Сайн хаваржиж байна уу та бүхэн, өнгөрсний мэдээлэлээрээ та бүхэнд Бээжингийн олимпийн гал бамбар дэлхий дахинд дамжигдаад Пакистаны нийслэл Исламабад хүрсэн хүртэл танилцуулсан билээ. Энэ удаа та бүхэндээ Бээжингийн олимпийн гал бамбар түүнээс цаашаа ямар ямар хотуудаар дамжигдсан талаар үргэлжлэн танилцуулья.
4-р сарын 17-ний өдөр Бээжингийн олимпийн гал бамбар БНХАУ-ын урд хөрш Энэтхэг улсын нийслэл Шинэ Делид дамжигдан хүрлээ. 4-р сарын 17-ний өдөр Энэтхэг улсын 47 нэрт тамирчнаар бүрэлдсэн 70 гаруй бухиач олимпийн гал бамбар дамжуулах ажиллагаанд оролцож, дамжуулах ажиллагаа нь маш урагштай сайхан болж өнгөрлөө. Олимпийн бамбар дамжигдах замын хоёр хажуугаар Шинэ Дели хотын иргэд баярлан хөөрөлдөн угтаж, олимпийн наадмыг дэмжиж байгаа ян бүрийн уриа лоозон өргөсөн ухайлан хашигралдаж байлаа. Олимпийн бамбарыг Шинэ Делид дамжуулах ажиллагаа өндөрлөх үеэр Энэтхэгийн олимпийн хорооны дарга Кармади энд хуран цугларсан хүмүүст хандаж халуун сэтгэл бялхасан үг хэлсэн байна. Тэр хэлэхдээ, өнөөдөр бамбар дамжуулсан бухиачидаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэн спортын үзэл санаа болон олимпийн үүрэг хариуцлагаа амжилттай сайхан биелүүллээ. Бас олимпийн бамбар дамжуулах ажиллагаан оролцохоор хүрэлцэн ирсэн Шинэ Дели хотын иргэд та бүхэндээ маш их баяраллаа. Хятад улс олимпийн наадмыг зохион явуулахын тулд асар их хүчин чармайлт гаргасан, бид Бээжингийн олимпоос илүүхэн алтан медали авахыг Энэтхэгийн тамирчидад хүсэн ерөөж байна гэлээ.
Бухиалах ажиллагааны үеэр тунгалаг цээлхэн хоолойтой нэгэн баяцхан охин манай сурвалжлагчийн анхаарлыг эрхгүй татлаа. Хүмүүсийн хөөрөлдөн ашиграх дуун, дуулж бүжиглэх дуун хэнгэрэгийн цэргийн үлээвэр хөгжмийн дуун зэргийн дунд энэ охины цэнгэнэсэн хонх мэт дуу онцгой сайхан сонсогдож байв. Та яагаад энэ ажиллагаанд оролцож байгаа вэ гэдэг асуухад тэрээр хэлэхдээ, би спортод, нэн ялангуя олимпийн наадам хайртай, олимпийн бамбар дамжигдан ирэх үед миний ямар их баярлаж байгааг та мэдэх болно гэж хариулав.
Замын хажуугаар бас Энэтхэгт ажиллаж суралцаж байгаа хятадын харьят Хятад хүмүүс байж, анх удаа эх оронд нь болох гэж байгаа олимпийн наадам сайн сайханы хүсэл найдлагаа тавьж, чин сэтгэлийн сайхан ерөөл дэвшүүлж байлаа.
Бээжингийн олимпийн гал бамбар Энэтхэгийн нийслэл Шинэ Делиэс 4-р сарын 19-ний өдөр Тайландын нийслэл Банкокд, 22-ны өдөр Индонезийн нийслэл Жакарта, Авасралийн нийслэл Камбира зэрэг хотуудаар удаа дараа амжилттай дамжигдаж, тухайн улс орны хүмүүс Бээжингийн олимпийн наадамын бамбарыг ёслол төгөлдөрөөр бухиалан дамжуулж, дамжуулах ажиллагаанд тухай орны нэрт хүмүүс урлаг спортын одон оролцож, Хятадын ард түмэн болон олимпийн бамбар дамжигдаж хүрсэн орны ард түмэн хороондын найрамдал улам бэхжиж, энх тайван, найрамдал, эвлэрэл зохицолын үзэл санааг дэлгэрүүлж байлаа. Дараачийн мэдээлэлээрээ та бүхэнд олимптой холбоотой мэдээлэлийг үргэлжлэн хүргэж байх болно.
|