• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-28 18:15:32    
Бүгд Найрамдах Болгар Улс

Хятадын Олон Улсын Радио

      Нутаг дэвсгэр: 111001,9 хавтгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2004 оны байдлаар 7 сая 761 мянга, түүний дотор Болгар үндэстэн 85 хувь, Турк үндэстэн 10 хувь байж, бусад нь Жипсйесчууд зэрэг байдаг. Болгар хэл бол албаны хэл бөгөөд нийтлэг хэрэглэдэг хэл, Турк хэл бол үндэстний цөөнхийн гол хэл юм. Оршин суугчид гол нь Үнэн алдартаны шашин шүтэж, цөөн хэсэг хүмүүс нь лалын шашин шүтдэг.

      Нийслэл: Софи, 2004 оны байдлаар нэг сая 208 мянга 900 хүн амтай.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Георги Пьрванов, 2001 оны 11-р сарын 18-ны өдөр сонгогдож, 2002 оны 1-р сарын 22-ны өдөр тушаалд оров. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Дэд Еөрөнхийлөгч Ангел Марин.

     Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 3-р сарын 3-ны өдөр. Слав үсгийн баяр – 5-р сарын 24-ний өдөр.

      Ерөнхий байдал: Европын Балканы хойгийн зүүн өмнөд хэсэгт байж, умраш Румынтай Дунай мөрнөөр аласлаж, баруун тийш Серби болон Черногор, Македонтой хөршилж, өмнөш Грек, Турктай хил нийлэж байна. Зүүн тийш Хар тэнгис хүрч, нийт 378 км урт тэнгисийн эргийн шугамтай. Хойд хэсэг нь эх газрын цаг агаартай, өмнөд хэсгэ нь Газрын дундад тэнгисийн цаг агаартай. 1-р сардаа дундажаар хасах 2 хэмээс 2 хэм. 7-р сардаа 23 – 25 хэмтэй.

      Срасечууд бол Болгарын хамгийн эртний оршин суугчид юм. Манай эрний 395 онд Бизанмиут эзэнт улсад хамрагдав. 681 онд Славян хүн болон Болгарчууд Дунай мөрний сав газарт Славян Болгар вант улс байгуулав, үүнийг түүхэн дээр мөн Болгарын 1-р вант улс гэдэг. 1018 онд Бизанмиут эзэнт улсад эзлэгдэв. 1185 онд Болгарын 2-р вант улс байгуулав. 1396 онд Осман Туркийн эзэнт улсад эзлэгдэв. Орос 1877 онд Осман Туркийн эсрэг дайн зарлаж, Турк ялагдаж, дараа жил нь Болгар нь Осман Туркийн ноёрхолоос салж, тусгар тогтнолоо мэдэгдэв. Дэлхийн хоёр удаагийн дайнд Болгар хоёулд нь ялагдсан орон болов. 1944 оны 9-р сарын 9-ний өдөр Болгарын Коммунист Нам болон Тариачдын Холбоогоор гол цогц болгосон Эх орны нэгдлийн фронтын засгийн газар байгуулагдсан бөгөөд Болгар бол Ардын бүгд найрамдах улс мөн гэж мэдэгдэв. Түүнээс хойш БКН нь урт хугацааны турш эрх бариж байлаа. 1989 онд Болгарын улс төрийн байдалд өөрчлөлт гарав. 1990 оны 2-р сарын 27-ны өдөр Болгар нь Осман Туркийн ноёрхолоос ангижирсан өдөр – 3-р сарын 3-ны өдрийг үндэсний баяр гэж тогтоов. Мөн оны 11-р сарын 15-ны өдөр улсын нэрээ Бүгд Найрамдах Болгар Улс гэж өөрчлөв. \М.Цэцэн бэлэтгэв\