсү, Юнвнань, Хөх-нуур зэрэг муж районд хүний эрх түргэн хөгжиж байна. Тэдгээр орон нутгийн хөгжлийн үнэн байдал нь Далай лам, Түвдийг тусгар тогтнуулахыг зоригч хүчний хэлж байга байдалтай огт адилгүй юм" гэжээ.

      Тэрээр 21-ний өдөр болсон Бээжингийн хүний эрхийн асуудлаарх чуулга уулзалт дээр ингэж хэлсэн юм. Сүүлийн 7 жилд Рам 2 удаа Түвд орж, тэндэхийн байдалтай танилцсан юм.

      Энэ сарын 19-ний өдөр Францын Парис хотноо болсон хятад оюутнуудын чуглаан дээр, оюутнууд үзэсгэлэнгийн салбар зохиож, их олон франц хүмүүсийн мэддэгүй Түвдийн асуудлын үнэн байдлыг харуулснээр, их олон франц хүн уг асуудлыг тунган бодож эхэлсэн байна.

      "Хятад улсад очиж, Хятад улсыг бүх талаар үнэн мөнөөр нь ойлгооч. Өрнөдийн хэмлэл мэдээллийн их олон хэрэгслийн та нарт харуулж чадахгүй Хятад улстай танилцаач" гэж Францад суралцаж байгаа хятад оюутан Ли Хуань француудыг халуунаар урьжээ. Энэ нь мөн ч хятадчуудын сэтгэлийн дуун юм. Өнгөрсөнд тэ хэрэв Хятад улсыг төдийлөн сайн ойлгодоггүй бол, одоос эхлэн, 8-р сарын 8-нд болох Бээжингийн Олимпийн наадмаас эхлэн, тэр Хятад улсын жинхэнэ байдалтай биечлэн танилцаж ойлгох болно. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\