• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-29 15:17:45    
Жэ Жян мужийн хөдөө аж ахуйн дээд шинэ техникийн үлгэр жишээ район

Хятадын Олон Улсын Радио

     Өнөөдөр бид Хятадын зүүн нутгийн Жэ Жян мужийн хөдөө аж ахуйн дээд шинэ техникийн үлгэр жишээ районыг танилцууляа. Тэнд тарималын ургацыг компьютерээр уридаж, борооны усыг хурамтуулан авч услалтад ашиглаж, ховор нандин урагмалыг колиникийн аргаар хамгаалан сайжруулж байна.

     Жэ Жян мужийн хөдөө аж ахуйн дээд шинэ техникийн үлгэр жишээ районд сорт бойжуулан гаргах хөлөмжтэй сурвалжилагч танилцалаа. Тэндэхийн ажилтан хатагтай Гү Шэнь янь танилцуулж хэлэхдээ, сорт бойжуулах хөлөмж 3 га талбай эзэлж байна. энд үр суулгах ажил нь тийм ч бэрхтэй ажил биш болж, дээд техникийг ашиглан автоматаар үр суулгаж гуравхан минутад тариалын үр суулгах ажлыг дуусагчихна гэжээ.

     Эндэхийн хөлөмжид шорой гэж байхгүй, тариан үр нь хөх саарал өнгөтөй шөрмөсөн чулуун дээр ургаж, ишин дээр нь зүү хатгаж, дусаагуур залгаж, эмнэлгийн дусаал хийж байгаа байдалтай адил байлаа. Тарималыг компьютерийн дусаалын системээр дамжин шим тээжээл хангаж ургуулдаг байна. үүнээр ч барахгүй дулаан, гэрлийн хэмжээг зохицуулах, ургамалын шим тээжээлийг шалгах зэргийг бүгд компьютерээр тохируулдаг байна. Хатагтай Гү Шэнь янь танилцуулж хэлэхдээ, дулааны хэмжээ, чийгийн хэмжээ, салхин нэвтрүүлэх зэргийг ганц компьютерээр дамжин зохицуулдаг. Нэг хөлөмжид нэгээс хоёр ажилтан л ажиллаж, бусад ажлыг компьютер биелүүлдэг байна гэжээ.

     Эдгээр урагмалын нэгж талбайн гаралт нь уламжилалт аргаар тарисан тарималаас хэд дахин өндөр байдаг байна. улаан лоолиар аваад хэлэхэд, шоройгүй тарисан улаан лооль нэг кв метр бүртээ 46 кг-аас дээш ургац авч, тариалангийн газар тариснаас хэдэн зуун дахин өндөр байдаг.

     Үүний зэрэгцээ үр бойжуулах хөлөмжийн байгуулалтад байгаль орчиныг хамгаалахыг ихээхэн анхаарсан байна. хатагтай Гү Шэнь янь хөлөмжид байгаа төмөр хоолойг зааж танилцуулж хэлэхдээ, газар дээрэх энэ төмөр хоолой нь дулааныг нэмэгдүүлэх систем болно. Бид уураар дулааныг нэмэгдүүлдэг юм. Бид ойр хавийн нэг цахилгаан станцын хаягдмал уурыг энэ хоолойгоор дамжуулан дулаанаа нэмэгдүүлдэг юм. Хэрэв нүүрс шатааж дулаанаа нэмэгдүүлэхэд хүрвэл бохирдол бий болгоно. Энэ системийг ашигласнаар байгаль орчинг хамгаалах үйлдэлтэй юм гэжээ.

     Уг район нь бас хэдэн сая юаний хөрөнгө оруулж, борооны усыг хурамтуулан авах болон ус хангалтын систем байгуулсан байна. одоо манай районй цэцэг өвс болон тариалангийн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн усан ашиглалтад 70 хувь нь цэвэршүүлсэн борооны ус болно гэж хатагтай Гү Шэнь янь танилцуулж хэлжээ.

     Саяын танилцуулсан үр боловсруулах хөлөмж бол Жэ Жян мужийн дээд шинэ техникийн үлгэр жишээ районы жижигхэн нэг хэсэг болно. Энэ районы 2001 оноос байгуулан эхэлж, нийт 330 га талбайтай, нийт хөрөнгө оруулалт нь 500 сая гаруй юань юм байна. уг районд Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн хүрээлэн, Жэ Жян их сургууль зэрэг судалгааны 20 гаруй байгууллага байрлаж, хөдөө аж ахуйн тэргүүний техникийн талаар хятадын өөрийн судлан бүтээсэн оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүнээс гадна, АНУ, Франц, Голланд зэрэг орноос тэргүүний техник зээлдэн оруулсан байна. уг районд үр боловсруулах хөлөмж байхаас гадна урагмалын клоникийн аргаар бойжуулах төв, оюуны чадавхтай шилэн хөлөмж зэрэг барилга байгууламж байна. үүний дотор урагмалын клоникийн аргаар бойжуулах техник нь Хятадад хамгийн өнөдрт тооцогдож байна. эндэхийн ажлын шугам нь эмнэлгийн мэс заслийн салаа шиг нарин нямбай байж, бактери, тоосгүй үр дүнд хүрэхийг хөөцөлдөж байна. хатагтай Гү Шэнь янь танилцуулж хэлэхдээ, хөдөө аж ахуйд колиникийн техникээр гол болох урагмалын төрлийн эх баялагийг хамгаалж, шилдэг сайн сортыг түргэн бойжуулан гаргахад ашиглаж байна гэжээ.

     Жэ Жян муж нь хүн ам цөөнтөй учир тухайн орон нутгийн засгийн газар шинжлэх ухаан техни төвлөрсөн хөдөө аж ахуйг хөгжүүлэх замаар замнахаар чармайсан байна. хөдөө аж ахуйн дээд техникийн үлгэр жишээ район байгуулах бол түүний чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь болно.

     Жэ Жян мужийн дээд шинэ техникийн үлгэр жишээ районыг байгуулснаас нааш 100 гаруй төрлийн урагмалыг нээн хөгжүүлэх буюу зээлдэн оруулж түгээмэлжүүлсэн байна. саяхан уг район нь бас олон улсын төмсний төвтөй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураж, KFC-д хэрэглэх төмсийн сортыг зээлдэн оруулж бойжуулах бослон байна.

     Жэ Жян мужийн дээд шинэ техникийн үлгэр жишээ районы бүтээгдэхүүн техник нь уг мужийн зонхилонх олон хөдөө тосгоныг хамарч, тэдний бүтээгдэхүүн техникийг ашиглах байгаа тариачидын орлого 700 сая гаруй юаньд хүрч байна.

      Ирээдүйн 3-аас 5 жилийн хугацаанд Жэ Жян мужийн дээд шинэ техникийн үлгэр жишээ район нь Олон улсын хөдөө аж ахуйн амьд бодисын техникийн судалгааны тавцан, Олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх төв, Шинжлэх ухаан техникийн үйлчилгээний төв зэргийг хамарсан хөдөө аж ахуйн шинжлэх хуаан техникийн том оврын хотхон байгуулахаар төлөвлөж байна.