• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-24 17:12:15    
Каягэйм

Хятадын хөгжмийн зэмсэг


Хятадын Олон Улсын Радио

      Сайн байцгана уу? Эрхэм анд нөхөдөө. "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар тантай дахин мэндчилж байна. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар танд Солонгосчуудын ардын хөгжмийн зэмсэг Каягэймийг (伽耶琴) танилцуулах гэж байна. Зуршил ёсоор Каягэймээр хөгжмидсөн эртний аялгууг сонсогохын зэрэгцээ энэ хөгжмийн зэмсгийн түүх тэрчлэн бүтэц онцлог зэргээс танилцуулъя.

     Каягэйм нь Солонгосчуудын өнө эртний түүхтэй ардын хөгжмийн зэмсэг байж, өдгөөг хүрч ирэхэд 1500 гаруй жилийн түүхтэй болоод байна. Голцуу Хятадын зүүн хойт нутгийн Гирин мужийн Яньбяний Солонгос үндэстний өөртөө засах Жөүд дэлгэрч ирсэн ажээ. Каягэймийн хэлбэр дүрс нь Хан үндэстний хөгжимддөг Гү жэнтэй нэлээд дөсөрхүү байдаг юм гэнээ. Эртний бичиг сударт тэмдэглснээр, манай тооллын 500 жилийн тэртээ тухайн үеийн эртний Солонгос улс---Кая улсын Ван нь Гү жэнг дууриалган нэг төрлийн чавхдаст хөгжмийн зэмсэг бүтээлгэсэн юм гэнээ. Тэгээд Солонгосчууд түүнийгээ Каягэйм гэж нэрлэсэн байжээ. Эрхэм сонсогчидоо, та бүхний одоогоор сонсож байгаа энэ ая нь Каягэймээр хөгжмидсөн эртний нэг аялгуу юм.

     Каягэйм нь бий болоод 1500 гаруй жил болж байна. Эрт дээр үед Каягэймийг бол модны бүхэл бүтэн үндсээр хийдэг байсан бөгөөд дуу нь нам сул байсан юм гэнэ. Хожмын урт удаан хугацааны хөгжлийн явцдаа бусад үндэстний адилавтар хөгжмийн зэмсгийн сайнтай талыг авч ашигласан ба таслартгүй сайжруулан өөрчлөхөөр дамжаад, эцсийн бүлэгт өөрийн гэсэн үндэстний хурц тод онцлогтой бөгөөд маш гойд сайхан хөгжмийн зэмсэг болсон юм байна. Өнөөдрийн Каягэйм нь дуу хөгийн хувьд тод чанга болсон төдийгүй олон хувилбартай хөгийг хөгжимдөж чаддаг болсон байна.

      1949 онд шинэ Хятад улс байгуулагдснаас хойш, Каягэймд дахин шинэ өөрчлөлт хийж, урчууд 18 чавхдастай болон 21 чавхдастай Каягэймийг бүтээсэн байжээ. Хөвчийг нь Нилон юм уу болд утсаар хийснээр дуу нь улам бүр цууриатай болж, илтгэх чадавх нь ч улам баялаг сайхан болсон байна. Эрхэм сонсогчидоо, одоо танд Солонгос үндэстний "Доражи" гэдэг яруу сайхан нэг ардын хөгжим хүргэж байна.

      Каягэймийн ая эгшиг нь уянгалаг эгшиглэнтэй бөгөөд хүний баярлах, хилэгнэх ба гашуудах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг маш гойд дүрсэлдэг ба сүрлэг жавхаатай байдлыг улам бүр дүрсэлж чаддаг байна. Өмнө нь Каягэймийг бүстэй хүн голчлон хөгжимддөг байсан бол, Солонгос үндэстний ардын чухал нэг хөгжмийн зэмсэг болсон энэхүү хөгжмийн зэмсгийг өнөөдө маш олон бүсгүйчүүд хөгжимдөх болж байна. Гирин мужийн урлагийн сургуульд Каягэймийн тусгай мэргэжилтэй, тэндээс Каягэймийг хөгжимддөг их олон тусгай мэрэгжлийн хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлж байна. Каягэймийг гоцлон хөгжимдөхөөс гадна найрал хөгжим ба ардын хөгжмийн дунд хавсарган хөгжимдөх зэрэг олон хэлбэрээр хөгжимддөг байна. Эрхэм сонсогчидоо, "Хятадын хөгжмийн зэмсэг" булангийн төгсгөлд би танд Каягэймээр хөгжмидсөн "Ариран" гэдэг Солонгос үндэстний нэг маш алдартай аялгууг сонсгож энэ удаагийн ээлжит нэвтрүүлгээ өндөрлүүлэх гэж байна. Нэвтрүүлгийг Номин орчуулан бэлтгэв. Дараачийн ээлжит булангаар уулзтал түр баяртай.