• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-28 15:20:08    
Фукуда Ясуо Орост айлчлаад зохих амжилтад хүрэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Японы ерөнхий сайд Фукуда Ясуо 25-27-ны өдрүүдэд Орост ажлын айлчлал хийв. Айлчлалын хугацаандаа тэрээр Оросын одоогийн Ерөнхийлөгч В.Путин болон Оросын Ерөнхийлөгчөөр сонгогдсон, Оросын засгийн газрын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Д.Медведевтай тус тус хэлэлцээ хийсэн байна. Орос, Японы удирдах хүмүүс энхийн гэрээ байгуулах асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийхээр тогтож, эрчим хүч болон эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зэрэг маш олон зүйлд нийтлэг ойлголттой болсон хэдий ч нутаг дэвсгэрийн маргааны талаархи асуудлаар хоёр тал их үр дүнд хүрч чадсангүй.

      Японы талын баримталсаар байгаа умардын дөрвөн арлын харьяаллын асуудал нь Орос, Япон хоёр орны энхийн гэрээнд гарын үсэг зурахад нөлөөлж байгаа гол асуудал болж байгаа юм.

      Фукуда Ясуо ерөнхий сайд болсноос хойш уян хатан, ажилч хэрэгч дипломат бодлогууд хэрэгжүүлж, тодорхой хэмжээнд хөрш орнууд хоорондын хурцадмал харилцааг намжаасан байна. Ерөнхийлөгч В.Путин удахгүй тушаалаасаа чөлөөлөгдөж, Д.Медведевийн тангараг өргөх ёслол 5-р сарын 7-д болно. Фукуда Ясуо энэ үед Орост айлчилж байгаа нь их боловсруулан бодсон нь харагдаж байна.

      Фукуда Ясуо айлчлахаасаа өмнө Япон, Оросын харилцааг нэлээд өндөр түвшинд хүргэхэд, умардын дөрвөн арлын асуудал болон энхийн гэрээ байгуулахыг заавал зохицуулах хэрэгтэй гэж хэлсэн бөгөөд Япон нь үүнтэй холбогдуулан хэлэлцээ хийхийг баримтална гэсэн байна. Түүний энэ байр суурь нь хоёр талын нутаг дэвсгэрийн маргааныг зохицуулах гэсэн Японы талын шийдвэр зоригийг харуулсан байна. Гэвч Фукуда Ясуо энэ удаагийн хэлэлцээндээ нутаг дэвсгэрийн асуудлыг нарийн ярьсангүй. Оросын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албын нарийн бичгийн дарга Громов үг хэлж, хоёр орны удирдагч нутаг дэвсгэрийн асуудлыг нарийн ярилцсангүй, энэ асуудлаар шинэ үр дүнд хүрээгүй гэж илэрхийлсэн байна.

      Хоёр оронд тулгарч байгаа гол асуудал бодитой шийдэгдээгүй ч хоёр орны одоогийн харилцааны хөгжлийн орчин ахуй зохих хэмжээнд сайжирсан байна.

      В.Путин болон Фукуда Ясуо хоёр талын эдийн засгийг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал бодлоо солилцсон байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албын нарийн бичгийн дарга Громов хэлэхдээ: Орос, Япон хоёр нефть, байгалийн хий, тээвэрлэлт, атомын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг гол хөгжүүлэхийг хоёр удирдагч зөвлөн тогтоов. Оросын Сибирь болон Алс дорнодыг Японы компани нээн хөгжүүлэхийг Орос сайшааж байна гэжээ.

      Цаг уурын өөрчлөлтийн асуудал нь ч Фукуда Ясуогийн Оросын удирдагчидтай хийсэн хэлэлцээний хэлэлцэх чухал сэдэв болжээ.

      Шинжээчдийн үзэж байгаагаар, Орос Японы харилцааны хөгжлийн дипломат орчин ахуйг сайжруулж, хоёр орны эдийн засаг, худалдааны хэлхээ холбоог эрчимжүүлэх, хамтын ажиллагааны санамжид тус дөхөм үзүүлсэн нь Фукуда Ясуогийн энэ удаагийн айлчлалын хамгийн чухал ололт болно. Фукуда Ясуо ерөнхийлөгч Путины бүрэн эрхийн хугацаанд Орост айлчилна гэсэн амлалтаа биелүүлж, Медведевтэй ч хэлэлцээ хийж, энэ онд Японд болох 8-ын бүлгийн бага хуралд нааштай бэлтгэл хийжээ. Орос, Япны талууд хоёр орны харилцааг урт хугацаагаар саатаж байгаагийн гол асуудлаар бодитой ахиц хийгээгүй болохоор хоёр орны харилцаа хойшид урагштай хөгжих эсэх нь олон шалгалтыг туулах болно.\Баясгалан орчуулж, Буян хянав\