• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-29 15:24:59    
Их, дээд сургуулийн үнэлгээний дарамтыг хөнгөрүүлж, багш нарын ажлын ачаалал ихсэхээс зайласхийх хэрэгтэй гэж БЯ-ны албан хүн илэрхийлжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Боловсролын Яамны Их, дээд сургуулийн заан сургалтын үнэлгээний төвийн албаны хүн саяхан хэлэхдээ, үнэлгээнд хамрагдах их, дээд сургуулиуд баримт материал эмхлэн цуглуулах зэргийн улмаас багш нарын ажлын ачааллыг нэмэгдүүлэхээс боломжийн хирд зайласхийсэн байх хэрэгтэй гэжээ. Үүнтэй холбогдуулан, үнэлгээний ажлын мэргэжилтний хэсгийнхэн их, дээд сургуульд шилжилгээ судалгаа хийх явцдаа багш нарын заан сургалтын төсөл болон оюутан сурагчдын туршилт, дадлагын тайланг түүвэрлэн шалгахгүй байхаар тогтсоон байна. Ххолбогдох талын албаны хүний танилцуулснаас үзвэл, 2003 оноос эхэлсэн 5 жилийн хугацаанд нэг удаа явагддаг их, дээд сургуулийн заан сургалтын үнэлгээний ажил шувтрах тийшээ дөхөж байгаа аж. Энэ 5 жилийн хугацаанд 500 гаруй их, дээд сургууль үнэлгээнд хамрагдсан байна.

     Хятадын Ардын Их Сургуулийн захирал Жи Баочэн "Рэнь Минь Ри Бао" сонинд өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, өнөө үнэлгээний ажил хэт олширч, ерөнхийлсөн төлөвлөгөө дутагдаж, "юуг ч үнэлж, юуг ч шалган, сургууль болгонд жил бүр үнэлгээ тасрахгүй байна" гэжээ.

     Түүний өгүүлэл нийтлэгдэхээс өмнө, Боловсролын Яамны Их, дээд сургуулийн заан сургалтын үнэлгээний төвийнхэн бас бэлтгэл ажлын баримт материал цуглуулах ажил адил бус хэмжээгээр будлиантай болсныг үнэлгээний явцад ирүүлсэн бөгөөд цаашлаад "онц зарим их, дээд сургууль нь хүн хүч зохион байгуулж, оюутан сурагчдын шалгалт, төгсөх өгүүлэл, багш нарын заан сургалтын төсөл болон оюутан сурагчдын туршилтын тайлан зэргийг өөрчилсөн, нөхвөрлөсөн байдал гарсныг хүлээн зөвшөөрчээ.

     Энэхүү байдал нь багш нарын үүрэг ачааллыг хүндэрүүлсэн төдийгүй бас заан сургалтын хэвийн дэг журамд нөөлөлж, "үнэлгээний ажлын нийгэм нийт дэх нэр хүнд"-ийг ч хохироосныг Хятадын Боловсролын Яамны Их, дээд сургуулийн заан сургалтын үнэлгээний төвийн албаны хүн хүлээн зөвшөөрсөн байна.

     Их, дээд сургуульд үнэлгээ, шинжилгээ хийх явцдхх голцуу хичээл сонсох, яриа уулзалт хийх, сургуулийн заан сургалтын ажилтай танилцахын зэрэгцээ бас заан сургалтын зарим бичиг баримтуудыг шалган үзэхийг мэргэжилтний гэсэгт Хятадын Боловсролын Яамны Их, дээд сургуулийн заан сургалтын үнэлгээний төвийнхэн шаардсан байна. Гэхэдээ "оюутан сурагчдын 1 жилийн хугацаан дахь шалгалтын байдал болон хамгийн сүүлийн үе төгссөн оюутнуудын сургууль төгссөн өгүүлэл зэрэг материалтай танилцэнэ, харин багш нарын заан сургалтын төсөл болон оюутнуудын туршилт, дадлагын тайланг түүвэрлэн шалгахгүй" гэж тогтоожээ. Үүтнй холбогдуулан, оюутан сурагчдын шалгалт болон сургууль төгссөн өгүүллийг өөрчлөн засах юм уу нөхцөж гүйцэтгэж болохгүй гэж Их, дээд сургуулийн заан сургалтын үнэлгээний төвийнхэн бас их, дээд сургуулиудад шаардсан байна.