Манай гаригийн чанартай үр тарианы хямрал улам газар авч, байдал хүнд болж байгаа байдалд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Гин Мун болон НҮБ-ын харьяа 27 тусгай байгууллагын хариуцлагатад 28-нд Швейцарын нийслэл Берн-д хоёр хоногийн хугацаатай дээд хэмжээний хурал хуралдуулж, дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, үр тарианы хямралыг зохицуулахаар ажиллаж эхэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд манай гаригийн чанартай үр тарианы ханш үргэлжлэн өссөн бөгөөд оны эхээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн их цар хэмжээтэй үр тарианы хямрал болсон байна. Хэдэн зуун сая хүн өлсгөлөн байдалд орж, арваад жилийн турш эдийн засгийн хөгжлөөс болж ядуурлыг бууруулах талын ололт амжилт алдагдахад хүрсэн байна. Үр тарианы асуудлаас болж олон улс оронд үймээн гарч, нийгмийн тогтвортой байдал болон дэлхийн энхийн байдал заналхийлалд учрав. Олон улсын зарим байгууллагын удирдагчид болон мэргэжилтэд "дуугүй цунами", "дуугүй их цэр хэмжээний хөнөөл" гэж хүмүүсийг цочирдуулмаар үгээр энэ удаагийн хямралыг дүрслэн хэлж, үүнийг хүмүүс чухалд үзэхийг хүсэж байна. Сүүлийн саруудад болсон олон улсын хурлуудаар үр тарианы асуудал нь заавал яригдах сэдэв болсон байна.
Энэ удаагийн дээд хэмжээний хурал бол НҮБ-гаас зохион байгуулсан чухал хурал юм. Энэ оны НҮБ-ын хуралд хамгийн дээд зэрэглэлтэй хурал гэж хэлж болохоор байна.
Өнөөгийн үр тарианы хямрал олон талын шалтгаантай. Байгалийн гамшгаас болж ургац хасагдсан шалтгаан, хөдөө аж ахуйн үйлвэрлэлийн хүчин суларч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь худалдаа, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний бүтцийн өөрчлөлтийг нөлөөлсөн зэрэг бүтцийн чанартай шалтгаан ч бий. Нэн ялангуяа эрчим хүчний ханш өссөнөөр үр тарианы үйлдвэрлэлд асар их дарамт үзүүлсэн шалтаан байна.
Шалтгаан нь ээдрээн будлиантай, өргөн талыг хамарсан томоохон асуудлыг НҮБ-гаас зохион байгуулж шийдэх нь хамгийн сайн сонголт болно.
Энэ удаагийн хурал хаалттай болсон болохоор, бодитой хэлэлцэх хэргийн талаар мэдэхийн аргагүй байна, гэвч НҮБ-ын холбогдох хандлагаас үзвэл, үр тарианы хямралыг аргацаах стратегийг нь богино хугацааны болон урт хугацааны гэж хувааж болох юм байна. Богино хугацааны стратеги нь гэвэл, 2004 онд Энэтхэгийн далайд гарсан цунамийн гамшгаас аварсан арга бариалаар, дэлхийн олон орныг дайчлан " их хэмжээний, өндөр зиндааны" үйл ажиллагаа явуулж, тусламжийн гараа сунган, НҮБ-ын холбогдох байгууллагад мөнгө хандивлуулан, хамгийн ядуу орон болон хамгийн ядуу хүн ардад туслан бэрхшээлт байдлаас гаргах болно. Дэлхийн Хүнс Тэжээлийн программын газар саяхан олон оронд хандан 700 сая гаруй ам.долларын яаралтай тусламж үзүүлэхийг уриалсан байна.
Нөгөө талаар, НҮБ-ын авах гэж байгаа урт хугацааны стратеги бол хөгжлөөр тааруухан орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дээшлүүлэхээс гардан ажиллахын зэрэгцээ одоогийн хэрэгжүүлж байгаа олон улсын худалдааны тогтолцоог өөрчлөхөөр чармайж, хөдөө аж ахуйн нөхвөрөө устгаж, үр тарианы үнэ ханш хэвийн байдлаа алдахыг багасгахыг хөгжсөн орнуудад шаардах явдал болно. Бүртгэлээс үзвэл, өнөө хөгжлөөр хамгийн тааруухан орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ нь бараг хөгжсөн орны 50%-д л хүрч байна. Үр тарианы үйлдвэрлэл хүрэлцэхгүй байгаа асуудлыг зохицуулахад хөгжсөн орнууд хөгжиж байгаа орнуудад хөдөө аж ахуйн мэдлэгийг уламжилж, хөгжиж байгаа орнуудын үр тарианы нөөцийг бүрэн уудлах хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ хөгжлийн тусламжийн талаар хөдөө аж ахуйн салбарт түлхүүхэн тусламж өгч, хөдөө аж ахуйн судалгааны талаар голчлон тэтгэх хэргтэй байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|