• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-25 18:47:37    
Олимпийн бэлтгэл

Хятадын Олон Улсын Радио

      ОХУ-ынхон энэ жилийн наадамд 470 тамирчинаа илгээж оролцуулах бөгөөд төлөөлөгчийн нийт багийнхан бараг 900 хүний бие бүрэлдэгүүнтэй гэж Оросын Олимпийн Хорооны орлогч дарга Ващн 22-ны өдөр нийтэлжээ. Энэ жилийн наадамд Оросынхон хир бэлтгэж байгаа талаар тэрээр хэлэхдээ Олимпод оролцох бүхийл тамирчидийг шалгаруулах ажил 7-р сарын 23 болтол үргэлжилнэ, өнөөгийн байдлаар Оросын 408 тамирчин Олимпийн эрхээ авсан байгаа гэжээ.

       Бээжингийн Олимпийн усанд сэлэлтийн төрөл тэмцээн 8-р сарын 9-ний өдрөөс 24 болтол Бээжинд явагдна. Gerhard Zandberg, Riaan Schoeman, Ryk Neethling зэрэг усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастеруудыг цуглуулсан Өмнөд Африкийн багийнхан энэ жилийн наадам дээр хамагийн өндөр бүтэмжээ гайхуулж алтан мөнгөн мадалийн эзэн болж багийнхаа уламжлалыг харуулах бэлтгэлтэй байна. Тэд өнгөрсний Афины Олимпийн эрэгтэйн4×100мертийн чөлөөт сэлэлтийн төрлөд 3 минут 13 сикунт 17-гийн бүтэмжээр аваргалж байсан. Эжэ жилийн наадамд тэд нэгэнт Олимпийн эрхээ олсон Америк, Франц, Австраль, Швид, Канад, Баразилийн багийхтай алтан медалийн төлөө ширүүн өрсөлдэх болно.

      Испанын спортын алхааны төрлийн мастер, Афины Олимпийн эрэгтэйн 20 км-ын спортын алхааны төрлийн мөнгөн медальт Фредрик Нандинс энэ жилийн олимпод аваргалахаар харалтаа болгож байгаа юм байна.

      24-ний өдөр Бээжин хотноо зохиогдсон Goodlack Beijing 2008 олон улсын эмэгтэйн сагсан бөмбөгийн урилгын тэмцээнд Хятадын багийнхан 61:86-аар Америкийн багаас хожигдож, энэ удаагийн тэмцээнд түрүү удаагаа ялагдлаа. Хоёр багийнхан хэдэн өдрийн дараа дахин тааралдаж ширүүн өрсөлдөх болно.

      "Зээрэнхий шидэгч" нэрт барималыг оролцуулсан Их Британы музейд гадгалагдсан 108 ширхэг эртний олимптой холбоотой соёл түүхийн дурсгалт зүйлүүдийг Шанхай хотын музейд авчирч үзгэлэнд бэлтгэж байна. "Эртний Олимпийн тэмцээн-урлаг соёлын үзэсгэлэн" нэртэй энэ томоохон үзэсгэлэнг Шанхайн Музейгийхэн 5-р сарын 1-ний өдрөөс 7-р сарын 12 болтол Шанхай хотноо зохиох юм байна.

      Энэ үзэсгэлэнд эртний Грекийн болон Ромын үеийн шаазан, уран баримал, мөнгөн зоос, алтан эдлэл, эрдэнэт чулуу, зураг, бусад уралгийн зүйлсийг үзүүлэх юм байна. Тэдгээрийн дотрох олонхь нь ширүүн тэмцэлдэж байгаа эртний барууны тамирчидийн төрх байдлыг харуулж, үзэгчидэд эртний олимпийн тэмцээн ямархан байсан гэдгийг бодит бодис, зургаар харуулах юм байна.