Хятадын нүдний салааны ангаах ухааны судалгаа хийж, эмчилгээ, сургалтын үйлчилгээ хангадаг анхны тусгай байгууллага бол Эрүүл мэндийн яамнаар батлуулан 1983 оны 7-р сард Гуанжөүд байгуулагдсан Жүншань Нүдний салааны төв болно. Жүншань Нүдний салааны төвийн харьянд Нүдний салааны судалгааны газар, Нүдний салааны эмнэлэг зэрэг салбартай байдаг. Энэ төвийг Жүншань Ангаах ухааны дээд сургуулийн уулын байсан Нүдний салааны судалгааны газар болон харьят Нүдний эмнэлэгийн үндэсэн дээр хөгжүүлэн байгуулсан юм байна.
Өндөрлөгийн ангаах ухааны судалгааны хамгийн том байгууллага: Хятадын өндөрлөгийн ангаах ухааны судалгааны хамгийн том байгууллага бол Шинин хотод байдаг Хөхнуур мужийн Өндөрлөгийн ангаах ухааны судалгааны газар болно. Энэ судалгааны газарт өвчин үзэх тасаг, хэвтэж эмчлүүлэх газар болон үндэсэн судалгааны 3 газар, судалгааны 7 тасаг болон 100 гаруй ортой байжээ.
Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн судалгааны анхны төв: Хятадын хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн судалгааны анхны төв 1984 оны 6-р сарын 1-ний өдөр Наньжин хотод байгуулагдав. Энэ судалгааны төвт өвчин үзэж зөвлөлгөө өгөх газар, клиникийн хэвтэж эмчлүүлэх газар, хүүхдийн удамшлын өвчиний судалгааны тасаг болон хүүхдийн сэтгэл мэдрэлийн судалгааны тасаг зэрэг салбартай байдаг. Үүнээс гадна мэдрэлийн согогтой хүүхдийг бэлэтгэх дотуур байртай сургуультай байжээ.
Хөгширэлтийг шинжлэх ухааны аргаар удаашруулах аргыг хайх болон Хятадын урт удаан наслах эм бэлдмэлийн охь шилдэг зүйлийг уудлах зорилго бүхий эдийн засгийн анхны цогц: Хятадын хөгширэлтийг шинжлэх ухааны аргаар удаашруулах аргыг хайх болон Хятадын урт удаан наслах эм бэлдмэлийн охь шилдэг зүйлийг уудлах зорилго бүхий эдийн засгийн анхны цогц бол 1984 оны 12-р сарын 5-ны өдөр Ханжөүд байгуулагдсан Дорно дахины насан хутгийн шинжлэх ухааны судалгааны төв болно. Энэ төв нь нийгэм нийтэд хандан урт удаан наслах арга болон мэдээлэл хангадаг байжээ.
Эмэгтэй ажилчдын хөдөлмөрийн эрүүл мэндийн судалгааны анхны тасаг: Хятадын эмэгтэй ажилчдын хөдөлмөрийн эрүүл мэндийн судалгааны анхны тасаг 1985 оны 6-р сард Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы Мэргэжлийн өвчнийг сэргийлэн эмчлэх судалгааны газарт байгуулагдсан байна. Энэ бол хөвөлмөр эрүүл мэндийн салбарт тусгайлан эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн эрүүл мэндийн шинжлэх ухааны судалгаа хийдэг байгууллага юм. Энэ судалгааны тасаг нь олон төрлийн шинжлэх ухааны аргыг уялдуулан хэрэглэх аргаар ажил мэргэжлийн төрөл бүрийн хортой хүчин зүйлийн эмэгтэйчүүд болон түүний хойч үед үзүүлэх үр нөлөөг судалж, сэргийлэн эмчлэх шинжлэх ухаанч арга дэвшүүлж, эмэгтэй ажилчид болон тэдний хойч үеийн бие сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалах ажил хийдэг юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|