Эмч хүн жаргалын ээж гэж ёстой онож хэлсэн үг, эмч хүн ээж шиг байдгаараа хүмүүс "Эрүүл энгийн цагаан нөмөргөт батрууд" гэсэн сайхан нэр хайрласан байхаа. Өвчинд нэрвэгдэж шаналгаахын зовлонг эмч хүн салгадаг, бүр цаашлаад үхэлийн даваанд тэлчлэгсэдийг эмч хүн авардаг, тиймээрээ эмч хүн зовлонг арилгаж, жаргалыг авчирдаг эрүүл энгийн элч байж таарна. Өнөөдөр та бүхэндээ Монгол эм эмнэлэг, анагаах ухааны талаар улс орон цаашлаад дэлхий дахинд нэр усаа дуудуулж байгаа хэдэн нэрт эмч болон тэдний бүтээлээс дөхөм танилцуулахыг зорьсон юм.
Эмч Алтан-сүмбэр бол Өвөр моголын эмнэлгийн хорооны ахалах эмч юм, тэрээр хорин хэдэн жил монгол эмчилгээ хийх явцдаа, өвчний онцлог шинжийг судлахын дагуу "Монгол анагаах ухааны дөрвөн ерөндгийн хуриангуй" гэх номоо хэвлүүлж, монгол эм эмнэлгийн үйлст шинэ нэмэр хандиваа өргөсөн байна. Монгол анагаах ухаанд идээн ундаан, явдал мөр, эм найралга, засал үйл домоор өвчин хуучныг эмчлэж дардаг арга барилыг дөхөмчлөөд дөрвөн ерөндөг гэж нэрэлжээ. Эмч Алтан-сүмбэрийн тус ном 4 хэсгээс бүрдэж, монгол эм эмнэлэг анагаах ухааны талаар маш нарийн ширэн зүйлийг хамруулснаар монгол анагаах ухааны хойшдын үйлст жинтэй нэмрээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
"Хүн нэрээ, тогос сүүлээ" гэдгээр монгол хүүгийн сүс зоригоор бүр эрт 1998 онд "монгол эм эмнэлгийн түүхэн тойм" гэх 300 мянга гаруй үсэгтэй эрдэм шинжилгээний бүтээлээрээ дэлхийн үндэстний эм эмнэлгийн шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал тосч, доктор цол хамгаалан, 1999 онд ардын их хурлын ордонд болсон "дэлхийн эм эмнэлгийн нээлтийн анхны хурал" дээр "монгол эм эмнэлгийн шинэ өгүүлэлт болон онц мэргэжил" гэх 500 мянга гаруй үсэгтэй эрдэм шинжилгээний бүтээлээрээ дэлхийн алтан медаль гардаж явсан хүн бол эмч Жинь . Бат байгаа юм. Өвөр монголын Ордос хотын Отгийн өмнөд хошууны монгол эмнэлгийн хороонд ажлын байр авч яваа эмч Бат хорин хэдэн жил монгол эм эмнэлгийн үйлсийн төлөө борви нугаралгүй зүтгэж явахдаа байнга малчин тариачин, ядуу хүчиртэй айл өрхөөр хүрч, илааршихад хамгийн хэцүү өвчнийг эмчилнэ гээд халуун гараа сонгож явсныг нь тооцох юм бол дуусахгүй, эмч Батын найруулсан "дангүн 23" "бөхөнгийн эвэр 4-ийн ширгэсэн тан" зэрэг зор нь шээс хаагдах, уушигны өрөвсөл, ходоод гэдэсний шархалга зэрэг өвчнийг маш сайн эмчилдгээрээ нутаг усанхаа жаргалын ээж болсон хүн.
Өвөр монголын Хянган аймгийн ардын эмнэлгийн хорооны монгол эмнэлгийн дасгийн дарга, эмч С . Хасбагана болон тус эмнэлгийн зүрхэний салааны эмч Жан Шулань гэр бүлийнхэнтэйгээ найруулан бичсэн "амь насны мүүшээл, монгол анагаах ухаан" гэх ном сүүлийн өдөр гүйлгээнд орсноор тус ном нь улсын дотоодод илээр тараагдсан монгол анагаах ухааны анхны хялбарчилсан ном болсон байна. Аль эртээс аваад хүмүүст монгол анагаах ухааныг зөв ойлгох хятад хэвлэлийн хялбарчилсан унших ном алга байсан, "амь насны мүүшээл, монгол анагаах ухаан" энэхүү хоосныг нөхвөрлөсөн байна. Тус номын хэл хэлэлэг нь ойлгомжтой, жишээ нь амьдлаг байдгаараа монгол анагаах ухааны олон олон нууцыг задруулсан гэж хэлж болох юм.
Алтан амьтай маань холботой аврагч одон эмч нарынхаа алтар гавьяаг сүү өргөн мялаая.
|