• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-25 14:49:12    
Олон улсын хамтын нийгэмлэг үр тарианы ханшны өсөлтөөс сургамж авах ёстой [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн хэсэг хугацаанд үр тарианы ханш үргэлжлэн өссөн нь олон улсын хамтын нийгэмлэгийг үр тарианы аюулгүй байдалд сэтгэл түгшүүлэх болгож, "үр тарианы хямрал" нь хүмүүсийн ярианы гол сэдэв болжээ. Үр тариа болон нефтийн ханш нь хэсэг хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн анхаарах зүйл боллоо. Дэлхийн чанартай үр тарианы хямрал боллоо гэж олон улсын зарим байгууллага гутрангуй байдлаар үзэж байна. Үүнд НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын худалдаа, зах зээлийн ерөнхий газрын мэргэжилтэн Абдолреза Аббассиан адил бус үзэлттэй байгаа.

      Аббассиан манай радиогийн сурвалжлагчид хэлэхдээ:

      "Бид дэлхийн чанартай үр тарианы хямралд орсон уу? Хэрвээ одоогийн байдлыг 1973 оныхтай зэрэгцүүлбэл дэлхийн чанартай үр тарианы хямрал гараагүй. 1973 онд үр тариа худалдаж авъя гээд олдохгүй байсан. Хангалтын талаас хэлэхэд, одоо үр тариа хангалт сайтай байгаа" гэжээ.
Үр тарианы ханш сүүлийн үед үргэлжлэн өссөн шалтгааны талаар Аббассиан хэлэхдээ:

      "Эн тэргүүнд цаг агаарын тааламжгүй байдлаас болж, үр тариа экспортолдог орнуудын үр тарианы ургац буурч, дэлхийн үр тарианы агуулахын хадгаламж хорогдсон. Үүнээс гадна, нефтийн өндөр ханш ч үр тарианы үйлдвэрлэлийн өртөг болон тээврийн зардалд нөлөөлсөн чухал хүчин зүйл болно. Зах зээлийн эмх замбараагүй байдал нь цаг уур, ам.долларын ханшны уналт, нефтийн ханш, банк санхүүгийн тогтворгүй байдал зэрэг зах зээлийн хүчин зүйлүүдээс болж байна. Зарим олон нийтийн үзэж байгаагаар, биологийн шатахуун үйлдвэрлэхэд хэрэглэдэг таримлыг ихээр тарьсан нь үр тарианы ханшийг нэмэгдүүлэхэд хүргэсэн байна. Энэ асуудлаар Аббассиан адил бус үзэлттай байна.

      Энэ нь үнэхээр энэ оны үр тарианы ханшийг нэмэгдүүлсэн чухал хүчин зүйл байгаа. Гэвч үндсэн хүчин зүйл нь биш гэж тэрээр үзжээ. Хятад, Энэтхэг зэрэг шинээр хөгжиж байгаа эдийн засгийн цогцууд үр тариаг их хэмжээгээр импортолсон нь үр тарианы ханшийг өсгөлөө гэж хэлж байгааг Аббассиан няцааж хэлэхдээ:

      "Хятад болон Энэтхэг юуны өмнө үр тариагаар өөрийгөө хангаж, хүнсний хэсэг төрлийг экспортолж байна. Тэдний эдийн засгийн түргэн хөгжил нь хямралыг буй болголоо гэсэн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага сэтгэл түгших шаардлагагүй юм. Тэгэж хэлж байгаа нь худал юм. Энэ хоёр орны эрэлт хэрэгцээний өсөлт нь хүн ам өссөн болон орлого нэмэгдсэнээс болсон юм. Энэхүү өсөлт болон эрэлт хэрэгцээ нь хөдөө аж ахуйд хөрөнгө оруулах, зарим орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд түлхэц хүчин болсон байна. Энэ нь маш сайн явдал юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ: Хятадын хөдөө аж ахуйн бодлого одоод хүрч иртэл сайн байсаар. Үйлдвэрлэлийн хэмжээнд тус төхөм үзүүлж, боломжийн хирд үр тариагаар өөрийгөө хангаж байна. Ус болон газар тарианы асуудал, хүнсний ногооны эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх бодлогын талаар Хятад улс маш их амжилттай ажиллаж байна. Энэ онд Хятадын Засгийн газраас үр тариа худалдан авах ханшийг нэмэгдүүлж, тариачдын үр тарианы ургацаа нэмэгдүүлэхийг урамшуулж байна. Эдгээр нь идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

      Энэ жил үр тарианы ургац бага хэмжээгээр нэмэгдэх болно. Боломж нөхцөл бүрдвэл, энэ зун үр тарианы ханш бага хэмжээгээр буурах болно гэж НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага төсөөлж байна гэж Аббассиан хэллээ. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\