Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао 25-ны өдөр Бээжинд Европын Холбооны Комиссын дарга Жозе Мануэль Дурао Баросотой хэлэлцээ хийлээ. Хоёр тал Хятад, Европын харилцаа болон бүх дэлхийн чанартай томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий, шууд солилцож, их олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Ерөнхий сайд ВэньЖябао хэлэхдээ, Хятад, Европ хоорондын хамтын ашиг сонирхол нь зөрчил, санал зөрөлдөөнөөс хол их байгаа юм. Хятад, Европ хоёр бие биеэ хүндэтгэн, харилцан итгэлцэж, харилцан суралцаж, хамтран амжилтад хүрдэг л юм бол, хоёр талын харилцааны хөгжил нь нэн өргөн их хэтийн төлөвтэй болох нь гарцаагүй юм гэжээ.
Дарга Баросо хэлэхдээ, Хятадын хөгжил нь Европ, мөн дэлхий нийтэд ашигтай юм. Хятадын талтай нягт хамтран ажиллаж, даяаршлын авчирсан аз тохиол, өрсөлдөөн сорилтод хамтаар хандахад Европийн тал бэлэн байна гэжээ.
Ерөнхий сайд ВэньЖябао бас Түвдийн байдлыг танилцуулж, Хятадын талын байр суурийг тодруулан өгүүлсэн байна. Баросо хэлэхдээ, Европын Холбоо болон түүний гишүүн орнууд Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Тайвань, Түвд бол Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хятадын тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалах нь олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Бээжингийн Олимпийн Наадамд хар саад зохиохыг Европын Холбоо эсэргүүцэж, Бээжингийн Олимпийн Наадам амжилтад хүрэхийг хүсэн ерөөж байна гэжээ.
Уулзалтын дараа, хоёр тал хамтран сурвалжлагчидтай уулзаж, Хятад, Европын эдийн засаг, худалдааны дээд хэмжээний яриа хэлэлцэл эхэлснийг мэдэгдлээ. \Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|