• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-28 14:53:52    
Ажил үйлсийн эзэн Лю Лихуа

Хятадын Олон Улсын Радио

      Ажлаар хангагдах нь иргэдийн амьдралын үндсэн баталгаа мөн. Ажлаар хангах асуудлыг хэрхэн сайтар зохицуулах нь Бээжин хотын засгийн газрын анхаарлаа хандуулдаг тэргүүн чухал асуудал юм. Сүүлийн жилүүдэд Бээжингийнхэн олон арга хэмжээнүүдийг авч ажил үгүйдсэн хүмүүсийг дахин ажлаар хангах, тэдний үйлс бүтээхэд нь хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх эрч хүчээ дорвитой нэмэгдүүлж ирлээ.

     Лю Лихуа бол хүүтэйгээ хоёул амьдардаг өрх толгойлсон эмэгтэй юм. Хүү нь өдрөөс өдөрт том болж, мөнгө төгрөг хэрэглэх нь өдөр ирэх тутам их болов. Гэтэл ажил үгүйдсэн тэр тогтвортой орлогын эх үүсвэр байхгүй тул амьдрал нь баталгаагүй байлаа. Тэрээр бүр эрт 1981 онд ноосон нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байсан юм. Үйлдвэрийн эрхлэлт нь муу болсноос 1993 онд өөр нэг компанид ажиллаж байснаа 2005 онд бүрмөсөн ажилгүй болсон юм. Нас 40 хүрсэн тул үүнээс хойш тэр ажил олоход нэн бэрх болжээ. Лю Лихуагийн суугаа Бай Саоюань хороолол түүний байдлыг ойлгоод ажлаас халагдсан ажилтан ажилчны бэлтгэл дамжаанд түүнийг оролцуулав. Тэрээр энд цэцэг янзлах, компьютер ашиглахыг сурсан байна. Залуу хүний хувьд нэг төрлийн мэргэжил сурч ажил хайхад төдий бэрх биш, гэтэл 40 гарсан эмэгтэй хүний хувьд шинэ мэргэжил сурч ажил олж хийх гэдэг тийм ч хялбархан биш. Зарим байгууллага нь түүний нас ахимаг гээд авахгүй. Тэр гурван сар оройн сонин зарж гүйлээ. Бас супермаркетад 3 сар бараа борлуулагчаар ажиллаа. Энэ нь түр ажил тул цалин багатай юм. Бээжин хотын ажил үгүйдсэн иргэдэд үйлс бүтээхэд нь хөрөнгө мөнгөөр туслах тухай бодлого гарсан нь түүний ажил үйлс эрхлэх урам зоригийгтөрүүлсэн ажээ. Засгийн газрын эрхэлсэн үйлс бүтээх дамжаанд оролцсоны дараа засгийн газар түүнд ажил үйлс эхлүүлэх 50 мянган юаний бага хэмжээний зээл олгосон юм. Үүний дээр дахин ажлаар хангагдсан хүмүүсийг татвараас чөлөөлөх, нийгмийн даатгалын нөхвөр олгох зэрэг бодлогын дэмжлэгтэйгээр тэр зураг төслийн компани эрхэлж, патентын эрхтэй зураг төсөл хийх төслийг биелүүлж, компанийн ажил төрөл нь хөгжин орлого нь их нэмэгдсэн байна. Өнөө айл хөршийн хүмүүсийн нүдэнд Лю Лихуа өөр нэг хүн шиг харагдах болж, өөрөө ч итгэлтэй зоригтой болсон байна. Өнөө хэдийгээр түүний ажил үйлс анхны цар хэмжээнд байж эдийн засгийн орлого нь төдий өндөр биш ч гэсэн тэр нийгэм нийтийн ач тусыг хариулахын төлөө ажил үгүйдсэн өөр 6 хүнийг авч ажиллуулж байна. Тэдний зарим нь түүнтэй нас цацуу, зарим нь түүнээс насаар ахимаг улс. Манай энэ ажил тэд нарт тохирно, хэдийгээр хэдэн зуун юань боловч орлого болж амьдралд нь тус болно. Өөрөө үнэн сэтгэлээсээ улс орон засгийн газрын бодлогод талархаж явдаг болохоор чадлын хирэндээ бусадад туслахыг бодож явдаг гэж тэр хэлж, мөн ингэж хийж гүйцэтгэж байна.

      Лю Лихуа бол засгийн газрын дэмжлэгтэйгээр ажил үйлс эрхлээд амжилтад хүрсэн дахин ажлаар хангагдсан олон зуун хүний нэг нь юм. Бээжин хотын холбогдох тогтоолын дагуу, засгийн газар ажил үгүйдсэн хүмүүсийг үнэ төлбөргүй курс дамжаанд хамруулж ажил үйл эрхлэх мэргэжил олгодог. Бээжин хотын Хай дянь дүүргийн хөдөлмөр нийгмийн хамгааллын газрын ажлаар хангах үйлчилгээний төвийн хариуцлагатан Чэнь лишинь ажлаар дахин хангах курс дамжаанд хамруулах байдлын тухай танилуулж хэлэхдээ, ажил үйлс бүтээх энэ дамжаа бол зээл олгохын угтвар нөхцөл мөн. Арван өдрийн хичээл дууссаны дараа, хагас жилийн хугацаатай ажил үйлс эрхлэхэд нь хяналт тавих үйлчилгээгээр хангана. Үйлс бүтээхээр ажил үгүйдлийг дайчлах нь зөвхөн уриа төдий биш юм. Бээжин хотын санхүү нийгмийн хамгаалалаас 2003 онд 11 тэрбум 900 сая юань гаргаж байсан бол 2007 онд 23 тэрбум 800 сая юанийг дахин ажлаар хангах, нийгмийн хамгаалал, олон нийтийн эрүүл мэндийн үйлст ашиглаж, жилийн дундаж нэмэгдэл нь 20 хувьд хүрсэн байна гэжээ.

      Бээжин хотын сангийн газрын орлогч дарга Шү шигийн танилцуулснаас үзвэл, Бээжин хотын захиргаа олон салбарыг дайчлан иж бүрэн арга хэмжээ авсан байна.Үүнд нэгд, өмнө нь зөвхөн ажил үгүйдлийн даатгалын мөнгийг ажил үгүйдлийн нөхвөр болгож байв. 2003 оноос эхлэн санхүүгийн орлогыг ч ажил үгүйдлийн нөхвөрт ашиглах болсон. Хоёрт, ажил үгүйдлийн тухай бодлогыг идэвхтэй боловсронгуй болгож, бага хэмжээний зээлийн хэмжээ урьд нь 20 мянга байсныг 50 мянга болгон нэмэгдүүлж, ажил үгүйдсэн хүмүүсийн үйлс бүтээхийг дорвитой дэмжсэн байна. Засгийн газрын дэмжлэг эдгээр үр ашигтай арга хэмжээний ачаар Бээжингийн хот суурины бүртгэлд орсон ажил үгүйдлийн хэмжээг 2.5 хувьд тогтоон барьж чадсан юм байна. \Урангоо орчуулж бэлтгэв\