• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-25 16:48:22    
Лэй Цжэнь бан

Хятадын Олон Улсын Радио

      Лэй Цжэнь бан(1916-1997)бол Хятадын киноны алдарт хөгжмийн зохиолч, улсын 1-р зэрэглэлийн уран сайханч мэргэжилийн цолтой хөгжим зохиогч хүн. Тэрбээр Хятадын хөгжмийн зохиолчдын нийгэмлэгийн гишүүн, Хятадын Киноны уран бүтээлчдийн ийгэмлэгийн орлогч дарга, Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн зургадахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны гишүүн зэрэг албан тушаалд ажиллаж байсан юм. Лэй Цжэнь бан бол Бээжинд төрсөн Манж хүн. Гэр бүлийн амьдрал нь нэлээд баян байсны улмаар, тэр хархан багаасаа Бээжин ши янгууг сонирхож эхэлсэн юм. Долоо найман настай байхдаа даруй Бээжин ши янгууны зарим бадгыг дуулж чадах болсон бөгөөд хуучраар Бээжин шиний ая болон зарим дууны аяыг хөгжимдэж чадах болсон юм.

      1939 оны 1-р сард Лэй Цжэнь бан Японд очиж суралцсан байна. Токиод тэр Японы дээд зэргийн хөгжмийн сургуулийн хөгжим зохиох бэлтгэл ангид орж суралцаад, хагас жил ч болоогүйгээр бэлтгэл ангийн тусгай мэргэжилээ сурч дуусгаснаар, сургуулийн захирал нь түүнийг анги үсэргэж, хөгжим зохиох факультетийн үндсэн ангийн оюутан болгосон юм.

      1943 онд Лэй Цжэнь бан эх орондоо буцан ирж, урьд хожид Бэйпингийн Охидын Дунд Сургууль болон Хүй жүн Охидын Дунд Сургуульд хөгжмийн багшаар ажилласан юм. Японы түрэмгийллийн эсрэг дайн зарласнаас хойш, тэрбээр хичээлийн чөлөө цагаараа 50 гаруй хүнтэй ажлын чөлөөний Симфони хөгжмийн чуулга зохион байгуулсан байна.

      Лэй Цжэь бан Хятадын эртний " Гунигын дуу"-г өөрчлөн оркестор хөгжмийн аялгуу болгож, ажлын чөлөөний симфони хөгжмийн чуулгаараа хөгжимдүүлэн тоглуулснаар энэ нь Лэй Цжэнь бангийн ил тоглосон анхны уран бүтээл болсон юм.

      1949 оны 6-р сард Лэй Цжэнь бан Хятадын киноны хөнжмийн чуулганд шилжин ирж, хөгжим зохиох ажлыг тусгайлан хийснээр киноны урлагийн ажилд бие сэтгшэлээ зориулсан юм.

      1955 оны 4-р сард Лэй Цжэнь банг Чанчүний Кино Үйлдвэрд шилжүүлэн авчирч, хөгжмийн зохиолч болгосноор түүний уран бүтээл нь цоо шинэ үе шатаа эхлүүлсэн юм. Гуч гаруй жилийн туршид Лэй Цжэнь бан киноны зуу гаруй дуу зохиожээ. Тэрбээр амьдралд байнга гүүнзгийрэн, ардын урлагчидаас суралцан, ил тод дүр төрхтөй, уянгалаг яруу, үндэстний орон нутгийн маш их онцлогтой, амьдралын үнэр амтаар бялхасан маш олон хөгжмийн уарн бүтээлүүд бүтээж, өөрийн уран бүтээлийнхээ өвөрмөц стелийг бүрэлдүүлсэн юм. Жишээ дурдавал: үндэстний цөөнхийн амьдралыг тусгасан кино " таван алтан цэцэг", "Лю сан же", " Мөст уулнаас ирсэн зочин", " Жинпө хүүхэн", Хулсан бишгүүрийн хайрын дуу" гэх зэрэг кинод бичиж өгсөн хөгжим нь бүр дээр ярьсан хөгжмийн онцлогтой юм.

     1960 онд зохиосон " өнгийн цэцэг" нэрэмжит уран сайханы хоёрдохь удааны шалгаруулалтад, түүний " Лю сан же" гэсэн кинод хавсаргасан хөгжим нь хамгийн сайн хөгжмийн шагнал хүртсэн юм.

     Хэдэн арван жилийн турш Лэй Цжэнь бангийн зохион бүтээсэн уран сайханы киноны хөгжимүүд гол нь: " Дүн Цүн рүй", " цахирма цэцэг дэлгэрлээ", " хулсан бишгүүрийн хайрын дуу", " тэргэл сарны гэгээн туяа түмэн цэцгийг гийгүүлнэ", " таван алтан цэцэг", " Жин Юй жи", " Да Жи болон түүний эцэг", " Лю сан же", " номин хавар", "мөст уулнаас ирсэн зочин", " Жинпө хүүхэн", Цжань Хун тү", " булд аврага хүн", " далд хад", "Жи Хун чань", " доор үеийнхэн", " гүүн залга дахь хайрын дуу" зэрэг кино болон " өвөг эцэг ач гуч дөрвөн үеийн хүмүүс" гэсэн телевизийн олон ангит кино зэргийн хөгжмийг зохиосон юм. Түүний олонх уран бүтээл нь бүх Хятад даяар уламжлагдан өргөнөөр дуулагдаж байна.