Хятадын Жянши мужийн Пиншян хот бол тус мужийн аж үйлдвэрийн чухал хотын нэг, чулуун нүүрс, механик, хар төмөрлөг, химийн үйлдвэр, барилгын материал, шазан зэрэг аж үйлдвэрийн нэлээд бүрэн бүтэн системиэй байдаг. Түүний дотор чулуун нүүрс олборлох ажил төрөл нь тус хотын тулгуур үйлдвэрлэл байж, нүрсний үйлдвэрлэл нь бүх мужинхоо 40 хувийг эзэлж байгаа юм байна. Өнгөрсөнд Пиншян хот нь агаарын бохирдол их, хүмүүсийн амьдрал ахуйн нөхцөл боломж муу, утаа тортогдоо дарагдсан хот байжээ. Гэвч сүүлийн хоёр жилд тус хотын засгийн газар хотын байгуулалтаа ихээр эрчимжүүлж, бохирдол ихтэй үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, өөрчлөн цэгцэлж, хүрээлэн байгаа орчныг хамгаалан эрчим хүч хэмнэх аж үйлдвэр хөгжүүлээд хотын дүр төрхөө цоо шинэ болгосон байна.
Чулуун нүүрс олборлох ажил төрөл нь орон нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байсан боловч агаарын бохирдол, гудамж талбайн шавар балчиг зэрэг ноцтой асуудал бий болгосон байна. Пиншян хотын Намын хорооны холбогдох хариуцлагтай хүн Рэнь Бинь хэлэхдээ, өнөгрсөнд агаарын бохирдол ихтэй учраас шөнө сар ч бүдгий байдаг байсан гэжээ.
Пиншян хотын эрчим хүч хэмнэн, бохир бодис гаргах хэмжээг багасгаж, хүрээлэн байгаа орчныг хамгаалах ажлыг хөгжүүлэх талаар авсан арга хэмжээнд ундааны усны эх үүсвэрийг хамгаалах, цемент, шаазан зэрэг бохирдол ихтэй ажил төрөлд техникийн өөрчлөлт хийх, хоосон газрыг цэвэрлэн ой мод тарих, их хэмжээний хөрөнгө оруулан хотын гудамж талбайг цэгцлэн засах, эрчим хүч хэмнэх гэрэл чидээн угсрах зэрэг багтаж байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний дараа ил тод үр дүнд хүрсэн байна.
Эхний тооцоолсноос үзвэл, 2007 онд тус хотын дотоодын үйлдвэрлэийн 10 мянган юаний бүтээгдхүүн тутмын эрчим хүчний зарцуулга 4,4 хувиар буурч, цэвэр эрчим хүч хэрэглэх хэмжээ 70 гаруй хувьд хүрч, хотын агаарын чанар нь улсын 2-р зэргэллийн баримжаанд хүрсэн бөгөөд цэвэр тунгалаг өдрийн тоо нь 348-д хүрсэн юм байна. Үүний зэрэгцээ хотын төв, гудамж талбай засагдан өөрчлөгдөж, хотын дүр төрөх, зам харилцааны дэг журам нь маш ихээр сайжирсан байна.
Пиншян хотын Аньюань дүүргийн Ба-и гудамж бол хотын хуучин район юм, хотын дүр төрхийг өөрчлөхөд их бэрх байжээ. Ба-и гудамжийн хариуцлагтай хүн Лай Инпин хэлэхдээ, богнихон нэг жилийн хугацаанд, Пиншян хотын хамгийн хуучин хороололын дүр төрхийг өөрчилж чадсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Их бага гудамж талбай маш цэвэрхэн болжээ. Бидны хуучин байрыг бүгд дахин будсан, 1780 гаруй хуучин байранд дахин засвар хийж, зарим газарт нь мод тарьж, спортын дасгал хийх дөхөөрөмж угсарсан байна гэжээ.
Пинянгийн хот байгуулалтын явцад, Пиншянгийн ард иргэд нааштай оролцсон юм. Шүн Жэчин настан бол Ба-и гудамжинд сууж байгаа иргэн юм, тэрээр өдрийн тэмдэглэл бичих дадгалтай байжээ. Түүний өдрийн тэмдэглэл дээр аль хороололын хогийн сав дүүрч, гудамжний ариун цэвэр байдлыг нөлөөлсөн гэх зэргээр дүүрэн бичсэн байлаа. Тэрээр хэлэхдээ, би аль эрт тэггэвэрт гарсан, хотын бүтээн байгуулалтад өөрийн нэмэр хандваа оруулж байгаадаа би их баяртай байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хотын бусад газрыг өөрчлөн байгуулж байгаа. Манай гудамжийг өөрчлөн байгуулахгүй бол болохгүй. Бид энэх өөрчлөн байгуулалтыг нааштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж байна гэжээ. \Цэцэн, Сайн-Өлзий орчуулж, хянав.\
|