• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-25 17:39:07    
Бээжингийн олимпийн аюулгүй урагштай явагдахыг батлана [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Өнөөдөр 2008 Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол болоход 105 хоног үлдээд байна. Бээжингийн олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын ажлыг сайн хийхийн төлөө Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам, 29-р олимпийн наадмыг зохион байгуулах хороо 25-ны өдөр Бээжинд Бээжингийн олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын олон улсын хурлыг хамтран хуралдуулсан байна.

     Хятадын засгийн газар болон холбогдох салбарууд төрөл бүрийн аюулгүйн заналхийллээс сэргийлэх бэлтгэл ажлаа бүрэн хийгээд байна гэж хуралд оролцсон Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Мэн Жянь Жү илэрхийлжээ. Олимпийн наадам аюлгүй урагштай явагдахыг цаашид батлахын төлөө Олон улсын хамтын ажиллагаа болон солилцоогоо эрчимжүүлэхийг тэрээр хүссэн байна.

     Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын бүс нутгийн гэмт хэрэг болон эрх зүйн судалгааны хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөгчид, 120 гаруй улс орон бүс нутгийн олимпийн аюулгүйн байдал хариуцсан албаны хүмүүс урилгаар уг хуралд оролцсон байна. Хоёр хоногийн хурлын хугацаанд тэд нар Хятадын хууль хэрэгжүүлэгч холбогдох салбарын төлөөлөгчдийн олимпийн аюулгүйн байдлыг хамгаалах бэлтгэл ажлын байдалтай танилцаж, олимпийн аюулгүйн байдлыг хамгаалах ажлын талаар санал санаачилга дэвшүүлэх болно.

     25-ны өдөр Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Мэн Жяньжү Бээжингийн олимпийн аюулгүйн байдлыг хамгаалах олон улсын хуралд оролцох үед хэлэхдээ,

     Хэдэн жилийн цуцалтгүй чармайлтаар олимпийн аюулгүйн байдлыг хамгаалах ажлын бэлтгэл бэлэн боллоо. Бид нэгэнт төрөл бүрийн заналхийллээс сэргийлэх, түүнийг аргацаах бэлтгэл ажлаа бүрэн хийгээд байна. Хятадын Засгийн газар, ард түмэн Бээжингийн олимпийн аюулгүй урагштай явагдахыг батлах итгэлтэй бөгөөд чадвартай юм гэжээ.

     Одоо Бээжингийн олимпийн аюулгүй байдлыг хамгаалах төрөл бүрийн ажил урагштай явагдаж, 30 гаруй шалгалтаар дамжин аюулгүй байдлыг хамгаалах хүмүүсийн боловсрол, аюулгүй байдлыг хамгаалах арга хэлбэр, гэнэтийн хэргийг зохицуулах зэрэг аюулгүй байдлыг хамгаалах ажил нь тэмцээнд оролцсон төлөөлөгчид, хилийн чанад дахь хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, нийгмийн олон этгээдийн бүрэн гүйцэд үнэлгээг олсон байна.
Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч дарга Лю Жин 25-нд хурал дээр хэлэхдээ, Хятад улс үндэсний, тэмцээний район, талбай заал гэх гурван давхаргын олимпийн аюулгүй байдлыг хамгаалах командлалын систем байгуулж, бүх шатны үүрэг харуцлагыг тодорхойлоод байна гэжээ.

     Талбай заал болон олимпийн хотхон, зоогийн газар зэрэг тал бүрийн нарийн хянамгай аюулгүйн хамгаалалтын төсөл болон гэнэтийн хэргийг зохицуулах төсөл тогтоогоод байна. Энэ нь өдөр дутмын буюу гэнэтийн байдалд төрөл бүрийн хэргийг үр ашигтай зохицуулж чадна. Тэмцээний үеэр талбай заал, олимпийн хотхны эргэн тойрон болон дотоодод аюулаас хамгаалах хүчин байршуулж, 24 цагаар эргүүл хийлгэж хамгаална гэж тэрээр илэрхийлжээ.

      Дэлхий нийтийн анхаарлыг татсан олон улсын биеийн тамир спортын том хэмжээний уралдаан тэмцээн болсны хувьд, Олимпийн наадам нь олон улсын олон хэлбэрийн террорист байгууллагын дайралтын объект болж байсан юм. Гэнэтийн хэрэг гарахаас сэргийлэхийн тулд, Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажлыг хийж эхэлсэн анхны үеэсээ терроризмийг эсэргүүцэх ажлыг дээд хэмжээнд чухалд үзэж ирсэн юм. Лю Жин хэлэхдээ, террорист дайралтаас сэргийлэх, түүнд хандах олон төрлийн бэлтгэл ажлаа өнөө бүрэн хийгээд байна гэлээ.

     "Бид мэдээлэл цуглуулах хүрээ хэмжээгээ нааштай өргөтгөн, аюулгүйн салбар дахь уламжлалын болон уламжлалын бус заналхийлэлд хандах арга хэмжээг нааштай авч, терроризмийг эсэргүүцэх олон талын хүчнээ үр ашигтай нэгтгэж, терроризмийн эсэргүүцэх тоног төхөөрөмжийн байгуулалтаа ахиулан, терроризмийн эсрэг тэмцэх олон давхаргат, олон салбарын командлалын тавцан бүрдүүлсэн юм" гэж Лю Жин тэмдэглэжээ.

     Олимпийн наадам бол олон улсын чанартай ажиллагаа болохоор, аюулгүйн хамгаалалтын ажлыг дан ганц нэг орны хүчинд түшиглээд байж болохгүй, эрхбиш олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

      Бээжингийн Олимпийн наадмын аюулгүй байдлыг батлахад, дэлхийн олон орны өргөн их оролцоо, нягт хамтын ажиллагаа шаардлагатай юм. Бээжингийн Олимпийн наадмын аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд авч байгаа арга хэмжээнүүдийг бүрэн ойлгон дэмжиж, Хятадын хууль зүйн байгууллагатай мэдээлэл солилцоо болон терроизмийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Бээжингийн Олимпийн наадмын аюулгүй явагдахыг батлахаар хамтран хүчин чармайлт гаргахыг хүсч байгаагаа Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд Мэн Жяньжү Бээжингийн Олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын олон улсын их хурал дээр хуралд оролцогч талуудад хандан дахин онцолжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\