Хятадын Үр тарианы үндэсний газрын Үр тарианы нөөцийн төлөвлөгөөг хариуцсан албаны хүн хадагтай Лю Дүнжү тун саяхан манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, өнөө Хятадын үр тарианы нөөц маш их, олон улсын хүлээн зөвшөөрч байгаа үр тарианы нөөцийн аюулгүйн төвшингээс их өндөр байна. Хятад улсад үр тариагаар өөрөө өөрийгөө хангах хүчин чадал бүрмөсөн байна гэжээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, өнөө дэлхийн үр тарианы нөөц 310 сая тонн болж, сүүлийн 30 жилийн хамгийн доод төвшинд байгаа юм байна. Энэ нь өнгөрсөн оны дэлхийн үр тарианы хэрэглээний нийт хэмжээний 4.9 хувийг л эзэлж байна гэсэн үг. Харин олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн үр тарианы нөөцийн аюулгүйн шугам бол 17-18 хувь байх ёстой юм байна.
Хятадын Үр тарианы үндэсний газрын албаны хүн хадагтай Лю Дүнжү хэлэхдээ, Хятад улсад өнөө үр тарианы үнэ өсөх дарамт нүүрлэж байгаа боловч үр тарианы нөөц хангалттай, нөөцийн хэмжээ болон хэрэглээний харьцаа нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрч байгаа аюулгүйн шугамаас их өндөр байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд, дэлхийн үр тараины үйлдвэрлэл донслолт ихтэй, нөөц багассан, үр тарианы үнэ огцом өссөн зэрэгтэй харьцуулбал Хятадын үр тариа 4 жил дараалан элбэг их ургац хураалт авч, хангамж хэрэгцээ нь үндсэндээ тэнцвэртэй, нөөц нь үргэлж нэмэгдэж, зах зээлийн хангамж сайн, үр тарианы үнэ зөвхөн аажимхан, бүтцийн чанартай өссөн байна. Өнөө Төв засгийн газар болон орон нутгийн засгийн газруудын үр тарианы нөөц тодорхой хэмжээнд хүрч, улсын үр тарианы нөөцийн нийт хэмжээ нь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын тогтоосон 17-18 хувийн аюулгүйн шугамаас маш хол давсан өндөр байна гэжээ.
Танилцуулсныг үзвэл, Хятадын үр тарианы үйлдвэрлэл 4 жил дараалан нэмэгдэж, 2007 онд үр тарианы ургац хураалт 500 сая тонноос давж, үр тарианы эрэлт хэрэгцээний байдал ил тод сайжирч, өнөө Хятад улс 150-200 сая тонны үр тарианы нөөцтэй байгаа юм байна.
Үр тарианы үйлдвэрлэлийн сайн байдлыг хэвээр байлгахын төлөө Хятадын Төв засгийн газар энэ онд хөдөө аж ахуйд оруулах хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, ноднин жилийн үндэс дээрээ дахин 20 тэрбум юань нэмэгдүүлэх болно. Энэ мөнгийг голдуу хөдөө аж ахуйн дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх, усжуултын нөхцөл боломжийг сайжруулах, тариачдад нэн олон нөхвөр олгоход зарцуулах болно. Лю Дүнжү хэлэхдээ, үр тарианы нөөц маш их байгаа үндэс дээр Хятад улс үр тариагаар өөрөө өөрийгөө хангаж бүрмөсөн чадна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятад улс үр тарианы асуудал дээр дотооддоо үр тариагаар өөрөө өөрийгөө хангах чиг бодлого баримталсаар ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятадын үр тарианы хэрэглээний нийт хэмжээ болон үйлдвэрлэлийн нийт хэмжээ үндсэндээ тэнцвэртэй байж, онцгой зарим он жилийг гаргавал манай орны үр тариагаар өөрөө өөрийгөө хангах хэмжээ 95 хувиас дээш байсаар байна. Хятад улсад авч хэлвэл, үр тарианы импорт нь голцуу төрөл зүйлийн дутагдлыг зохицуулж, ард иргэдийн хүнсний бүтээгдэхүүн олон янз байхыг батлахын төлөө юм. Үнэн хэрэг дээрээ 20-р зууны ерээд оноос хойш, онцгой зарим он жилийг гаргавал, Хятад улс үр тариа экспортоор гаргасаар ирсэн юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|