Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. 4-р сарын 26 бол дэлхийн оюуны өмчийн өдөрлөг тохиож байгаа үеэр, хяатадын ном хэвлэлийн солилцооны 18 дахь яармаг зүүн нутгийн Хэ Вэй мужийн Жэнь Жөү хотод болсон байна. 2600 гаруй хэвлэлийн аж ахуйн нэгжийн 300 мянга гаран ном, хэвлэлийн бүтээгдэхүүн уг яармагт оролцсон байна. Яармагийн зохион байгуулах комиссийн орлогч дарга, Хятадын хэвлэл мэдээллийн үндсэний ерөнхий газрын хэвлэлийн бүтээгдэхүүний дархаалтын ажил хариуцсан хэлтсийн дарга Фань Вэйпин танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн яармаг нь цар хэмжээ гэсэнгүй, оролцсон хүний тоо, хэвлэлийн төрөл зүйл зэрэг олон талаараа өнгөрсөн аль ч яармагаас бүр давсан байна. үүний зэрэгцээ, энэ удаагийн яармагийн нэрийг ч анх удаа "Бүх Хятадын ном зах" гэдгээс нь "ном хэвлэлийн солилцооны яамаг" хэмээн өөрчилсөн байна гэжээ. Фань Вэйпингийн үзэж байгаагаар, 1980 оны бүх Хятадын анхны номын захыг зохион явагдуулснаас хойш, яармаг нь өтөр түргэн хөгжиж, энэ нь мөн Хятадын хэвлэл мэдээллийн ажил төрлийн хөгжлийг гэрчилэн харуулсан байна гэжээ. тэрээр хэлэхдээ:
"Энэ удаа бид уулын номын захыг өөрчлөөд үзэсгэлэн яармаг хэмээн нэрэлсэн юм. 28 жилийн турш, уг яармагийн цар хэмжээ нь ирэх тусмаа их болж, хүчин чадавх нь элбэг баялаг болсон байна, үүний зэрэгцээ, нийгмийн нийтийн анхаарлыг ч иэрэх тусмаа илүү татах болсон байна. хамгийн анхны 1330 төрийн ном хэвлэл нь өнөөдөр нэмэгдээд 300 мянга гаран болж, дан цолгой номын солилцоо хийдэг байснаасаа сураг занхийн солилцоо, ажил төрлийн судалгаа зэрэг олон талын баялаг агуулгатай үзэсгэлэн яармаг болон хөгжсөн байна" гэжээ.
Ном хэвлэлийн ажил төрөл эрхэлдэг биезнисзменууд ч энэхүү боломж тохиолыг алдалгүй ашиглан, нийгэм нийт, тэрчилэн бүх дэлхийн хэмчээнд өөрийн ном хэвлэл, аж ахуйлал зэргээ танилцуулж байлаа. Хятадын ардын уран зохиолын хэвлэлийн газар бол Хятадын хамгийн нэр хүндтэй хэвлэлийн газар болох юм. Тэрээр Америкийн "Харри Потер" гэдэг шидэт томог үлгэрийг Хятадад зээлдэн оруулж, энэ ном нь борлуулалтын хэмжээгээрээ Хятадад өндөр байр эзэлдэг байна. энэ удаагийн яармагийн үеэр, уг ном нь мөн л их олон үзэгчидийн анхаарал сонирхолыг татаж байлаа.
Энэ удаагийн яармагд бас Тайваны ном хэвлэлийнхэн ч хүрэлцэн ирж оролцсон байна. Тайваны ном хэвлэлийн тархаалтыг ахиулах нийгэмлэгийн нарийн бичлгийн дарга Ү Мэнпин хэлэхдээ:
"Энэ удаа надтай хамт Тайванаас ном хэвлэлийн ажил төрөл эрхэлдэг арван хэдэн аж ахуйн нэгжийнхэн хүрэлцэн ирсэн байна. бараг хоёр гурван мянган төрлийн ном хэвлэл уг яармагт дэлгэн үзүүлэгдсэн байна." гэжээ.
Энэ удаагийн яармагийг ажлуусан Хятадын Хэ Нань муж бол Хятадын соёлын үүсэж бүрэлдсэн газрын нэг байж, мөн ч Хятадын дөрвөн их үүдэлтийн нэг болох хэвлэлийн мэрэгжлийн бий болсон газар болно. Уг яармагийн дээд зиндааны чуулаг уулзалт дээр, ХКН-ын Хэ Нань мужийн хорооны нарийн бичгийн дарга Шүй Гуанчүнь, Хятадн хэвлэл мэдээллийн үндсэний ерөнхий газрын дарга Лю Биньже болон их олон эрдэмтэн мэргэд оролцож, "Бүх нийтээр ном унших" гэдэг сэдвээр лекц уншижгаасан байна.
Лю Биньже лекц уншиж заахдаа, "агуу их үндэстэн бүхэн ном бичигт хайртай байж, агуу их улс орон бүхэн соёл мэдэлгийг хөцөлддөг" гэжээ. /Хүчит редакторлон бичив/
|